Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баруун далай хүрэн нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх “Улаанбадрах цахилгаан станц”-ын ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Бүрэн шинжилгээний ажил 65 хувь, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
“Баруун далай” ордыг түшиглэн хэрэгжүүлж буй уг станц нь жилдээ 1,460-1,890 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн цахилгаан хангамжийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүний үр дүнд импортоор оруулж буй эрчим хүчний хэмжээ буурч, говийн бүсийн эдийн засаг, хөгжлийг дэмжинэ.
Эрчим хүчний оргил ачааллыг давахад гол үүрэгтэй оролцдог дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын ашиглалтын хугацаа дуусаж, үйлдвэрлэлтийн хэмжээ буурах эрсдэлтэй нөхцөл үүсээд буй. Шинээр эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай барьж ашиглалтад оруулах, эх үүсгүүрийг төрөлжүүлэх зорилгоор Баруун далай ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Одоогийн эх үүсвэрүүдийн хариуцсан ачааллыг хуваарилах, эрчим хүчний найдвартай байдлыг хангаснаар 250 ажлын байр шинээр бий болох тооцооллыг гаргаад байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,593.62






















































Нэргүй 2025-10-08 103.212.116.102
Харамсалтай нь оргил ачааллыг хаахад дулааны цахилгаан станцуудаас гагцхүү хийн турбинтэй нь л нэмэр болно. Бусад төрөл нь уурын зуух, турбины онцлогоос шалтгаалаад оролцох боломж нэн хязгаарлагдмал
ХАЧИРХАЛТАЙ МЭДЭЭ БАЙНА. 2025-10-08 202.179.26.8
УЛААНБАДРАХЫН 300 МВТ ЫН МӨСӨЛ ХЭДЭЭР БОСОЖ БАЙГАА ВЭ. ….. УЛААНБААТАРЫНХ 658 САЯ ДОЛЛЛОРООР БОСНО…. КАМПУЧУУД БАРИНА …. УЛААНБАДРАХАД БАРИХ КОМПАН НЬ ХААНАХ ВЭ.