Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. Тодруулбал, хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, алсын гурван дүүргийн суурьшлын бүс, Богд уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Тэгвэл сүүлийн үед эдгээр хориглосон бүсүүд, хотын төвийн хэсгээр адуу мал бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлж байна. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж чипээр хянаад суудаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч байна. Хот дотор мал бэлчих нь нийтийн эзэмшлийн зам, талбайг бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ноогдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь төлүүлнэ” гэж мэдэгдлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,593.62






















































Нэргүй 2025-10-08 103.168.34.194
Солигдоод бгаа замын хавтанг Хятадаас оруулж ирсэн, энэ хиймэл чулууг химийн ямар найрлагатай, зундаа халалтаас хүнд хортой бодис ялгаруулахгүй гэх баталгааг хаанах гаргаж өгөх вэ???
Нэргүй 2025-10-08 103.212.119.194
Нямбаа минь ганцаараа ажил хийж бна даа. Монголын дарга нар дотроос.
Нэргүй 2025-10-08 103.229.122.41
Зөв. Үнэхээр адуу малд хайртай хүн хотын хог идүүлээд нэг их адуутай хүн болж харагдахгүй харин ч хээрийн задгай бэлчээрт адуу мал тайван сайхан дассан орчиндоо байх эс чадвал зүгээр хөдөөниыхэнд хандив болгооч малаас дор малнуудаа
Нэргүй 2025-10-08 202.126.88.222
нохойгоо цэгцлээч хроны хэсгийн ахлагч гэж юуч хдгүй нөхдөө цомтгооч эсвэл аөилаа хдг болгооч айлуудараа явж иргэдээс санал авч бга хэсгийн ахлагч гдг хүнийг лав 4 жил болохдоо 1 ч удаа харсангүй..уг нь төрийн хамгийн анхан шатны гүүр баймаар ганц схд.н 24р хороо юм гсн үгүй юм бна нийтээрээ ийм бдг юм бна!!!!замбдюураса салж хот.н захаа нэг харчих хот.н даргаа!!!!!
Бат 2025-10-08 202.131.243.195
Мал бэлчихэд халдварт өвчин тархана гэж энэ мангарт хэн заасан юм бэ….. Эргүү
сок 2025-10-08 202.126.88.103
чи боом тусаач