Геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдал, Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг бууруулах гэж буйтай холбоотойгоор алтны үнэ анх удаа унц нь 4000 ам.долларт хүрсэн байна. Тодруулбал, АНУ-ын Төв банк алтны томоохон худалдан авалт хийж, ам.долларын ханш унасан тул хөрөнгө оруулагчид алтны арилжаанд гол төлөв анхаарах болсон байна. Мөн геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан эрсдэлээс хөрөнгөө хамгаалах гэсэн бизнес магнатууд алт худалдан авах болсон нь үүний эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлж байна. Улмаар энэ онд алтны үнэ 51 хувиар өссөн нь 1986 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Алтны үнэ нь банкны хүү бага, эдийн засгийн тодорхойгүй байдлын үед нэмэгддэг. Энэ нь уян хатан хөрөнгө оруулалт бөгөөд инфляцийн эсрэг хамгаалалт гэж тооцогддог байна. Учир нь хөрөнгө оруулагчид алт үнэ цэнээ хадгална гэж үздэг.
"Scorpion Minerals" компанийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Майкл Лэнгфорд хэлэхдээ, "Ам.долларын ханш цаашид ч буурах төлөвтэй байгаа тул ирэх зургаан сарын хугацаанд унц алтны үнэ 4300 ам.долларт хүрнэ гэж би харж байна” гэжээ. Тэрбумтан, хөрөнгө оруулагч Кен Гриффин мөн алтыг ам.доллараас илүү найдвартай хөрөнгө болгон хөгжүүлэх нь зөв шийдэл болсон гэж онцолсон юм. Тэрбээр "Bloomberg"-т өгсөн ярилцлагадаа "Хүмүүс ам.долларыг үр дүнгүй гэж харж байна" гэсэн байна.
"Goldman Sachs" Даваа гаригт (2025.10.06) алтны 2026 оны арванхоёрдугаар сарын үнийн таамгийг 4300 ам.доллараас 4900 ам.доллар болгон өсгөв. Хятадын Төв банк 11 сар дараалан алтны нөөцөө нэмсэн гэж Хятадын Ардын банкны есдүгээр сарын мэдээлэлд мөн тэмдэглэсэн байна.
3,593.62






















































Te 2025-10-08 169.133.250.254
– yptpaguin 1 # #;
yleelgj
Нам 2025-10-08 202.9.47.40
Алтаа нүүрсний машинаар нууцаар гятад руу тонн тонноор хулгайгаар зөөж баяжиж дууслаа, яана даа яана.