УИХ бол Төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагаас төсвийн хэмнэлтийг, парламентын танхимаас шударга ёсыг эхлүүлэх учиртай
Тэр тусмаа данхар төрийг жижгэрүүлж, хэрэгтэй, хэрэггүй албан тушаалтнуудыг цомхотгох даалгаврыг УИХ-аас Засгийн газарт өгсөн. УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Г.Занданшатарын Засгийн газар төрийн албыг цомхотгож, төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлж буй юм.
Гэвчиг УИХ-ын дарга нэг амаараа төсвийн хэмнэл ярьж, нөгөө гараараа Тамгын газрынхаа орон тоог багагүй нэмсэн гэх шүүмжлэлд өртөх болсон юм. Үндсэндээ улс төрийн албан тушаалтнуудаар УИХ-ын Тамгын газар “дүүрсэн”, тэд нь улс орны төлөө гэхээсээ Д.Амарбаясгалангийн ажлын аппарат болж хувирчээ.
УИХ-ын Тамгын газар нь парламентын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, УИХ-ын гишүүдийг хууль батлахад мэргэшүүлэх үүрэгтэй. Тэр тусмаа УИХ-ын Тамгын газар бол Төрийн албаны тухай хуулийг сахин хэрэгжүүлэх ёстой төрийн дээд байгууллага. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын Тамгын газар нь бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулна гэж хуульчилж өгсөн. Энэ утгаараа хууль тогтоомжид хамгийн мэргэшсэн шилдэг хүмүүс ажиллах ёстой.
Атал УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандорж 2024 онд томилогдон очсоноосоо хойш нэг жилийн хугацаанд хоёр удаа бүтцийн өөрчлөлт хийжээ. Ингэхдээ ажил үүргээ гүйцэтгэж явсан, төрийн албанд мэргэшсэн 14 даргыг халж, оронд нь Д.Амарбаясгалангийн сонгуулийн штабт ажиллаж явсан “цүнх баригчдыг” томилсон нь маргаан дагуулаад байгаа аж.
Тэрчлэн хамгийн ноцтой нь УИХ-ын Тамгын газар дээр шинээр зургаан нэгж байгуулж, зургаан дарга томилсон нь ёстой зуун ямаанд 60 ухна гэдэг болжээ.
УИХ-ын Тамгын газарт төрийн жинхэнэ алба хаагчид буюу Төрийн албаны ерөнхий, тусгай шалгалт өгч, тэндээс өндөр оноо авсан төрийн захиргааны алба хаагчид ажиллах ёстой. Учир нь, хууль тогтоодог байгууллагын Тамгын газарт хуулийн цэг, таслал бүрийн ач холбогдлыг мэддэг хүмүүс ажиллахгүй бол хуулийн алдаа хэн нэгний ажил амьдралд ч сөргөөр нөлөөлнө.
Тэр тусмаа УИХ-ын Тамгын газар Д.Амарбаясгалан даргын ажлын аппарат болж хувирсны горыг ард иргэд л амсана.
Өмнөх парламентын үед УИХ-ын даргын ажлын алба 10-15 хүнтэй байсан бол өдгөө 30 гаруй болсон. Уишээ нь УИХ-ын Тамгын газрын дэд даргаар гэхэд хоёр хүн ажилладаг. Парламентын хэвлэл, сурталчилгаа, олон нийт хариуцсан гэх гурван ч даргатай болсон. Улс төрийн албан тушаалтан нэрээр төрд ажиллах туршлагагүй, намын аппаратны ажилтнуудыг УИХ-ыг Тамгын газарт шахах болсон нь гахай илүү тэгш эрхтэй гэдэг л болж байна.
УИХ-ын Тамгын газар нь Хэмнэлтийн хуулиа зөрчиж, харин жирийн төрийн албан хаагчид тэрхүү хуулийн золиос болж буйг жинхэнэ даабль стандарт гэнэ.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль
46 дугаар зүйл.Тамгын газар, түүний эрхлэх ажил
46.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг эрхлэх үүрэг бүхий Тамгын газартай байна.
46.2.Тамгын газар үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар явуулна.
47 дугаар зүйл.Ерөнхий нарийн бичгийн дарга
47.1.Ерөнхий нарийн бичгийн дарга нь Улсын Их Хурлын дэгийн зөвлөх бөгөөд Тамгын газрын дарга, төрийн захиргааны албан тушаалтан байна.
47.2.Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө. Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулах журам Ерөнхий нарийн бичгийн даргыг томилоход хамаарахгүй.
47.3.Ерөнхий нарийн бичгийн дарга намын харьяалалгүй байх бөгөөд уг албан тушаалд томилогдсон өдрөөс эхлэн намын гишүүнчлэлээс гарсанд тооцно.
| № | АЛБАН ТУШААЛ | ӨМНӨ | ОДОО | |
| 1 | УИХ-ын ЕНБД | Д.Энхбат | Б.Баасандорж | |
| 2 | Тэргүүн дэд дарга | М.Үнэнбат | Ч.Ариунхур | |
| 3 | Дэд дарга | Ц.Батбаатар | Ү.Амарбат | |
| Э.Лхагва | ||||
| 4 | Хуулийн газрын дарга | Н.Мягмар | – | Шинэ дарга томилж байгаа |
| 5 | Байнгын хороодын хэлтсийн дарга | Г.Агар-Эрдэнэ | Ч.Дондогмаа | Байнгын хороодын газар болсон. |
| 6 | Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга | Н.Наранцогт | Н.Наранцогт | Хэвээрээ |
| 7 | Хяналт шалгалт, үнэлгээний газар | С.Ганболд | – | Шинэ дарга томилж байгаа |
| 9 | Цахим парламент, инновацын газар | С.Тамир | Д.Ган-Эрдэнэ | |
| 10 | Захиргаа, хүний нөөцийн хэлтэс | Ч.Эрдэнэчимэг | – | Шинэ дарга томилж байгаа |
| 11 | Санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс | Б.Лхагвасүрэн | Б.Лхагвасүрэн | Хэвээрээ |
| 12 | Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга | Б.Батманлай | Э.Болортуяа | |
| 13 | Парламентийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн дарга | Б.Баярмаа | Д.Бумдарь | |
| 14 | Гадаад харилцааны хэлтсийн дарга | С.Даваадаш | – | Шинэ дарга томилж байгаа |
| Шинээр байгуулсан нэгжүүд | ||||
| 1 | Менежментийн газрын дарга | Т.Нармандах | ||
| 2 | Үнэлгээ мониторингийн газар | – | Шинэ дарга томилж байгаа | |
| 3 | Иргэд олон нийттэй харилцах газрын дарга | Х.Мөнхбилэг | ||
| 4 | Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн дарга | Б.Төмөр-Очир | ||
| 5 | Парламентийн сурталчилгааны хэлтсийн дарга | Ж.Эрдэнэбаяр | ||
| 6 | Эрх зүйн мэдээлэл лавлагааны хэлтэс | Т.Нарангэрэл | ||
Б.БАТ
3,593.62






















































Зочин 2025-10-08 192.82.92.42
Улсын Мэргэжлийн Хяналтыг татан буулгаж шагналаа авсан этгээд!!!
Нэргүй 2025-10-08 90.166.23.194
Өмнө нь ч ийм л байсан ш тэ. Угаасаа ажлын алба биш үү
Нэргүй 2025-10-08 86.104.21.231
ийм олон хүн байх хэрэгтэй юм уу даа. цомхотгох хэрэгтэй
албан хаагч 2025-10-08 202.55.191.194
Хаа сайгүй 100н ямаад 60 ухна
Иргэн 2025-10-08 202.9.47.92
Энэ дарга нараа л цомхотгож төсөвөө хэмнэх хэрэгтэй юм биш үү
Нэргүй 2025-10-08 66.181.171.28
20 даргатай юм байна
Нүүрсчид ялгарч бна 2025-10-08 202.9.40.233
Хамгийн том нүүрсчин АБ-н гар хөл болсон нөходөөр ТГыг бгуулсан нь илт бна. ИХ-н даргыг өөрчилж шударга хүмүүсээр бүрдүүлвэл иргэд. улсад тустай
Т1 юмаа нээрээ 2025-10-08 202.9.47.40
Занданшатар нь бас арай ЗГХЭГазрыг өөрийнхөө албан тушаалын төлөөх зодооны штаб болгоогүй л байлтай.
Нэргүй 2025-10-08 103.168.34.236
УИХ, ЗГ , ЯАМДУУД, ХУУЛЬ ХҮЧНИЙ УДИРДЛАГА ТЭР ЧИГТЭЭ ХҮРЭЛСҮХЭД БАЗУУЛЖЭЭ.
Нэргүй 2025-10-08 188.162.254.45
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан байгууллагаар Монгол улсыг бар болгоно гэж 35 жил туршилт хийлээ, суулийн уед бур шулуун замдаа орсон туршилт бол Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алдаг боллоо !!!!!
Нэргүй 2025-10-08 188.162.254.45
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачин хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!