Шилдэг дуурийн дуучин Э.Амартүвшин "Риголетто" дуурийг Монгол, Оросын холбооны улсын Буриад, Герман, Итали, Бельги, Сингапур, Испани, Австрали, Англи зэрэг дэлхийн олон улсын тайзнаа дуулсан байдаг.
Түүний хувьд 2025 оны есдүгээр сард АНУ-ын Сан Франциско дуурийн театрт улирлын тоглолтын нээлтээ хийж, "Риголетто" дуурьт тоглосон бол энэ удаа Италийн алдарт "Ла Скала" театрт "Риголетто" дуурийн гол дүрд тоглож байна. Алдартай дуурьд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдэлд улайран шунах нь хүний сэтгэл зүй, амь насанд хэчнээн хор уршигтайг харуулна.
Тэрбээр 2011 онд 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртэж байв.
Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.
- 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
- 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
- 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
3,593.62






















































Нэргүй 2025-10-08 103.57.94.171
Ийм таравган хүнэрхүү юм тэр Европын алтан тайзнууд дээр үнэхээр гарлаа, дууллаа гэж үү дээ ?
Нэргүй 2025-10-08 103.229.122.68
Togloochdee tegeed. Nadaa yamar xamaatain
Нэргүй 2025-10-08 59.153.113.105
ENE TARVAGAN HUN YUM U
Зочин 2025-10-08 202.126.89.135
Байсхийж байгаад л нэг иймэрхүү юм бичүүлэх, рекламтай л Баагий юм даа