Сүүлийн жилүүдэд гаж хөгжилтэй хүүхэд мэндлэх болсныг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-өөс мэдээлэх болсон. Эхийн хэвлийд ураг бойжих үед зарим эд эрхтэн үүсэн бий болох явцад ямар нэг таагүй хүчин зүйл нөлөөлж хэвийн хөгжих боломжгүй болсноос үүсэх эмгэг байдлыг төрөлхийн гаж хөгжил гэж тодорхойлдог байна. Монгол Улсын хэмжээнд 2025 оны аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар гаж хөгжилтэй 51 хүүхдийг мэдээллийн санд бүртгэж баталгаажуулжээ. Үүнээс, Баруун бүсэд гурав, Хангайн бүсэд найм, Төвийн бүсэд зургаа, Зүүн бүсэд дөрөв тус тус бүртгэгджээ. Харин Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 30 гаж хөгжилтэй хүүхэд бүртгэгдсэн аж. Статистик мэдээллээр улсын хэмжээнд 4000 гаруй төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд байдаг байна. Тэдний зарим нь хөнгөн зэрэгт хамаарах бол эмийн болон мэс заслын эмчилгээ шаардагддаг хүнд зэргийн төрөлхийн гаж хөгжлүүд ч бий аж.
ЭХЭМҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан тэргүүн дэд захирал Л.Гантулга "Сүүлийн жилүүдэд гаж хөгжилтэй нярай төрөх тохиолдол нэмэгдэж байгаа. Үүнд олон зүйлс нөлөөлж буйг салбарын мэргэжилтнүүд онцлох болсон. Ер нь жирэмсний хяналтад байгаа эхчүүд ургаа тогмол үзүүлэх шаардлагатай. Тухайлбал, онош тодруулах төв дээр хэт авианы оношилгоо, удам зүйн лабораториуд гаж хөгжилтэй эсэхийг тодорхойлдог.Үүнээс гадна дүүрэг болон аймаг, суманд жирэмсэн эхчүүдийн дунд хийгдсэн асуумжийн судалгаа болон өмнө нь амьгүй ураг төрүүлж байсан эсэх асуумжийг салбарын сайдын тушаалаар ЭХЭМҮТ-д ирүүлдэг. Нэг үгээр хэлбэл, жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжлийг тодорхойлох бүртгэл хийж ямар төрлийн гажиг жирэмсэн эхчүүдийн дунд илрэх болсныг бүртгэж авдаг учиртай. Сүүлийн жилүүдэд уруул, тагнай сэтэрхий нярай төрөх, биеийн аль нэг эрхтэн илүү төрөх тохиолдол давамгайлж байгаа. Гаж хөгжилтэй нярай төрөх нь амьдрах бололцоотой, бололцоогүй гэж байдаг. Амьдрах бололцоотой хүүхдэд эрүүл мэндийн байгууллага шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилладаг. Харин олон хавсарсан гажигтай ураг бүрэлдэж байвал сайдын гаргасан тушаалын дагуу 22 долоо хоног хүрэхээс өмнө төрөлтийг эцэг эхийн зөвшөөрлөөр шийдвэрлэдэг. Нөгөө талаараа хүнсний аюулгүй байдал алдагдсан, хөрс агаарын бохирдол зэрэг нь урагт нөлөөлөх хүчин зүйл болж байна" гэлээ.
Харин генетикийн гажиг нь эцэг эхийн аль нэгний эмгэг генийн улмаас үүсдэг. Мөн 10 ургийн гажиг бүхий төрөлтийн зургаа нь генетикийн болон хүрээлэн буй орчноос хамаардаг ажээ. Нэг үгээр жирэмсэн эхэд нөлөөлөх зарим хүчин зүйлийн улмаас хэвлийд байгаа урагт гажиг үүсгэдэг. Үүнд,
- Эхийн архаг эмгэгүүд урагт нөлөөлдөг
- Халдвар, цитомегаловирус, токсаплазмоз
- Зарим тохиолдолд өндөр халууралт
- Архи согтууруулах ундаа
- Тамхидалт
- Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис
- Зарим эм бэлдмэлүүдийн хэрэглээ
- Тэжээлийн дутагдал гэх мэтийн зүйлээс хамаарч ургийн хөгжил үүсдэг байна.
3,593.62






















































зочин 2025-10-08 103.229.121.169
Эрүүл мэндийн байгууллага эхчүдийг хяналтад бүрэн хамруулж, ургийн түвшинд сайн оншилж, холбогдох арга хэмжээ авдаг байх хэрэгтэй.
Нэргүй 2025-10-08 202.9.41.39
Одооны ээж аав нь хар тамхи хэрэглэдэг, архийг болс сайн уудаг, идэж байгаа хоол нь гений өөрчлөлттэй тэгээд амьдралын зөв хэвшил байхгүй юм чинь үр удам нь тийм гажигтай хүүхэд гарахаас аргагүй шү дээ.
Нэргүй 2025-10-08 202.21.96.254
Emeigtechuudee sain eruul mendiin uzlegt oruulsan n deershuu. Arkhi tamkhi ikh kehreglej baina, bas ter khortoi gel n khumsnii lak ikh ashiglaj baina!!! Europe d khorigloson ikh olon khortoi bodisiig Mongold ashiglaj baigaagiin ur dun.