ОХУ шинээр армид элсэгчдэд өмнөхөөсөө 4 дахин их мөнгө амлаж эхлэв

ОХУ шинээр армид элсэгчдэд өмнөхөөсөө 4 дахин их мөнгө амлаж эхлэв

ОХУ шинээр армид элсэгчдэд өмнөхөөсөө 4 дахин их мөнгө амлаж эхлэв

ОХУ-ын бүс нутаг даяар шинээр цэрэгт элсэгчдэд илүү их мөнгө амалж эхэлжээ. Зарим бүс нутагт шинэ элсэгчдэд хуучнаасаа дөрөв дахин их мөнгө амлаж байна. Тодруулбал, Воронеж муж шинэ цэргүүдэд өмнөхөөсөө дөрөв дахин өссөн цалин буюу 2.1 сая рубль амлажээ. Харин Сибирийн Тюмень муж арваннэгдүгээр сараас өмнө амжиж шинээр цэрэгт элсэгчдэд засгийн газраас олгодог 400 мянган рублиэс гадна нэг удаагийн гурван сая рублийн урамшуулал олгоно гэж мэдэгдээд байна.

Гурван сая рубль гэдэг бол Тюменьд ажиллаж, амьдардаг энгийн хүний гурван жилин цалин юм.

Тамбов, Краснодар, Курган, Алтай, Татарстаны бүс нутгуудын засаг захиргаа ч ижил төстэй амлалтуудыг өгч эхлээд байна. Тэдний амлаж буйгаар цэргүүдийн сарын дундаж цалин 210 мянган рублиэс эхлэнэ. Энэ нь энгийн оросуудын цалинг хоёр үржсэн мөнгөн дүн болно.

Цэргийн шинжээчдийн хэлж буйгаар хуучны үзэл суртлын шинж чанартай кампанит ажлууд өдгөө Украинд тулалдах хангалттай сэдэл болж чадахгүй болжээ. Өөрөөр хэлбэл, цэрэгт элсүүлэх кампанит ажил үзэл суртал гэхээсээ илүү нарийн төвөгтэй бизнес загвартай болж буйг АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн мэдэгдэв.

Украин дахь дайн 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш ОХУ-ын нэг сая орчим цэрэг нас барж, шархадсан гэх тооцоо бий. Ийм их алдагдалтай байгаа үед хүн хүч гэдэг зүйл довтолгоог дэмжих гол түлхүүр болно гэдгийг Оросын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов наймдугаар сард мэдэгдсэн билээ.

Тухайн үед Белоусов цэрэг татлага амжилттай явагдаж байгаа гэж хэлсэн ч бие даасан мөрдөн байцаах агентлаг "IStories" өөр тайлан дэлгэв. Албан ёсны баримт бичгээс харвал 2025 оны хоёрдугаар улиралд ердөө 37900 цэрэг л шинээр гэрээ байгуулжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 2.5 дахин багассан тоо юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-08 103.212.162.100

Жилийн турш цэрэг татлага явуулах хуульд Путлер гарын үсэг зурсан нь аргаа барсаны шинж дээ. Оросын Паролимпын эрэгтэй тамирчдын өмнө гишгэх улс олдохгүй болсон. Хөл гаргүй залуусаа олимпод бэлдээд эхэлсэн дээ хөөрхий

Avatar

Oogii 2025-10-08 66.181.181.193

ene a*******n putler hichneen zaluusiin tolgoig zalgivaa s**

Avatar

。BBC 2025-10-08 202.126.90.104

CNN fake news

Avatar

Нэргүй 2025-10-08 66.181.184.39

Харгис Путин тэргүүтэй алуурчид хурдан үхэж далдраасай

Avatar

Нэргүй 2025-10-08 122.201.23.83

Оросууд амласан мөнгөө өгөхгүй хулхидахдаа гаргууд.

Avatar

Зочин 2025-10-08 202.126.91.26

Чи очиж. ХУЛХИДУУЛСАН уу…. КККККК

Avatar

Нэргүй 2025-10-08 202.9.46.223

Украинд амлсан мөнгө, цалингийн ч өгөхгүй. Бүх газраа ухарч. Хөлснийхөн ч мөнгө авч чадахгүй. Колумбын хөлснийхөнг шилжүүлж байна.

Avatar

Нэргүй 2025-10-08 103.57.92.28

орос ч явхаа байлаа даа

Avatar

Нэргүй 2025-10-08 66.181.189.249

ХЯТАДУУД 800 ТЭРБУМ ДОЛЛАР ХАЯ,ХАД НАТО ТҮҮХ БОЛНО..ЭНЭ НЬ ХЯТАДАД ИРЖ БГА ГАДААД ЖУУЛЧИДЫН ЗОЧИД БУУДАЛЫН ҮНИЙГ 2-3 ДОЛЛАР НЭМЭХЭД Л ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ОЛНО.

Avatar

Нэргүй 2025-10-08 185.220.101.5

Нацист алиалагч Зеля чинь хөлсний цэргүүдэд 2022 оноос хойш сар бүрийн цалин гэж 40 мянган доллар амлаж байгаа шүү Мандах гуай!
Бас хар тамхи, лгбт нацист паарти, Шенгений виз амлаж байгаа! Ккк

Avatar

Нэргүй 2025-10-08 103.168.34.151

Хэдэн зөнөсөн хөгшчүүд орос ахаа гээд уйлсаар л сууна уу. Өөрсдөөс нь өөр хэн ч итгэхгүй юм бичицгээж баясцгаагаад л….ккк

Avatar

Нэргүй 2025-10-08 67.168.92.100

Хөөрхий одооны хүүхдүүд гэж хар тамхи татсан эр эм мэдэгдэхгүй үлээхээр үхчихгээд ганц чаддаг юм гоомоо арчаагүй сүгнүүд

Avatar

Нэргүй 2025-10-08 202.126.90.167

тэгээд тэр зэлэний хүмүүс махны машинд орсон тэр мөнгө хэнд өгөв

Avatar

зочин 2025-10-08 103.57.92.31

НАТО-гийн орнуудын хүн ам,эдийн засгийн хэмжээ,цэргийн зардлаар ОХУ-аас 10 гаруй дахин их, Гэвч орос орныг сүйрүүлж устгах зорилготой өдөөсөн дайндаа ялагдал хүлээж Украин бүр сүйрч байна,53 сая хүн амтай байсан Украинд одоо 20 хүрэхгүй сая хүн үлдсэн үүний ихэнх нь хөгшид эмэгтэйчүүд хүүхэд,,Фронт дээр 40-өөд мянган залуус сар бүр амиа алдаж байна, НАТО-гийн орнуудийн эдийн засаг хүндэрч, эсэргүүцэл хөдөлгөөн өрнөж Украинд туслах боломж мууджээ, Оросууд бусдын өмнө сөгдөх арчаагүй орон биш,

Avatar

Нэргүй 2025-10-08 122.201.23.75

Хаха ороз ах чинь тэгж хэлсэн үү?

Avatar

зочин 2025-10-08 103.57.92.31

Энэ бол бодит баримт, Оросууд хэний ч өмнө сөгдөхгүй- Эх орноо хэний ч хоол болгохгүй, Тийм хүч бий , Хэрэв Украин дэх дайн одооныхоос илүү өргөжин тэлбэл дэлхийн 3-р дайн рүү ойртоно, Энэ бол цөмийн дайн ,Ийм дайнаас хэн ч амьд гарахгүй, Монголд нацист маягийн этгээдүүд толгой өндийлгэж байгаа,Үүнийг анхаарахгүй байж хэрхэвч болохгүй

Avatar

Зочин 2025-10-08 66.181.190.226

"Орос хэний ч өмнө сөгдөхгүй" гэдэг чинь "Би хэзээ ч коммуинст үзэл сурталаас хэзээ ангижирч, эрүүл саруулаар сэтгэж, дүгнэж чадахгүй" гэдэгтээ утга нэг сонсогдож байна даа…

Avatar

Нэргүй 2025-10-08 202.126.89.71

Эмээ уу,,,дебиль ээ,,,,

Avatar

Нэргүй 2025-10-08 185.220.101.5

Эмний хамааралтай салга багсөн толгойт хуяа тролл! Ккк

Avatar

Нэргүй 2025-10-08 103.57.94.171

Бусдын газар нутагт халдан түрэмгийлэгч, цуст дайн өдөөгч, дээрэмчин Орос Улс сөнөтүгэй !!!

Avatar

зочин 2025-10-08 103.57.92.31

Оросууд барууны хил рүү дөхөөгүй, Харин НАТО дорнот рүү тэлж,оросын хилд тулж аюул үүсгэсэн,Украиныг НАТО-гийн цэргийн бази болгон,орост мөнхийн аюул үүсгэхийг зорьсон, Украин дэх 20 сая орос иргэдийн эсрэг геноцид үйлдэн, бөөнөөр нь устгах аюул үүсгэсэн, Украины төрд нацистүүдийг хууль бусаар гаргасан,ОХУ-ын эдийн засгийг сүйрүүлэх зорилгоор барууны 52 орон бүлэглэн асар хүчтэй хориг олон удаа тавив,Монголын нацист маягийн этгээдүүд орос сөнөтүгэй гэж байдгаараа орилолдож байна

Avatar

Зочин 2025-10-08 66.181.190.226

НАТО-гийн эдийн засаг Оросынхоос 100 дахин том шүү дээ…

Avatar

цахар 2025-10-08 103.168.34.210

Орос дайрсан болохоор орос л өдөөсөн дайн шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж