УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очирын мэдээллээр нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор ирэх Баасан гариг /2025.10.10/ -аас хэлэлцэх болжээ. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан бол гурав хоногийн дараагаас УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцэж, 10 хоногийн дотор багтаан шийдвэр гаргана гэж заасан юм. Иймээс Засгийн газрын танхим тогтвортой ажиллах эсэхийг энэ долоо хоногийн Баасан гаригаас эхлэн дэнслэх болж байна. Цаашлаад УИХ-аар хэлэлцэн, эцсийн шийдвэр гаргах учиртай.
УИХ 126 гишүүнтэй бөгөөд 64-өөс дээш гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжвэл Засгийн газар огцорно. Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах саналыг 30 гаруй гишүүн дэмжээд байгаа.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад Хууль зүй дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилуулах тухай асуудалтай танилцахаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сайд болж, тангараг өргөх эсэх ч энэ долоо хоногийн бас нэгэн анхаарал татах асуудал болж байгаа юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж байна гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Г.ХОРОЛ
3,593.62






















































zochin 2025-10-08 71.229.150.6
Bayalag hulgaichidtai temtseheer ogtsruuldag bolson uu,il tod hulgaigaa hiih gej buur tsaichihaj ,ene hulgaichuud.
Хм.. 2025-10-08 202.9.47.40
Заа тэгвэл ч ёстой жинкэн Нүүрсний Хулгайн ЗГ байгуулах замдаа орлоо доо.
Намын нэр: Монголын Нүүрсний хулгайчдын нам;
Засгийн Газар: Нүүрсний Хулгайн Засгийн Газар
Нүүрсчид төрийг зайдагнасан уу? 2025-10-08 202.9.40.233
Энэ засгийг огцруулвал нүүрсчид төрийн дээр гараад суучихсан байна гсэнүг.Нэр цэвэр цөөн хүний нэг Занданштрын нүүрсчидтэй хийх гсэн шударга тэмцлийг мөнгөөр зодож нухачин дарахад хүртлээ мнгол төр дампуурчэ. УИХ.-ыг тараая
Хүрэлсүх огцор 2025-10-08 59.153.112.239
Хүрэлсүх эхлээд нэг тамгын даргаа Генсек болгосон. дараа нөгөө тамгын даргаа ЕС, намын дарга болгохоор явуулсан. хэн Их хурлын дарга, хотын дарга болохыг ч зурагласан байсан.
Нэргүй 2025-10-08 124.158.107.194
АБ 100 гаруй хонож буй ЗГ -ийг унагах гэж буй нь нүүрсний хулгайч гэдгээ баталсан хэрэг мөн. Цаг хугацааг эргүүлж чадахгүйгээс хойш АБ одоо юу ч хийгээд нэмэргүй. Дарангуйлал тогтоохгүй юм бол АБ -ийн улс төр дууссан.
Бодит байдал 2025-10-08 122.201.31.31
Хүкийн ЗГ уудад сайн байсан 1 ч өдөр байгаагүй. Энэ бол факт. Монголчууд яагаад тэгтлээ эсэргүүцэхгүй байсны гол учир АН ынхан Монгол Улсын дотоод хэрэгт оролцож бсан АНУ ба Өрнөдийн улсуудын ЭСЯ дууд, nowar, Сосорбарам, Батүүл, Монголхүү нарийг жигссэн дээ МАН ын ДАНХын ЗГ ийг тэгтлээ эсэргүүцэж огцруулахыг хүсээгүй. Одоо бол өөр. Хүк Монголыг Өрнөдийн заавраар самрах ажиллагаа явуулж бна. Ард түмэн цаг мөч өнгөрөх тусам ойлгож эхэлж бна.
Нэргүй 2025-10-08 59.153.114.172
УИХ дарга юунд ингэтлээ өс санадаг амьтан бэ? Өөрийн гар хөлөөрөө Б.Энхбаяр гишүүнийг МАН-аас хөөлөө. ОЮУН-ЭРДЭНИЙН ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН эдийн засгийг чадавхитай болгож эхлэхээр нь надтай намын даргад өрсөлдлөө хэмээн өсөрхөн унагаана гэж зүтгэж байдаг нь цаанаа эх орноо боддогүй амин хувийн эрх ашгийн төлөө засгийн газрыг дэнчин тавьдаг нохой юм даа. гадны чононуудтай нийлсэн эх орноо тоногч шaaр чи өөрөө зайлна даа.
сонгогч 2025-10-08 202.9.46.61
МАН хагар хагар бас дахин хагараад дуус………….
Нэргүй 2025-10-08 103.229.121.176
уих-тайгаа хамт монголоос монгол төрөөс явсан нь буусан нь буух зөв болох юм байна
Зочин 2025-10-08 202.126.90.11
Засгийн газрыг огцруулаад, шинэ МАН-ын дарга нь хамтарсан засгийн газар их хуралд суудалтай намуудыг оролцуулан байгуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг сууриараар нь засах хэрэгтэй. Мөнгөтэй хүмүүсийн тоглоомын засгийн газар хэрэггүй.