Мартинез хэлсэн үгнээсээ болж, "The MongolZ"-оос уучлалт гуйв

Мартинез хэлсэн үгнээсээ болж, "The MongolZ"-оос уучлалт гуйв

Мартинез хэлсэн үгнээсээ болж, "The MongolZ"-оос уучлалт гуйв

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 22 дахь улирал үргэлжилж байна. Тэмцээний хоёрдугаар шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2025.10.07/ болов. Энэ өдөр "The MongolZ" баг испани тамирчидтай Францын шинэхэн баг "Gentle Mates"-ийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, 2-2 амжилттай болжээ. Ингэснээр тэд өнөөдөр 19:30 цагаас плей-оффд шалгарах эсэхээ шийдэх чухал тоглолтыг Украины "NaVi"-ийн эсрэг хийхээр болж байна.

Өчигдрийн тоглолтын үр дүнгээс гадна тоглолтын явцад нэгэн анхаарал татахуйц үйл явдал болсон нь "Gentle Mates" багийн тоглогч Антонио Мартинез буюу "Martinez"-ийн хувьд "Mirage" мап дээрх тоглолтын үеэр "The MongolZ"-ийн тамирчдыг "Jackie Chan" гэсэн нь олны дургүйцлийг хүргэв. Өөрөөр хэлбэл, испани тамирчныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллээ гэж бухимдах хүн олон байна.

"The MongolZ" бол монгол баг,  Жеки Чан бол Хонг Конгийн алдарт жүжигчин. Мартинезын хэлсэн үгийг утгачилбал бүх Ази хүмүүсийг адилхан харагддаг гэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэвшмэл үг юм. 

Удалгүй "Martinez" өөрийн Х хаягаараа дамжуулан хэлсэн үгэндээ уучлалт гуйжээ. Түүний бичвэрийг товчлон хүргэвэл "Тоглолтын үеэр The MongolZ-ийн эсрэг хэлсэн үгэндээ гүнээ хүлцэл өчихийг хүсч байна. Миний хэлсэн үгс ямар үл хүндэлсэн, өвтгөм гэдгийг ойлгож байна. Соёлын ялгаанаас болж хэлсэн үгийнхээ утгыг ойлгосонгүй. Арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхах утгыг агуулаагүй болно. The MongolZ багийнхан, багийн нөхөд, хамт олноосоо үнэхээр уучлалт хүсч байна. Багийн зүгээс авах ямар ч арга хэмжээг хүлээн авахад бэлэн байна. Ийм зүйл дахиж болохгүй" гэжээ.

The MongolZ багийн албан ёсны Х хаяг ч түүний жиргээний дор "Гэм буруугүй" гэх утгатай үгийг бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
19
ЗөвЗөв
13
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-08 45.117.34.122

'испани тамирчныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан' АРЬСНЫ ӨНГӨ гэж бичиж сураач ээ. Арьс өнгө гэхээр эмнэл зүйн нэр томьёо. БЗХӨ, тэмбүү энэ тэр бол арьс өнгөөр илэрдэг. Арьсны өнгө гэж өөр утгатай. Ийм сэтгүүлчид хаанаас олж ирдэг газар вэ?

Avatar

Иргэн 2025-10-08 103.68.107.106

NEWS.mn Эднийхэн монгол хэлэнд тун муу. Гүүглдээд л тэр чигээр нь тавина. Ядаж монгол хэлээ мэддэг хүнээр харуулчмхгүй.

Avatar

Нэргүй 2025-10-08 66.181.160.11

арьсны өнгөөр ялгаварлах гэж бичдэг юм уу?

Avatar

Нэргүй 2025-10-08 122.201.31.87

сэтгүүлчгүй сайт

Avatar

Жаргал 2025-10-08 103.229.123.172

хэзээ нэг цагт дэлхийд Азиуд ноёлж, цагаанууд боол болох өдөр ирэх ч юм билүү ,хэн мэдлээдээ

Avatar

Боломж бий 2025-10-08 202.9.47.40

Жеки Чан чинь мундаг хүн шүү дээ, харин ч магтаал үг болсон бус уу, ямар Ким Жон Ун гэсэн биш дээ.

Avatar

Нэргүй 2025-10-08 45.117.34.122

Gentle Mates-ын IQ нэгтэй хүн байна.

Avatar

Нэргүй 2025-10-08 202.126.90.181

Цаад утгаараа "х***а" л гэсэн үг шүү дээ.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-10-08 202.21.110.94

Morricone………..CULLERO……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж