Эквадорын ерөнхийлөгч Даниел Нобоагийн аминд хүрэхээр завдсан таван этгээдийг баривчилсан гэж тус улсын Эрчим хүчний сайд Инес Манзано хэллээ. Ерөнхийлөгчийн цуваа Канар муж руу явж байх үед 500 орчим хүн тэднийг бүчин авч, улмаар Нобоагийн машин руу чулуу шидэж, буудсан аж. Нобоа Канар мужид дэд бүтцийн төслүүдийн танилцуулга хийхээр явж байжээ.
Таван этгээдийг терроризм болон хүний амь хороохыг завдсан хэргээр яллана гэж эрх баригчид мэдэгдлээ. Манзано Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ "Ерөнхийлөгчийн машин руу буудаж, чулуу шидэж, төрийн өмчийг сүйтгэх нь гэмт хэрэг байхаас зайлахгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй" гэсэн юм.
Эквадорын үндэсний уугуул иргэдийн холбоо "CONAIE" энэхүү баривчилгааг буруутгаж байна. Засгийн газар жагсагчдыг хүчирхийлж, тэдэнд цагдаа, цэргийн хүчээр харгис хэрцгий хандсан гэж тус холбоо мэдэгджээ.
Нобоагийн машины цуваа халдлагад өртсөн тохиолдол үүгээр дуусахгүй. Тодруулбал, өнгөрсөн сард Имбабура мужид болсон жагсаалын үеэр ерөнхийлөгч Нобоа тэргүүтэй дипломатчидын сууж явсан цуваа руу 350 орчим хүн дайрч, халджээ. Эквадорын засгийн газар төсвийн зардлыг бууруулж, шатахууны хууль бус наймааг таслан зогсооно, нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор дизель түлшний татаасыг зогсооно гэж мэдэгдсэний дараа иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн нь энэ байв. Тухайн үед иргэд ерөнхийлөгчийн цуваа руу галт буудлага, молотовын коктейль, чулуугаар халджээ.
Уугуул иргэд зонхилсон жагсагчид сүүлийн долоо хоногт мөн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, зам хаан, аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдсөн. Энэ үймээний улмаас нэг иргэн нас барж, хэд хэдэн хүн шархадсан байна. Уугуул иргэд ийнхүү босч буйн бас нэг шалтгаан нь засгийн газар өвөг дээдсийн нутаг дэвсгэрт уул уурхай, газрын тосны өрөмдлөгийг хяналтгүй хийхийг зөвшөөрсөнд байгаа аж.
Жагсагчдын дунд террористууд шургалсан гэж ерөнхийлөгчийн ажлын алба мэдэгдээд буй. Харин жагсагчид эсрэгээрээ засгийн газар түлшний шинэ бодлоготой холбогдуулан эсэргүүцэгчдийг хүчирхийлж байна гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Дотоодын эмх замбараагүй байдал гаараад буй тул засгийн газар өнгөрсөн амралтын өдрүүдээр 10 мужид онц байдал зарласан. Гэхдээ тайван замаар жагсч цуглахыг хориглоогүй аж. Онц байдал зарласан мужуудад уугуул иргэдийн томоохон бүлгүүд оршин суудаг. Хэдийгээр эсэргүүцлийн жагсаал үргэлжилж буй ч Нобоа шийдвэрүүддээ бат зогсч магадгүй байна.
3,593.62

















































Нэргүй 2025-10-08 202.126.90.155
Уугуул тэнэгүүдийг архинд живүүлхэд л ажил урагшилна даа. Оросууд үүндээ тун сайн