Ажлаа өгөөд шалгуулчих эр зориг Д.Амарбаясгалангаас гарсангүй

Ажлаа өгөөд шалгуулчих эр зориг Д.Амарбаясгалангаас гарсангүй

Ажлаа өгөөд шалгуулчих эр зориг Д.Амарбаясгалангаас гарсангүй

УИХ-ын 70 гаруй гишүүн нэгдээд нүүрсний хулгайд нэр холбогдсон Д.Амарбаясгаланд “Ажлаа өгөөд шалуулчих” гэх товч утгатай ёс зүйн шаардлага хүргүүллээ. Төрийн эрх барих дээд байгууллагын даргаар ажиллаж байгаа хүн цэвэр байх ёстой гэсэн гишүүдийн шаардлага зүй ёсных. Дээрээс нь тэд огцор, боль гэж муйхарласангүй. Парламентын засаглал, төлөвшилд хар толбо үүсэх вий гэсэн болгоомжлолын үүднээс нэрээ цэвэрлээд ир гэчихлээ. Монголын шинэ үеийн парламентын түүхэнд УИХ-ын даргаар ажиллаж байгаа хүнд 70 гаруй гишүүн гарын үсгээ зураад ёс зүйн шаардлага тавьсан анхны тохиолдол боллоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн тавьсан шаардлагын хариуд жагсаалтаар сонгогдсон голдуу гишүүдээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн бариулав. Би үхэхээр чи үх гэдэг шиг хуулийн өмнө очих болохоороо гуравхан сар ажиллаж байгаа Засгийн газраар туг тахихаар яаравчилсан нь улс төрийн хямралыг улам дэврээлээ. Хуулийн өмнө очоод гэм буруугаа шалгуулчих гэхээр Засгийн газар огцрох ёстой гэж гөжүүдэлж, төрийн институц хоорондын зөрчил болгож байгаа нь айсан хүнд аргал хөдлөхийн үлгэрийг санагдуулах ч шиг. Гарын үсэг зурсан нь 70 гаруй гишүүн боловч тэдний ард шударга ёсыг хүсэмжилсэн сонгогчид байгааг умартах учиргүй байсан юм.

Хуулийн байгууллагад шалгуулна гэдэг хүн айгаад, нохой гаслаад байх зүйл огт биш. Өнөөх муу нэртэй Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа улсын нууц задруулсан гэх хэрэгт нэр холбогдмогцоо өөрийн хүсэлтээр шалгуулж байсан бэлээхэн жишээ бий. Н.Номтойбаяр мөн л хэрэгт шалгагдаж байхдаа шийр зааж УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр түдгэлзэж, хуулийнханд шалгах боломж нээж өгч байв. Одоогийн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Гадаадын иргэн, харьяатын гакрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаасаа татгалзаж, хуулийн байгууллагаар шалгуулах замаар үнэнийг тогтоолгож явсан намтартай улстөрч. Ийм эрүүл жишиг Монголын улс төрд, парламентын түүхэнд бий.

Буруугүй хүнд айж бэргэх шалтгаан байдаггүй. Олон нийтийн эргэлзээг тайлж, хуулийн байгууллагаар шалгуулчихдаг жишгийг Д.Амарбаясгалан уландаа гишгэж таарахгүй. Энэ нэг хүний, нэг улстөрчийн асуудал ч биш. Парламентын засаглалын дархлаа, төрд итгэх олон түмний итгэлийг сэргээх гээд тоочвол олон ач холбогдолтой. Д.Амарбаясгалан шалгуулахгүй ээ гээд албан тушаалтайгаа зууралдаж, Засгийн газраараа туг тахих гэж улайрч байгаа нь хүмүүсийн эргэлзээг улам нэмж, нүүрсний хулгайд холбоотой юм байна гэх итгэл үнэмшлийг бататгачихлаа. Шалгуулаад нэр төрөө цэвэрлэчих эр зориг Д.Амарбаясгалангаас гарсангүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гээч нь жинхэнээсээ болоод явчихлаа даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-08 103.212.162.42

Нэг мөсөн огцруулаад НЭГ ХУДАГ гэх сайхан газар руу ачуулья даа

Avatar

Зочин 2025-10-08 59.153.113.195

Их хурлын даргыг хэн нэгэн хүн шүүмжилбэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгана гэсэн ямар нэгэн хуулийн заалт байна уу? Байгаа бол болно, байхгүй бол болохгүй. хууль зөрчсөн үйлдэл болно. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Прокурор Их хурлын гишүүний нь халдашгүй байдлыг түдгэлзүүлэх саналыг Их хуралд өргөн мэдүүлсэн бол Их хурал хэлэлцэж шийдвэрлэнэ. Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага хуульгүйгээр бүрэн эрхэд нь халдаж болохгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-10-08 103.212.162.42

Чи юу ч мэдэхгүй юу, эсвэл дархлагдсан гөлгийг амь насаараа хамгаалах тангарагтай юу. хол очиж цагаригла

Avatar

Засаг 2025-10-08 66.181.179.70

Холбогдолгүй юмыг шалгуулаад яах юм бэ, ажлаа амжуулж улс орныхоо тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэ. Шалгуулах нь чухал юм бол монголчууд бүгдээрээ шалгуулъя тэгэх үү?

Avatar

Нэргүй 2025-10-08 103.212.162.42

холбогдолгүй гэж хэн хэлээд байна? өөрийн л хэлж байгаа үг

Avatar

Судлаач иргэн 2025-10-08 202.9.47.32

улс төрийн тогтвортой байдал нтр бол манайх шиг бясаа жоомны размeртай улсад хоосон пиар..яс үнэндээ засгийн гхүар их хурал аль нь ч орос хойд солонгосийн төр засаг шиг худалч хуурамч догматик байгаа..одоо их хуралыг нэг мөсөн тараагаад Erөнхийлөгч засгаа удирдаад явбал хамаагүй дээр..монголыг хөнөөж бөйгаа хамгын том аюул бол сонгууль юм..тиймээс ойрын 20 жил сонгууль хийхгүй явчмаар байна…

Avatar

Засаг 2025-10-08 66.181.179.70

20 жилийн настай юм бна даа энэ хүн.

Avatar

Иргэн 2025-10-08 202.9.40.61

Намынх нь нэр хүнд, өөрийнх нь нэр хүнд, 2028 оны сонгуулиар арчигдах хэмжээнд унаад байхад шалгуулахгүй чичрээд байгаа нь улам бүр сэжиг төрүүлж бн. Уг хүн нь буруугүй байсан бол шалгуулчих л газар. Лхагвын тоймоор Муузориг нь гал хамгаалагч хийх гэж алийгаа алдаж бн. Хүний үг ч гүйцэд сонсож сураагүй мангар пацаанд итгэх хүн байх уу? Хөгийн ч юмаа даа. ккк. Энхбаярын дэргэд бол чепак л юм бн.

Avatar

зочин 2025-10-08 202.21.100.210

шалгуулчих хэрэгтэй ш дээ хулгай хийсэн үгүйг нь ард түмэн хараг нэрээ цэвэрлэж чадвал энэ залуу ирээдүйд мандах бус уу

Avatar

Нэргүй 2025-10-08 202.131.225.197

ulaan hamgaalagch nar l hunii uuriin amitniig uhaj mataj , bur uuriiguu ilchilj amidardag KKK

Avatar

Нэргүй 2025-10-08 192.82.66.173

Оджаргал Хүрэлсүх хоёр Оюун Эрдэнийг огцруулсан .Одоо Амарбаясгаланг огцруулахаар чичрэн дайрч байна

Avatar

Нэргүй 2025-10-08 202.126.89.150

Улам л хүндэрнэ дээ

Avatar

Нэргүй 2025-10-08 103.57.94.171

Миеэ Энхболд гэж нэг тэннг данжаад казиночин Хүрэлсүх ийг Австралиас гуяа ганзагалаад, гуйлгачин царайлаад ирэхэд нь ажил өгч, ахин дэвшүүлж байж л төр засгийр ийм балай чөтгөрийн тойрогт оруулчихсан юмаа Мулгуу Энхболдоос л ер нь хамаг урагшгүйтэл эхэлсэн шүү !!!

Avatar

Гөлөгнсөн нүд нь илчлээд бхад. 2025-10-08 202.9.40.233

Гүйлгэнсэн нүд , хийсэн нүгэл нь энэ луйварчинг барьж өгөөд бхад…. Төрийн дээр гартлаа улсаа тонож цулайсан бна ш дэаа АТГ…. Шүүх цагдаа …. Юу хийж бна. Гар хөл нь болсон уу

Avatar

зочин 2025-10-08 103.57.92.31

Өнөө үед гүтгэлэг, бусдыг хохироох,төрийн эрх булаах үндсэн арга болсон, Энэ нууц биш

Avatar

Хүрэлсүх огцор 2025-10-08 59.153.112.239

Энэ бүхэн Хүрэлсүхийн хаан байх хүслээс л эхтэй биз дээ. Бүгд айгаад хэлж чадахгүй л байгаа болохоос. Ерөнхийлөгч МАН-ын дотоод асуудалд оролцсоор байгаа нь хуульд нийцэх үү

Avatar

зочин 2025-10-08 103.57.92.31

АН-ын хэдэн хулгайчууд бусдыг гүтгэж, төр үймүүлсээр байгаад энэ 4 жилд юу ч хийлгэхгүй, улс орноо хойш чангааж иргэдийг хохироох нь ээ

Avatar

Нэргүй 2025-10-08 103.212.162.42

АН энд ямар ч хамаагүй. Амарбаясгалан өөрөөс нь эхэлсэн

Avatar

Нэргүй 2025-10-08 103.168.34.17

Хулгайчыг хүчээр хөөж зайлуул. Засгийг ч ажлыг нь хийлгэхгүй. Хулгайч биш л бол хүн хуулиаас айхгүй

Avatar

бодлын хулгайч 2025-10-08 202.131.230.218

Амарбаясгалан хулгайч болохоороо хуульд шалгуулахаасаа айж байна. Хулгай хийгээгүй юм бол очоод шалгуулчихаач.

Avatar

Зочин 2025-10-08 202.179.26.14

Тэгж гүтгэгч нарын золиос болохооч болоих уу даа. Тйим л их хулгайч гээд байгаа юм бол шалгаад нотлоод унагах хэрэгтэй ш дээ. Худлаа л байхгүй юу ккк

Avatar

зочин 2025-10-08 103.57.92.31

Би гэмт хэрэг хийгээгүй,энэ бол бусдыг гүтгэж,төр засаг бусинуулах зорилготой зохион байгуулалттай үйлдэл гээд байна, Үнэхээр нотлох баримт байгаа бол түүнийгээ авилгатай тэмцэх газар өгч шалгуул, Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой, Хэн нэг хүн,хэсэг бүлэг этгээд гүтгэх,эсвэл жагсаал цуглаан зохион байгуулахад л төр дампуурч,засгийн газар унаж байж таарахгүй, Улс орон хүнд байна, Улс төрийн тогтворгүй байдал бүх зүйлийг нурааж байна,Иргэдийн амьдрал хүндрэхэд хүргэж байна

Avatar

zochinяүёхши 2025-10-08 202.21.117.110

болимоор

Avatar

Нэргүй 2025-10-08 59.153.113.112

Ажлаа өгчихвөл дахиж дээшээ өндийхгүй, өндийлгэх ч үгүй. Хонзон өс санадаг түмэн баагий байгаа. МИЕЭ-г хар л даа. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй байгааздээ. АБ д ч түмэн асуудал байгаа даа. АТГ болон цагдаа, тагнуул дээр бүртгэгдсэн, мэдээлэгдсэн, гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан олон мэдээлэл байгаа дөө. АБ бүх юмаа бооцоонд тавьсан. унавал гүн харанхуй руу унана гэдгээ сайтар мэдсэн байгаа. Олон юмыг л хааж нууж байгаа л боловуу

Avatar

зочин 2025-10-08 103.57.92.31

Чамд баримт материал байгаа бол түүнийгээ Авилгатай тэмцэх газар өгч шалгуулал даа, Хэн нэгнийг ялангуяа төрийн өндөр албанд ажиллаж байгаа хүмүүсийг хоосон гүтгэж,Төр засгийг хэн нэгэн этгээдийн тоглоом мэт болгож болгохгүй, Төр засаг шиг ажиллуулах ёстой, Үүний төлөө Амарбаясгалан мэт нь тэмцэж байгаа юм биш үү, Юунд заавал өргөдөл өгүүлэх гээд байгаа юм, Өргөдөл өгүүлөхөөр ямар баримт хаана байна, Ийм асуудал холбогдох хуулийн байгууллагаар шалгагдаж шүүхээр шийдэгдэх ёстой

Avatar

Нэргүй 2025-10-08 202.9.40.180

Оджаргал Оюун эрдэнийг огцрууллаа.Одоо Амарбаясгаланг огцруулахаар улайрч байна

Avatar

зочин 2025-10-08 103.57.92.31

Оджаргал биш ээ, АН-ын бүлэг хулгайчид бараг ямар ч үндэслэлгүй Оюунэрдэнийн засгийн газрыг унагасан, Одоо МАН-д шургуулсан бүлэг этгээдээ ажиллуулж энэ намыг дотор нь хоёр хэсэг хуваан бутаргав, Аль нэг хэсгийг нь дэмжин төрийн эрхэнд гарах үүд хаалга нээгдэж байгаа юм шиг байна, Цаашид баруун рүү ойртоно, Хоёр хөрштэй тогтоосон харилцаа хүндрэнэ, Монголчуудын хувь заяа ямар болох нь бараг тодорхой болж байна

Avatar

Нэргүй 2025-10-08 202.179.11.230

Shalguulsaar baital 3 jil ungurnu shuu dee. Shuuh chini oligarhuudiin tald baigaa.

Avatar

Нэргүй 2025-10-08 203.17.23.177

АЖЛАА ӨГЧИХВӨЛ МОНГОЛЫН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ЦООХОР ДЭЭЛТ БОЛОН ТЭДНИЙ СУГАНЫ ҮСНҮҮД БОЛОХ ХЕРО, МӨНХБАЯСГАЛАН, ОЮУКА ЭД НАР БҮР ЭВГҮЙТНЭ ШДЭЭ. ТИЙМЭЭС ТЭД НИЙЛЭЭД ҮХЭР БУУГАА ТАВЬЖ БАЙГАА.

Avatar

Зочин 2025-10-08 202.179.26.14

ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж