Сагсан бөмбөгийн спортын бүх цаг үеийн хамгийн агуу тамирчин гэх ярианд ордог ЛеБрон Жэймс энэ долоо хоногийн Даваа гаригт "Second Decision" буюу "Хоёр дахь шийдвэр" гэх нэртэй богино бичлэгээ "Бүх шийдвэрүүдийн шийдвэр" гэх тайлбартайгаар цацсан билээ. Зарим хүмүүс ч түүнийг зодог тайлах шийдвэрээ зарлах гэж байна гэж бодсон нь лавтай. Учир нь тэрбээр өмнө нь 2010 онд Клевланд Кавальерс багийг орхиж, Майами Хит руу очихдоо "The Decision" гэх нэвтрүүлгээ цацаж, явж буйгаа зарласан түүхтэй.
Ерөнхийдөө л 2010 оных шигээ нэгэн чухал мэдэгдлийг хийх байх гэж хүлээсэн. Гэвч тийм зүйл болсонгүй. Түүний "Second Decision" бичлэг орон нутгийн цагаар Мягмар гаригт олны хүртээл болов. Энэ бүхэн Хеннесси компанийн сурталчилгаа байжээ. Тэд ЛеБрон Жэймстэй хамтран тусгай бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байгаа аж. Үүнийхээ идэвхжүүлэлтийн хүрээнд "Second Decision" гэх санааг сэдэв.

Дээрх мэдэгдлийг нь харсан сагсан бөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигчид нь ихээхэн бухимдаж байгаа бололтой. Нэгэн дэмжигч "Хөгжилтэй байна шүү. Би чамайг зодог тайлахыг хүлээж байсан. Гэтэл чи Хеннесси ууна гэдгээ л хэлэхийг хүссэн хэрэг үү?" гэсэн бол өөр нэгэн дэмжигч "Чи ч дэмий юм хийлээ дээ. Чи мөнгөөр дутаж, анхаарлаар өлссөн юм байна даа" гэв.
Харин өөр нэгэн жиргээнд "ЛеБрон яагаад бүх цаг үеийн хамгийн агуу нь биш вэ гэдгээ дахиад харууллаа. Тэр залуучуудад алкохоль сурталчилж байна. Жордан хэзээ ч тэгэхгүй байсан" гэжээ.
Тэгвэл ЛеБрон Жэймсийг үргэлж шүүмжилдэг EPSN телевизийн сэтгүүлч, тойм Скип Бэйлесс жиргэхдээ "Алив ээ, ЛеБрон. Тоглож байгаа байлгүй дээ. Чи олны анхаарлаар дутаа юу?" гэсэн нь тренд болж байна.

ЛеБрон Жэймс энэ жил NBA-ийн 23 дахь улирлаа эхлүүлнэ. Түүн шиг NBA-д ийм олон жил тоглосон тоглогч үгүй. Ирэх улирал түүний Лэйкерстэй байгуулсан гэрээний сүүлийн улирал бөгөөд ирэх зун чөлөөт агент болно.
Зарим нь түүнийг бага хүү Брайс Жэймсийг NBA-д орохыг хүлээж байгаа гэдэг ч Жэймс өөрөө тийм зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн. Ямартай ч ЛеБрон зодог тайлах шийдвэрээ танилцуулсангүй.
3,593.62




















































Холбоотой мэдээ