Шон “Дидди” Комбс холбооны гэмт хэрэгт нь өршөөл үзүүлэхийг хүссэн талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Трамп Даваа гаригт (2025.10.06) өгсөн ярилцлагынхаа үеэр Жеффри Эпштейний хуучин найз бүсгүй Гислейн Максвеллийг өршөөж магадгүй талаар ярьсан төдийгүй олон хүн өршөөл үзүүлэхийг гуйсан тухай онцолжээ.
Тэдний нэг нь саяхан бэлгийн мөлжлөгийн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан Дидди Кимбс байсан гэж дурдсан байна.
Тодруулбал, Дидди Комбсын өмгөөлөгчийн багийн гишүүн 2024 оны наймдугаар сард "CNN"-д мэдээлэл өгөхдөө, Трампаас өршөөл үзүүлэх талаар холбогдсон тухай ярьсан юм. Өмгөөлөгч Николь Уэстморлэнд хэлэхдээ, "Миний ойлгож байгаагаар бид холбогдож, өршөөлийн асуудлаар яриа хэлэлцээ хийсэн” гэсэн. Гэсэн хэдий ч Трамп өмнө нь "Newsmax" сувагт өгсөн ярилцлагадаа, Дидди Комбсыг өршөөх магадлал бага гэж хэлж байв.
“Би түүнтэй нөхөрсөг харилцаатай байсан, бид хоорондоо сайн ойлголцдог байсан, дажгүй залуу мэт санагдсан. Гэхдээ би ерөнхийлөгчид нэр дэвших үед тэр надад маш дайсагнасан хандлагатай байсан” гэж Трамп ярьжээ.
Энэ нь Дидди Комбсыг өршөөхөд хүндрэлтэй болгож байна гэж тэрбээр дурдсан аж. CNN-ийн сэтгүүлчид наймдугаар сард Уэстморлэндийн мэдэгдэлтэй холбоотойгоор Трампын Цагаан ордны төлөөлөгчөөс тодруулга авахад, “Өршөөлийн хүсэлт байгаа эсэх тухай тайлбар өгөхгүй” гэжээ.
Мөн Даваа гаригт Комбсын өмгөөлөгчид шүүгч Арун Субраманиан руу хүсэлт гаргаж, түүнийг Нью Жерсигийн Форт Дикс хот дахь аюул багатай холбооны хорих ангид байрлуулахыг Холбооны шоронгийн газарт зөвлөмж болгохыг хүсжээ. Учир нь тус газар нь мансууруулах бодисын хамааралтай холбоотой асуудлуудад анхаарал хандуулж, гэр бүлийн уулзалтыг хөнгөвчлөх, сэргээн засах хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ гэж өмнөөлөгчид нь үзэж байгаа юм.
3,593.62






















































Oogii 2025-10-07 202.9.46.204
Orshool vzvvlex baix
Нэргүй 2025-10-07 103.168.34.202
4 hen jil avsn geesh nasaar ni 2 udaa horih yaltai har shees davraad shaasn har ass mine alii shuu
Нэргүй 2025-10-07 66.181.176.188
Ардчилалын бэлгэ тэмдэг болсон орон шүү дээ. Арай тэгж новшийн юм хийхгүй байх. Трамп улс төрд ороогүй байсан. Алдартай газарт орө үзээ л биз дээ. Одоо бол тэр дэмжихгүй. дэлхий харж байгаа
Нэргүй 2025-10-07 103.168.34.204
ацны бэлгэ тэмдэг.90 оны гацалт минь.
90 онд л бүгд тэгж мөрөөдөж боддог байсан .