ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар Даваа гаригт Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ. Кремлиэс мэдэгдсэнээр, удирдагчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн Газын зурваст энх тайвныг тогтоох 20 зүйлт төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Путин энэ үеэр Палестины асуудлыг зохицуулахыг дэмжиж буй байр сууриа дахин бататгасан гэлээ. Цаашилбал, тэд Ираны цөмийн хөтөлбөрт шийдэл олох, Сирийн тогтвортой байдлыг улам бататгах талаар ярилцжээ.
Путин, Нетаньяху нар хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард утсаар ярьсан билээ.
Орос, израиль иргэншилтэй Саша Труфановыг энэ оны эхээр барьцаанаас сулласан. Путин үүний дараа барьцаалагчдад талархал илэрхийлэхийн сацуу "Труфановыг сулласан нь Орос улс Палестин болон тэдний төлөөлөгчид, янз бүрийн байгууллагуудтай удаан хугацаанд холбоо харилцаатай байсны үр дүн. Түүнийг сулласан хүмүүнлэг шийдвэрийнх нь төлөө бид Хамасын удирдлагуудад талархах ёстой" гэжээ.
3,593.62





















































Нэргүй 2025-10-07 59.153.112.141
Путин ч ухаанаа алдаж эрээ цээрээгүй болжээ.
Izrialuud uursduu ukriand zevseh niilvvilj bgaa ch dee 2025-10-07 66.181.190.254
ukrainii dainii ard izrailuud baigaa gedegiig putin sain medej bgaa.Delhiin bayn bvh evrei nar l dainiig sanhvvjuulij bgaa ch dee.
Нэргүй 2025-10-07 23.129.64.163
Путин энэ геноцид алан хядагч Нээтнахуйг тоолоо юу! Ккк