Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч

     
Би хоёр эгчтэй. Дунд  эгч маань 2 сарын өмнө нярайлваа.Анх удаа хүүхдээ
амлуулж байгаа эгч маань, бас хөөрхөн зээгээ хүлээн авсан манай
гэрийнхэн ч баяртай байлаа. За тэгээд монголчуудын ёс байдаг да. Шинэ
хүнтэй болсон айлд сарын дараа очдог. Тэрнээс наана бол угаасаа дэмий юм
билээ. Хэдий ээж болох эмэгтэй хүний жам ч гэсэн. Мээдкүй чаадкүй юм
зөндөө байдаг юм байнаа. ядаж байхад би эгчдээ хань болж чадахгүй юм.
Нөхөр нь ч бас. Зиак тэр ч яахав. үндсэн сэдвээсээ хазайчихлаа. Эгч
маамуулаад сар хагас болсны дараа найзуудаа бас ажлынханыгаа гэртээ
ирэхийг урьсан юм. Угаасаа ч эгчийн төрсөн өдөр бас тохиож байсан
болохоор "төрсөн" "төрүүлсэн" 2 баяраа нэг дор тэмдэглэе гэж санаж л дэ.
Урьсан зочдоо хүндэтгэн олон ч юм бэлдлээ. Хүргэн ах, эгч, эгчийн хадам
ээж, бид 4 бараг 2 хоног л хоол унд бэлтгэж хөл хөөрцөг болдог юм
байна. Хүлээсэн өдөр ч ирлээ.би тэр өдөр нь ажилтай байж тараад орой л
гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд эхний ээлжийн хүмүүс нь явчихсан. Эгчийн
ажлынхан байсан. 28 хүн иржээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж