Мадуро: АНУ-ын элчин сайдын яамны эсрэг алан хядах ажиллагааг зогсоосон

Мадуро: АНУ-ын элчин сайдын яамны эсрэг алан хядах ажиллагааг зогсоосон

Мадуро: АНУ-ын элчин сайдын яамны эсрэг алан хядах ажиллагааг зогсоосон

Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро Даваа гаригт (2025.10.06) Каракаст байрлах АНУ-ын элчин сайдын яаманд чиглэсэн алан хядах ажиллагааг зогсоосон гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр, энэ ажиллагааны зорилго нь Венесуэлын засгийн газрыг буруутган, хоёр орны хоорондын зөрчлийг улам хурцатгах байсан аж. Мадуро энэ талаар долоо хоног тутмын телевизийн хөтөлбөрийнхөө үеэр ярьсан байна.

Тэрбээр нэрийг нь дурдаагүй ч дотоодын алан хядагч бүлэг АНУ-ын элчин сайдын яаманд тэсрэх бөмбөг тавих гэж оролдсон гэжээ.

Улмаар хоёр орны харилцаа муу байгаа ч АНУ-ын элчин сайдын яамыг хамгаалсан гэж Мадуро мэдэгджээ. Түүнээс гадна АНУ-тай хэлэлцээ хийх ажлын хэсгийн тэргүүн Хорхе Родригес Вашингтоныг энэ аюулын талаар Венесуэлын засгийн газар урьдчилан анхааруулсан гэж мэдэгджээ. Мөн АНУ-ын элчин сайдын яамны аюулгүй байдлыг сайжруулсан гэж тэрбээр онцолсон байна. Одоо уг алан хядах ажиллагааг явуулсан бүлгийг баривчлах ажиллагааг явуулж байгаа бөгөөд ямар бүлэг гэдгийг нь мэднэ гэж эрх баригчид зарлажээ.

АНУ, ВЕНЕСУЭЛЫН ХАРИЛЦАА УЛАМ ДОРДОЖ БАЙНА

Тус хоёр орон 2019 онд дипломат харилцаагаа тасалсан. Одоогийн байдлаар АНУ-ын элчин сайдын яам зөвхөн цөөн тооны орон нутгийн ажилчидтай хамтран ажилладаг. Өнгөрсөн сард л гэхэд АНУ Венесуэлын хөлөг онгуудад агаарын цохилт өгсөн. АНУ эдгээр хөлөг онгоцыг хар тамхи тээвэрлэж байсан гэж мэдэгдэж байгаа бөгөөд дор хаяж 20 хүн амиа алджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухайд "Бид өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хар тамхины эсрэг ажиллагаа явуулж байна" гэж хэлсэн юм. Үүний хариуд Венесуэл далайн хилийнхээ дагуу мянга мянган цэрэг байршуулсан. Үүний дараа Трамп Конгресст мэдэгдэхдээ, АНУ одоо хар тамхины бүлэглэлүүдтэй улс хоорондын бус зэвсэгт мөргөлдөөнд орсон гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-07 192.82.65.175

шал худлаа жүжиг, хулмас кгб ах нь зааж зөвлөснөөс зайлахгүй. энэ яг кгб арга барил. тал засах гэсэн ядарсан доль арга байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж