УИХ-ын гишүүн О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "МАН-ын намын хэрүүл, тэмцэл төр лүү орлоо. Эхлээд Засгийн газрын асуудал ярьж байсан. Одоо Монгол Улсын парламентын түүхэнд байгаагүйгээр УИХ-ын асуудал болж хувирлаа. Үндсэн хуульд заасанчлан УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Миний бие ч мөн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан. Энэ үедээ УИХ-д хүндэтгэлтэй хандаж, ажиллаж байсан. Үе үеийн засгийн газар яг ингэж л ажиллаж байсан. Монгол Улсын парламентын түүхэнд нэг намын даргын төлөөх тэмцэл ингэж хурц түвшинд хүрч байсан удаагүй.
Хүйтний улирал ирж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлаас эхлээд Монголчуудад тулгамдсан асуудал олон байна. Өдөр бүр төв талбайд 1000 багш жагсаж байна. Ахмадууд тэтгэвэр нэмээч ээ гээд өчнөөн хоног өлсгөлөн зарлаад сууж байна. Гэтэл үүнд хариулт өгөх хүн алга.
Хуучин бол улс төрийн хэрүүл засаг дээр очоод замхардаг байсан. Гэтэл энэ удаагийн хэрүүл дэгдэж явсаар Засгийн газар, УИХ-ын хоорондын асуудал болж байгаад харамсаж байна.
Энэ хүмүүс хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэж байх хооронд Монгол Улсын төр суларч байна. Төсвийн төслийг хугацаандаа хэлэлцэх л ёстой. Гэхдээ Ардчилсан намаас төсвийг эргүүлэн татъя гэдэг зарчмын шийдвэр гаргасан. Бүлгийн гишүүний хувьд энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Энэ хагарал, тэмцлээ хурдан л шийдвэрлэх хэрэгтэй байна. Би аль ч бичигт гарын үсэг зураагүй. Гэхдээ өөрсдөө Засгийн газраа унагаах гээд явж байхад үүнийг нь хамгаалах гээд явж байх зарчим Ардчилсан намд байхгүй. Эрх баригч нам өөрөө Засгийн газраа унагаах гээд явж байгаа бол өмөөрөхгүй гэдэг зарчмын хатуу байр суурьтай байна.
3,593.62






















































Нэргүй 2025-10-07 202.126.91.117
энэ нэг жонхуугийн суганы үс хуцаад л явах юм
Нэргүй 2025-10-07 59.153.113.105
ЗӨВ
zochin 2025-10-07 71.229.150.6
Elbegdorj ,Saihan bileg hoer ni zangiagaa zuugeed ,gutlaa toslood irehed belen.
Нэргүй 2025-10-07 103.71.100.246
Харах царайны тэнэг гар. Занданшатарыг унагаж жонхуу зуурах нь дээ.
Гүндалай 2025-10-07 66.181.176.234
зөв2.унагаж бгд хууль зүйн сайдаар комбайк хиигээрэй
Нэргүй 2025-10-07 66.181.185.9
ЮМ ХАРАГДАЖ БАЙГАА ШИГЭЭ БАЙДАГГҮЙ ЮМ ШҮҮ МОНГОЛЧУУД МИНЬ СҮҮЛИЙН 4 СОНГУУЛЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ЯМАР НЭГ АРГААР АВСАН МАН ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН АЖЛЫН АЛБА МЭТ МОНГОЛЫГ УДИРДСАН. МАГАДГҮЙ МАН ХООРОНДОО САНДАЛ СУУДЛЫН ХЭРҮҮЛ ХИЙЖ БАЙГАА МЭТ ЖҮЖИГЛЭЭД ЦААГУУРАА МОНГОЛЫГ ХЯТАДЫН ДАГУУЛ БОЛГОХ ГЭЭД БАЙНА УУ. ТАЛБАЙ ДҮҮРТЭЛ ЖАГСААД УИХ ЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА. 24 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА АМАРБАЯСГАЛАНГ УИХ ЫН ДАРГА БОЛГОДОГ НЬ УЧИР МЭДЭХ ХҮМҮҮСИЙГ СЭРТ ХИЙЛГЭСЭН ДЭЭ. ХОТЫГ НЯНБААТАР МӨН Л ХЯТАДЧИЛЖ БНА
Нэргүй 2025-10-07 188.162.254.94
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2025-10-07 202.9.41.44
Төр тогтдоргүй байх тусам сөрөг хүчинд ашигтай.
Нэргүй 2025-10-07 202.9.46.25
ХҮНИЙ ХАМ ЯАХАВ. ЭХЛЭЭД ӨӨРИЙНХӨӨ НАМААС ЦООХОР ДЭЭЛТ МӨНХБАЯСГАЛАН ХОЁРОО ХӨӨХ ХЭРЭГТЭй
Мөнх 2025-10-07 66.181.190.211
Зөв л ярьж бна даа.
Нэргүй 2025-10-07 150.228.177.228
АН дотор бас Элбэгдорж, Оджаргал гэсэн Монголыг дээрэмдсэн 2луйварчингаа дэмжихгүй шударга хүмүүс байлгүй яахав дээ
зочин 2025-10-07 103.57.95.156
Ардчилагчид гэгчид тийм ариун хүмүүс билүү, Бүүр1990-ээд онд засгийн эрхэнд гарангуутаа л нийгмийн өмчийг идэж ууж,асар богино хугацаанд хөрөнгөжиж цүдийсэн, Анхны том хөрөнгөтнүүд эдний дундаас гарсан, Ихэнх иргэдийг хувьчлал гэх хоосон цаасаар хуурсан, Чинээлэг давхаргыг үүсгэн бэхжүүлж иргэдийн хөдөлмөрийг 30 гаруй жил мөлжиж байна, Зах зээл гэгч бол баян нь ядуусын хүч хөдөлмөрийг сорж мөлждөг нийгэм,Одоо монголын бараг бүх баялаг хэдхэн хөрөнгөтний гарт орсон,
зочин 2025-10-07 103.57.95.156
Ардчилагч гэх бүлэг хулгайчдын одоогийн гол зорилт бол монгол мэт ядуу буурай орныг барууны хөрөнгөтний мэдэлд оруулж,колони мэт болгон,хамаг баялагийг нь ховх сорох явдал
садө 2025-10-07 103.168.34.131
чи гэмгүй залуусыг шоронд хийгээд хичнээн тэрбумыг угаасан гэж зарлаад гэм буруугүй залуусыг хохироогоод байсан биш үү
зочин 2025-10-07 103.57.95.156
Уг нь зөв Ерөнхий сайдыг томилох асуудалд бүү оролц, Хурлаас гараад явцгаа, МАН-ынхан өөрсдөө шийдэг, Гэвч чадахгүй л дээ, Улс орны эрх ашиг гэж ирээд л худлаа жүжиглэнэ, Намын эрх ашиг нь хэзээ ч арилахгүй, МАН-аас хэсэг бүлэг хүмүүсийг урвуулж засгийн эрхийг авахыг оролдоно