УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр /2025.10.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их хурлын тухай хууль болон дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барилаа. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шалтгааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодорхой мэдээлэл хүргэсэн. Төрийн байнгын хорооны даргын хувьд миний бие огцруулах саналд гарын үсгээ зурсан. УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын дийлэнх гишүүд УИХ-ын даргыг шалгуулах шаардлагыг өргөн бариад байгаа юм. Анх удаа гүйцэтгэх засаглал нь УИХ, хууль тогтоох дээд байгууллагадаа халдсан явдал боллоо. Энэхүү асуудал МАН-ын даргын сунгаанаас болсон. Цагаан байрандаа шийдэх асуудлыг Төрийн ордон руу оруулж, төр засгийн ажлыг гацаанд хүргэж байгаад харамсаж байна. Намын даргын сунгаанд унасан хэрнээ Ерөнхий сайдаар байна, намын дарга болно гэдэг ажлыг Г.Занданшатар эхлүүлсэн.
Мөн нотол, нотолж чадахгүй бол цагаад гэдэг хуулийн зохицуулалтын асуудал ярьж байгаа. Парламентын дарга болон тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Засгийн газрын гишүүд ойлгож байгаа. Өөрсдөө энэхүү хуулийг өргөн барьж батлуулсан.
Гэвч өнөөдөр хэн нэгнийг шүүхээр эцэслэн, гэмт хэрэгт холбоотой нь тогтоогдож, нотлогдоогүй байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө УИХ-ын даргыг алуурчин, авлигачин мэтээр цоллож байгаад харамсаж байна. Сайд дарга нар шүүгч, прокурор болсон байна.
Мөн АТГ-ын байцаагч болжээ. Үндсэн хуулиар чиг үүрэг, эрх мэдлийн хуваарилалтыг хийсэн байдаг. Энэхүү хэргийг хууль шүүхийн байгууллага, прокурор, АТГ, тагнуулын албаныхан ярих ёстой. Гэтэл тогтоогдоогүй байхад урьдчилж олон нийтийн сүлжээгээр ялтан, авлигачин мэтээр цоллож байгаад Засгийн газрын гишүүнээ захиалгаар өөрчилж, томилж байгаа нь захиалгатай улс төрийн тоглолт явагдаж байна гэж харж байгаа. Ийм учраас энэхүү асуудал байж болохгүй юм. Энэ бол хууль тогтоох байгууллагын хараат бус, бие даасан байдалд халдаж улс төрийн хэрүүл тэмцэлд хууль шүүхийн байгууллагыг татан оруулж, Монгол Улсад хууль засагладаг биш, эрх мэдэлтнүүд засагладаг болсон учраас УИХ-ын 68 бүлгийг хоёр хэсэг болгон талцуулж байгаа хүн Ерөнхий сайд Г.Занданшатар юм. Үүнээс харахад ямар ч итгэх итгэлгүй боллоо. Тийм учраас энэхүү Засгийн газар үйл ажиллагаа явуулах эрх зүйн хувьд бололцоогүй гэж үзэж байна.
Ард түмэн Төрийн ордны гадаа жагсаж байхад хэн сонссон юм. Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газар огцорч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах шаардлагатай байна. Ийм дүлий Засгийн газар байж болохгүй. Өнөөдөр улс оронд тулгамдаад байгаа асуудлуудыг ярилцах ёстой байхад Засгийн газрын гишүүд өөрсдөө гарч ирж парламентын даргыг шалгуул гэж зарчимгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад эгдүүцэл хүргэлээ. Яагаад 126 гишүүнтэй парламентыг бий болгосон гэхээр өмнөх Засгийн газрууд парламентын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, Их хурлыг баздаг байсан учраас 126 болгосон. Энэхүү гишүүд дотор эрүүл саруулаар ханддаг олон гишүүд бий. Зарим гишүүдийг дарамталж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулж байгаа асуудал хэрээс хэтэрч байна. Өнөөдөр 126 гишүүн дунд нэр цэвэр гишүүн хэд байгаа юм. Тийм учраас бүгд шалгуулах хэрэгтэй.
Яагаад заавал УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг шалгуулах гэж байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар өнөөдөр тийм сайн ажиллаж байгаа юм уу. Эдийн засаг, боловсрол, эрчим хүчний салбар элгээрээ хэвтсэн нь үнэн.
Төсөв хэлэлцэж байх энэ үед албан тушаалтай зууралдаж байгаа нь гутамшигтай байна. Тийм учраас Засгийн газрыг хариуцлагагүй ажиллаж байна гэж үзэж байгаа. Засгийн газар дотор ажлаа хийж чадахгүй сайд нар бий. Энэхүү сайд нар хариуцлага хүлээх ёстой. Улсын төсвийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэж батлах ёстой. Олон гишүүд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудал яриад байдаг хэр нь асуудлыг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй аргацаагаад өнгөрдөг. Мөн сайд дарга нар хуралдаа суухгүй, худлаа мэдээллээр хангаж байна" гэлээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-07 66.181.188.147
мөн бас биш гэдгийг нь хэн ч мэдэхгүй шд, хажууд нь лаа бариад зогсож байгаагүй л юм бол. учир иймээс авилгачин бас нүүрсчин биш гэдгээ нэг мөр шалгуулаад тогтоолгочих ёстой юм. даанч түүнд тийм эр зориг алга, тэгэхээр буруутай нь илэрчихнэ гэсэн айдас байна аа л гэсэн үг.
Цензур 2025-10-07 202.179.24.69
ДЭЛХИЙ ХАРЖ БАЙНА. ТИЙМ Л а******н ТОНУУЛЧИН БАЙСАН ЮМ БОЛ ТЭР ҮЕД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙСНЫГ БОДОХОД ТӨРД ЧИНЬ НЭГ БИШ НИЛЭЭД а******н БАЙГАА ЮМ БИШҮҮ. ИНГЭЖ НУУЖ ХААЖ МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ ЯВЛАА ЮУ? ЁСТОЙ ХҮН ИТГЭМЭЭР ЮМ ЯРЬЖ ХЭЛЦГЭЭ. ЗАЛУУЧУУДАА ДЭМЖЭЭД БУРУУ БОЛ ЗАЛААД ЯВАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ БАЙЛТАЙ. ЗАНДАНШАТАР ОДОО БОЛЬЧИХООЧ!!
Цензур 2025-10-07 202.179.24.69
ЭНЭ БОЛ ДАЛДЫН ЯВУУЛГАТАЙ ХОЛООС ШИДСЭН ЧУЛУУ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ.ТАРХИНЫ ТУРААЛД ОРЧИХСОН ӨЛӨН ЭХ ОРНОО ЗАРАХААС СИЙХГҮЙ ЯВДАЛ СУУДАЛ НЬ БОГИНОХОН АЛСЫН ХАРАА НЬ СОХОРСОН ӨТЧИХСӨН ТАРХИТАЙ ӨЛӨН ГАРУУД БОЛ ГАДНЫХАНТАЙ СҮЛБЭЛДЭЭД АУГАА МОНГОЛ ОРНЫГ МИНЬ КАДДАФИ ШИГ БОЛГОХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГААГ ОЙЛГОХ УХААНГҮЙ ХҮНИЙ ОРОНЦГУУД ГАЙГҮЙ ЭЭ ТА НАР ДАРАА НЬ УЙЛАХ ГЭЭД НУЛМИС Ч ГАРАХГҮЙ БЭДРЭН ЯВАХ Л ГЭЖ ЭЛИЙРЧ БАЙГААГ ХАРАХ ҮНЭХЭЭР ОЙ ГУТАЖ БАЙНА.!!
Нэргүй 2025-10-07 66.181.185.113
Сандаг-Очирыг хамгийн шударга гишүүн гэж болно. Сонгогчид, өмнөх УИХ-ын гишүүд сайн мэднэ.
Нэргүй 2025-10-07 66.181.190.210
Чи аманд орсоноо бурж л бай Ганцхан юм хэлэхэд Улс төрийн чинь кариарь энэ хүрээд дуусаж байгааг ард түмэн ойлгохын дээдээр ойлгосон
Нэргүй 2025-10-07 66.181.160.101
Балай шахуу юи даа
Нэргүй 2025-10-07 103.229.122.68
ene yavdag jorlong bas huuj yavuul
ИРГЭН 2025-10-07 103.229.122.204
МАН-ынхан бүхий л Салбарт хулгай хийж Улс орныг цөлмөж байна,
зочин 2025-10-07 103.57.95.156
Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, үнэн худал нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн болгож гүтгэж хэлмэгдүүлж болохгүй, Эцсийн шийдвэрийг шүүх гаргана, Ийм хуультай, Хуулиа мөрд,, Бусдыг нотлогдоогүй гүтгэлгээр буруутгаж болохгүй, мал аа
Нэргүй 2025-10-07 188.162.254.94
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2025-10-07 202.9.40.180
Хүүк ажиллагаа
М.Энхболд 2025-10-07 122.201.23.83
Харамсаад….Тийм зарчим байхгүй! Шууд хууль хэрэгжүүл!