Индонезид сургууль нурсны улмаас амиа алдагсдын тоо 60-д хүрчээ

Индонезид сургууль нурсны улмаас амиа алдагсдын тоо 60-д хүрчээ

Индонезид сургууль нурсны улмаас амиа алдагсдын тоо 60-д хүрчээ

Индонезийн Жава мужийн Сурабая хотын ойролцоо байдаг исламын сургуулийн дотуур байр гэнэт нуран унаснаас болж дотор нь байсан сурагчид дарагдсан. Өнгөрсөн сарын 29-нд болсон уг харамсалтай хэргээс хойш тус улсын онцгой байдлын албаныхан аврах ажиллагаа явуулж буй. Одоогийн байдлаар, 60 хүн амиа алдсан нь тогтоогдсон бөгөөд 99 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Мөн сураггүй болсон гурван хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөрдөн байцаагчдын мэдэгдсэнээр, барилга нурсан шалтгаан нь өргөтгөлийн ажилтай холбоотой. Учир нь барилгын суурь хангалттай бах бөх байгаагүй байсан гэж үзжээ. Эл хэрэг гарснаас болж Индонези даяар сургуулийн болон сурагчдын дотуур байрны барилгын чанарын талаарх сэдэв хөндөгдөж эхэлсэн юм. Тус улсын хэвлэлүүд маш олон исламын шашны сургуулийн дотуур байр зөвшөөрөлгүйгээр баригдсан байдаг талаар мэдээлж эхэлжээ. Улмаар тус улсын засгийн газар эдгээр барилгуудын аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалт хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж