“УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь тухайлсан нэг, эсхүл хэд хэдэн хүнийг нүүрсний гэж нэрлэсэн тодорхой бус хэрэгт холбоо хамааралтай гэх ойлголтыг нийгэмд өгөх замаар тэдгээрийг “эх орноос нь хөөнө” гэж мэдэгдсэн нь УИХ-ын гишүүний хувьд зөвшөөрч эс болох үйлдэл гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн нь Үндсэн хуулийг дээдлэн сахихаа тангаргалсан байдаг тул Б.Энхбаярын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан болохыг тогтоож өгнө үү” хэмээн иргэн Б.Отгонпүрэв, Б.Баасансүрэн нар Цэцэд гомдол гаргасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдаг.
НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д “Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-д “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж тус тус заасан байдаг. Иймд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийг дээдлэн ажиллах тангараг өргөсөн албан тушаалтны хувьд Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг мөрдөж ажиллах үүрэгтэй ба Б.Энхбаярын уг үүргээ зөрчсөн гэж үзэн ийнхүү гомдол гаргасан байна.
Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж маш тодорхой заасан байдаг. Үндсэн хуулийн эл зарчмын дагуу тодорхой нэг хэрэгт буруутгагдсан, шүүхээс ч тухайн этгээдийг эх орноос нь хөөж болохгүй, боломжгүй билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн нь аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тогтоодоггүй, эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй юм. Магадгүй шүүхээс хэн нэгнийг гэм буруутай гэж үзсэн ч эх орноос нь хөөх гэдэг ял шийтгэл байхгүй байтал УИХ-ын гишүүн нь тодорхой хүнийг эх орноос нь хөөхөө ард түмэндээ амлалт өгч буй нь зүй ёсны үйлдэл огт биш хэмээн Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.
3,593.62






















































Сү.Батболд 2025-10-07 59.153.113.105
энхбаяр Маанагийг амаа мэдэж бур гэж их хэлсэн дээ
зочин 2025-10-07 202.21.100.210
нүүрсчид амь тавихаас наагуур юм болж байна, та нар монголоос бүх баялагыг нь авах санаатай юу
Нэргүй 2025-10-07 103.229.122.41
МАН нам шиг хэлмэгдүүлж Устгана гээгүй харин ч улс төрийн цагаачлагч болгож магтаад байдаг барууны орнуудад нь сайхан амьдруулна гэж байгаа юм биш үү. Элбэгээ нар шиг
Нэргүй 2025-10-07 202.9.41.44
Д.Энхбаяр албан тушаалд очихын тулд намаа самарч хаялаа даа. Энэ үйл явдлууд түүхэнд бичигдэж үлдэнэ.Дандаа яригдаж жишээ болно.Ямар ч байсан АН-ынхны бахыг сайн хангаж байна. Үүн дээр нь дөрөөлж АН шийдвэртэй ажиллагаа явуулах нь гарцаагүй. Эхлээд УИХ-ын даргыг огцруулна. Дараа нь мөн засгийн газрыг огцруулж 1 сумаар 2 туулай буудна гэж таамаглаж байна.
М.Энхболд 2025-10-07 122.201.23.83
Амаа сайн татаж яв! Буруу үлгэрлэл!
Нэргүй 2025-10-07 202.21.125.22
Хулгайг нь яриад эхлэхээр бүр аргаа барж байх шив дээ, нүүрсчид.
зочин 2025-10-07 103.57.94.145
УЛС ТӨРӨӨС ГЭЭГҮЙ ЭХ ОРНООСОО ХӨӨНӨ ГЭЖ ДОНГОДСОН ШҮҮ
БИЧЛЭГИЙГ НЬ УХРААГААД ҮЗЭЭЧ
өөртөө дүгнэлт хий 2025-10-07 66.181.187.248
ЭНХБАЯР НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ УЛС ТӨРӨӨС ХӨӨНӨ ГЭСЭН БОЛОХООС БИШ ЭХ ОРНООСОО ХӨӨНӨ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БИЛЭЭ. ГАЛЗУУР ЭНЭ НОВШНУУД