Дубай шоколадны галзуурал ангаахай самрын хомсдол үүсгэв

Дубай шоколадны галзуурал ангаахай самрын хомсдол үүсгэв

Дубай шоколадны галзуурал ангаахай самрын хомсдол үүсгэв

Амтай бүхэн Дубай шоколад руу хошуурах боллоо гээд хэлэхэд нэг их буруудахааргүй болжээ. Арабын нэгдсэн Эмират улсын "Fix Chocolatier" компанийн үйлдвэрлэсэн тус шоколад анх гарсан цагаасаа хойш трэнд болсон.

Баялаг орцтой, өвөрмөц амттай энэ шоколадыг зарим хүн үнэ цохиж худалдаж авч байна, зарим нь гэртээ өөрсдөө хийж үзэж байна. Тэр бүү хэл, янз бүрийн брэндүүд, нарийн боов үйлдвэрлэгчид хүртэл трэнд дагаж, өөр өөрсдийн орцоороо төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ.

Дубай шоколадны гол орц нь ангаахай самар. Тэгвэл Дубай шоколадны галзуурлаас болоод энэ жил дэлхий дахинд ангаахай самарны хомсдол үүссэн гэдгийг Ираны үйлдвэрлэгч "Keinia" брэндийн зүгээс мэдэгдэв. Эрэлт огцом өссөн ч нөөц хязгаартай байсантай энэ нь холбоотой.

Үүний зэрэгцээ "Google" платформ дээрх Дубай шоколад гэсэн хайлт хүртэл огцом өсч, өнгөрсөн гуравдугаар сард оргилдоо хүрсэн байна. Энэ үеэс хойш хайлтын тоо хэмжээ огт буураагүй, тогтмол өсөлттэй байна.

Гэхдээ АНУ-д Дубай шоколад төдийлөн трэнд болоогүй бололтой. Зургадугаар сарын 28-ны байдлаар АНУ-ын сүлжээ дэлгүүрүүдээр 822,900 ам.долларын Дубай шоколад зарагджээ. Энэ хугацаанд зарагдсан нийт бүх төрлийн шоколадны үнэ 16.27 тэрбум ам.доллар. Эндээс харвал нийт борлуулалтад Дубай шоколадны эзлэх хувь тийм ч өндөр биш байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-07 66.181.191.83

ГОЁ БИШ ЮМ БАЙНА ЛЭЭ. ЖИГТЭЙХЭН ҮНЭТЭЙ АВЧИХААД СЭТГЭЛД ХҮРЭЭГҮЙ. МӨНГӨНИЙ ГАРЗ ШҮҮ. ХҮМҮҮСЭЭ БИТГИЙ АВААРАЙ ГЭЖ ХЭЛЬЕЭ.

Avatar

Нэргүй 2025-10-07 103.229.120.56

хийж бүтээсэн олигтой юмгүй юу ч үйлдвэрлэдэггүй байж ийм хог н**ш чирч ирж ядуу улсынхаа жоохон валютын гадагш нь хаядаг хөгийн тогтолцоо бүрдүүлжээ.дубайн шокололад гэж хог нохойн баас шээсээр яадаг байнаа

Avatar

Нэргүй 2025-10-07 66.181.176.234

үнэтэй хир гойд гоц амтгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж