40 мянга гаруй хулгайн гар утсыг Хятад руу хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй гэмт хэргийн сүлжээг Их Британийн цагдаагийн газар илрүүлжээ. Их Британийн Хитроу нисэх онгоцны буудлын ойролцоох агуулахаас Хонгконг руу илгээх гэж байсан 1000 орчим хайрцагтай "iPhone" утсыг өнгөрсөн арванхоёрдугаар сард анх олж байв. Эндээс мөрдөн шалгах ажиллагаа эхэлсний эцэст гэмт хэргийн сүлжээтэй холбоо хамаарал бүхий 46 хүнийг баривчилжээ.
Энэ удаагийн ажиллагаа нь Их Британид гар утасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том ажиллагаа болсон юм. "Echosteep" ажиллагааны хүрээнд сэжигтнүүдийг илрүүлэхийн тулд тусгай мөрдөгчдийг татан оролцуулжээ.
"Apple"-ийн бүтээгдэхүүнийг хил давуулан ашиг олдог тус бүлэгт гудамжны хулгайч нар тусалж байсан аж. Хулгайч нар нэг гар утас тутамд 300 фунт стерлингийн цалин авдаг байжээ. Харин Хятад руу хил давуулсан хойноо төхөөрөмж нэг бүрийг 3700 фунт стерлинг буюу 5000 мам.доллараар зарж байжээ.
Утасны хулгайтай тэмцэх газрын дарга, командлагч Эндрю Фэтерстоун энэ ажиллагаанд тун нухацтай хандаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үйлдвэрлэгчдийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байгааг онцлов. Тодруулбал, "Apple", "Samsung" зэрэг үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчдээ хамгаалахын тулд хамтран ажиллавал сайн гэдгийг онцолж байна.
3,593.62

















































- ylcuun; 2025-10-07 169.133.250.253
123
Зочин 2025-10-07 103.229.121.48
Монгол улсад ийм сүлжээ хулгайч байж л таарна. Илрүүлэх чадваргүй
gadni cheg lubj###; OBt; 2025-10-07 169.133.250.253
– Kodoor #; — tsaxilgaanaar ongoilgoxgyi bolgoj bna shy, byzarlagch rynlalnKzbys U bngnya.
Нэргүй 2025-10-07 31.173.80.248
ямар мангар нь хуучин утасыг 5000 $ ахах вэ? шинэ нь дээд тал нь 1500$ орчим байхад…
Нэргүй 2025-10-07 47.227.179.89
Англичууд Гятадуудыг т1 дээр нь 5000 доллараар утас авах баян гэж боддог байх нь! Хуучин утас, жаахан хэрэглэсэн утас 200- 300 байдагийн.