Хууль бус тамхи тээвэрлэсэн бөмбөлгүүд Вильнюс нисэх онгоцны буудлыг хэдэн цагаар хаажээ

Хууль бус тамхи тээвэрлэсэн бөмбөлгүүд Вильнюс нисэх онгоцны буудлыг хэдэн цагаар хаажээ

Хууль бус тамхи тээвэрлэсэн бөмбөлгүүд Вильнюс нисэх онгоцны буудлыг хэдэн цагаар хаажээ

Хууль бус тамхи агуулсан халуун агаараар хөөрдөг 25 хүртэлх жижиг агаарын бөмбөлөг Бямба гаригийн орой (2025.10.04) Литва улсын агаарын орон зайд нэвтэрч, Вильнюс нисэх онгоцны буудлыг хаахад хүргэжээ. Эрх баригчдын мэдээлснээр, эдгээр агаарын бөмбөлгөөс болж бүхий л нислэгийг хэдэн цагаар хойшлуулахаас өөр аргагүй болсон байна. Тодруулбал, агаарын бөмбөлгүүд 30 нислэгт саад болж, 6000 орчим зорчигчийн хуваарьт өөрчлөлт оруулсан гэж Литвын Үндэсний хямралын удирдлагын төв мэдээлэв. Нислэгүүдийг Ням гаригийн 04:50 цагт (Бямба гаригийн 21:50 цагт ET) сэргээжээ.

Хэдийгээр бөмбөлгүүд нь энгийн тамхи тээвэрлэж байсан ч өнгөрсөн нэг сарын хугацаанд төрөл бүрийн зүйлс, техник хэрэгсэл НАТО-гын агаарын орон зайд халдсан явдал олширсон байна.

Улмаар Европ тив өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Зарим Европын албаныхны үзэж буйгаар, агаарын бөмбөлгөөр тамхи тээвэрлэж буй нь Москвагийн НАТО-гийн хариу арга хэмжээг туршиж буй явдал гэж тодорхойлсон. Энэ нь Европын холбоо Оросын эсрэг хэр бэлтгэгдсэн бэ гэх асуултыг төрүүлж байна. Литва болон бусад Балтийн орнууд энэ мэт үйл явдалд онцгойлон санаа зовж байна. Учир нь долдугаар сарын 10-нд Орост үйлдвэрлэсэн Гербера дрон Беларусаас Литва руу нисч, Вильнюс мужид осолджээ. Өөр нэг дрон долдугаар сарын 28-нд цэргийн бэлтгэлийн талбайд осолдсон бөгөөд долоо хоногийн дараа эвдэрсэн хэсгүүд нь олджээ. Үүний дараа уг дрон нь тэсрэх бөмбөг агуулж байсныг цэргийнхэн мэдэгдсэн юм.

Агаарын орон зайг нэвтэрч буй эдгээр хэрэг явдал нь Литвын засгийн газрыг сандаргаж, зэвсэгт хүчинд агаарын орон зайг нь зөрчсөн аливаа дроныг устгах зөвшөөрлийг парламент нь олгожээ.

ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРСЭН 18 МЯНГАН ХАЙРЦАГ ТАМХИЙГ ХУРААСАН

Вильнюс нисэх онгоцны буудлын дээгүүр хоёр агаарын бөмбөлөг нисч байсан гэж хэвлэлийн төлөөлөгч Дариус Бута мэдэгдэв. Бөмбөлгүүд орон нутгийн цагаар 20:45 цаг орчимд нисэх буудлыг агаарын орон зайд нэвтэрсэн бөгөөд албаны 20 гаруй хүн буулгах ажиллагаа явуулжээ. Мөн хилийн цагдаа нар янз бүрийн газраас 11 бөмбөлөг, 18 мянган хайрцаг хууль бусаар оруулж ирсэн тамхи илрүүлсэн гэж Бута "Associated Press" агентлагт ярьжээ.

Литвын нийслэл Вильнюс нь Оросын холбоотон Беларусь улсын хилээс баруун тийш 40 км зайд оршдог. Беларусын хууль бус наймаачид дроноос хамаагүй хямд агаарын бөмбөлгийг Европын холбоо руу хууль бусаар тамхи нэвтрүүлэхдээ ашиглах нь олширсон аж. Үүнтэй төстэй тохиолдлууд наймдугаар сард бүртгэгдсэн боловч цөөн тооны бөмбөлөг байсан. Өнгөрсөн жил Беларусаас орж ирсэн 966 агаарын бөмбөлгийг Литвын эрх баригчид саатуулжээ. Энэ жил 544 бүртгэгдсэн байна. "Хууль бусаар хил давуулах бөмбөлөг, дрон ашиглах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл боловч өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагаа биш" гэж Бута онцлон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-07 103.212.119.194

БЭЛГЭВЧ ҮЛЭЭГЭЭД ТЭНГЭРТ НИСГЭЭД Л ОРОСУУД БУРУУТАЙ ГЭЭД Л УЛИН ДОНГОДОЖ БГАА БИЗ.

Avatar

y 2025-10-07 169.133.250.253

mdrx;

Avatar

ystgyilgni opn ? 2025-10-07 169.133.250.253

– gondom; aimaar

Avatar

kapitalizmuint 2025-10-07 169.133.250.253

xuduuni dron, Nisdeg togloom gologdol

Kameraarz amjyylj bn.

Avatar

Зочин 2025-10-07 42.200.20.209

Хохь чинь 2 нүүртэнгүүд

Avatar

Нэргүй 2025-10-07 192.82.76.12

Хаана болж бүтэхгүй юм болж байна өнөө л Иванууд оршиж байх юм даа зайлуул.

Avatar

Нэргүй 2025-10-07 103.229.122.130

Нисдэг таваг энэ тэндгүй харагдлаа гэж нэг хэсэг шуугиж сөнөөгч онгоцууд хүртэл, америк англичууд хөөргөж байсан нь саяхан. Одоо европоор дүүрэн дрон нисч байна гэж сүржигнэн дайн эхлүүлэх аргаа олж ядаж байна. Бэлгийн г********н европчууд 70-100 жилд нэг оросыг өдөж зад ороолгуулж дур тавьдаг сонин мазохистууд шүү

Avatar

Нэргүй 2025-10-07 100.15.71.234

Эмээ уу оркоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж