ҮАГ харилцагч талуудтайгаа гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх талаар хэлэлцлээ

ҮАГ харилцагч талуудтайгаа гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх талаар хэлэлцлээ

ҮАГ харилцагч талуудтайгаа гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх талаар хэлэлцлээ

Монгол Улсын Төрийн аудитын байгууллага  “Гүйцэтгэлийн аудитын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төрийн аудитын байгууллагын харилцагч талууд болох Улсын Их Хурлын Тамгын газар, Сангийн яам, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл  оролцож, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр  саналаа солилцсон юм.

Харилцагч талуудын идэвхтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг арга хэмжээний эхэнд Төрийн аудитын байгууллагын Харилцагч талуудын стратеги төлөвлөгөөний шинэчлэн боловсруулсан төслийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулж, талуудын санал бодлыг сонсож, сорилт бэрхшээлийг даван туулах боломжийн талаар хэлэлцэв. Тус уулзалт хэлэлцүүлэгт Аудитын Дээд Байгууллагуудын Олон Улсын Байгууллага /ИНТОСАИ/-н хөгжлийн санаачилга Аи Ди Аи-н Ерөнхий захирлын орлогч Арчана Ширсат, ахлах менежер Марита Салгрейв нар оролцож, олон улсын сайн туршлага, ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Төрийн аудитын байгууллагын харилцагч талуудын хамтын ажиллагааны оролцоог нэмэгдүүлснээр төсвийн хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулж, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, төрийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж