Европын усанд сүүлийн нэг жилийн хугацаанд асгарсан газрын тосыг Оросын сүүдрийн флот гэгдэх таван хөлөг онгоцноос гаралтай болохыг мөрдөн шалгалтаар тогтоожээ. "SkyTruth" ашгийн бус байгууллагаас гаргасан хиймэл дагуулын зураг болон "Kpler" шинжилгээний платформын усан тээврийн мэдээлэлд үндэслэн уг дүгнэлтийг гаргасан байна. Европын эрэг дагуу газрын тос асгасаар байсан ч тэдгээр хөлөг онгоц ямар ч хяналтгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан аж.
Латвийн Эрчим хүчний сайд Каспарс Мелнис үүнийг маш том асуудал гэж нэрлээд, Европ тивд байгаль орчны гамшиг хараахан нүүрлээгүй байгаа нь аз гэжээ.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор таван хөлөг онгоцны хоёрт нь Их Британи хориг арга хэмжээ аваад байна. Сүүдрийн флот нь газрын тосны ашиг орлогоосоо салахгүй зууралдаж буй Путины далайг бохирдуулах гэсэн аюултай оролдлого гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Путин аюулгүй байдлын шаардлага хангаагүй хөлөг онгоцуудыг далайд гаргаснаар газрын тос асгарах магадлалыг улам нэмэгдүүлдэг гэж үзэж байна.
2022 онд дайн эхэлсний дараахан Их-7-ийн зүгээс Оросын газрын тосны экспортод үнийн дээд хязгаар тогтоосон. Үүнээс хойш ОХУ сүүдрийн флот ашиглаж эхэлсэн. Сүүдрийн флот нь барууны хориг арга хэмжээг тойрох зорилготой бөгөөд ил тод өмчлөгчгүй, даатгалгүй, хуучин танкерууд байдгаараа онцлог. Тийм ч учраас танкерууд нь эвдэрч гэмтэж, газрын тос нь шүүрэх, асгарах өндөр магадлалтай байдаг.
Их хэмжээгээр асгарсан газрын тосыг цэвэрлэхэд нэг удаадаа 1.4 тэрбум евро зарцуулдаг гэдгийг Эрчим хүч, цэвэр агаар судлалын төв тооцоолжээ. Тухайн хөлөг онгоцны эзэмшигч тодорхойгүй бол Европын татвар төлөгчдийн нуруун дээр энэ зардал ноогддог.
Дашрамд дурдахад, газрын тосны орлого нь Оросын холбооны төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг.
"Lloyd’s List Intelligence" байгууллагын мэдээлснээр Оросын флотод өдгөө 1300 орчим хөлөг онгоц байгаа бололтой. Европын холбоо 444 танкерыг Европын холбооны боомтууд руу нэвтрэхийг нь хориглож, барууны даатгалын үйлчилгээнд хамрах эрхийг нь хаасан. Харин Их Британи улс тусдаа 450 орчим хөлөг онгоцонд хориг арга хэмжээ аваад буй.
3,593.62






















































Нэргүй 2025-10-07 103.212.119.194
Европт нэг хүн чацга алдлаа Путин буруутай л гэх болж дээ. Одоо дэлхийд нэг их сонин биш болсоон.
Нэргүй 2025-10-07 59.153.86.156
Лавров Путин хоёр сууж байгаад
Нэргүй 2025-10-07 202.9.40.249
Энэ өузрын шуналын дайнааа зогсоогоосой дэлхииг сөнөөчих виии бузрууд
Нэргүй 2025-10-07 202.9.46.196
Энэ харанхуй Google translate эмэгтэй зургаа нүүрэнд нь тавихаа больсон. 💩😂😂
Нэргүй 2025-10-07 103.57.92.157
Путин хүний адаг, орсууд хэдэн зуун жил Eвропод атаархаж, хорлож ирсэн улс
Цогт 2025-10-07 45.117.35.20
Аварч байсан түүх олон шүү
Нэргүй 2025-10-07 59.153.87.54
путин юу ч хийж мэдэх шаар шүү
Нэргүй 2025-10-07 185.195.71.244
За ш** ш**! энэ фашист гоомоо либералууд бүүр солиорлын байдалдаа орчихсон байна! 😂🤣😂