Ц.Мөнх-Оргил: Улс төрийн зорилгодоо Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалыг ашиглаж байна

Ц.Мөнх-Оргил: Улс төрийн зорилгодоо Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалыг ашиглаж байна

Ц.Мөнх-Оргил: Улс төрийн зорилгодоо Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалыг ашиглаж байна

Монголын улстөр халж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор болсон гэдгээ мэдэгдээд буй. Түүнийг томилох асуудлыг энэ Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах тов тогтсон.  Энэ үйл явдал нэг талаас Үндсэн хууль зөрчив үү, нөгөө талаас улстөрийн зорилго агуулж, хууль хяналтын байгууллага хэлмэгдүүлэлтийг эхлүүлэх вий гэх мэт олон эргэлзээ олон нийтэд үлдээгээд буй. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Цэндийн Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.


-Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо хэмээн зарласан. Энэ мэдэгдэл нь олон маргааныг араасаа дагуулсаар өнөөдөр Засгийн газар огцрох уу гэсэн цэг дээр очоод байна. Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд уг үйл явдлыг юу гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, хамт ажиллаж байгаа, УИХ-ын нэг танхимд сууж байгаа, намын журмын нөхрөө хулгай хийсэн, хулгай хийснээ нуун дарагдуулахын тулд хүн алсан гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярилцлага өгснийг харсан. Тэгэхээр энэ асуудал бол Д.Амарбаясгалан хүн алсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ эсвэл Б.Энхбаяр хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн бол бас хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ гэсэн үг. Өөр гаргалгаа байхгүй. Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд эхлээд энэ асуудлаа юун түрүүнд нэг тийш нь болгох хэрэгтэй. Эрх мэдлийн төлөөх тэмцэлд хүнийг ингэж гүтгэнэ гэдэг дэндүү ёс зүйгүй, хүнлэг бус байна. Хоёрдугаарт, ХЗДХ-ийн сайд бол хэрэг мөрддөггүй. Нарийн ярьвал хууль хяналтын байгууллагынхан, мөрдөн байцаагчдыг дуудаж хэргийн талаар асуух, чиглэл өгөх эрхгүй. Мөрдөн байцаах ажиллагааны талаар нарийн мэдээлэл ХЗДХ-ийн сайдад байх ёсгүй юм. ЦЕГ-аас хүн нас барсан асуудалд Д.Амарбаясгалан огт холбогдолгүй гэдгийг тогтоочихсон бичиг нь байсан шүү дээ. Ингээд УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулах гэсэн ч ирц бүрдээгүй гэж ойлгосон. Эхлээд энэ асуудлаа хэлэлцээд нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Гэтэл нэгнээ ингэж гүтгэж байгаа хүнийг ХЗДХ-ийн сайд болгож, улстөрийн тэмцлийн зэвсэг болгож байгаад миний хувьд харамсаж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Хулгай хийгээд, хулгайгаа нуун дарагдуулах гээд хүн алсан гэдэг гүтгэлгээ нэг тийш нь болгосны дараа дараачийн асуудлаа ярих ёстой гэж бодож байгаа. Д.Амарбаясгалан энийг шалгаад өгөөч, тогтоогоод өгөөч гээд хуулийн байгууллагуудад олон удаа хүсэлт өгсөн, түүнд нь хариу өгөхгүй байна гэж ойлгосон. Хамгийн гол нь МАН-ын даргын асуудал яригдаж байхад нэг өрсөлдөгчийг нь хүн алсан гэж гүтгэснийх нь дараа нүүрсний хулгайтай тэмцэхэд Б.Энхбаяраас өөр хүн байхгүй гэж нөгөө өрсөлдөгч нь гарч ирээд зарлах нь ерөөсөө л Хууль зүй, дотоод хэргийн сайд гэдэг албан тушаалыг шууд улстөрийн зорилгоор ашиглах гэж байна гэж л ойлгогдож байгаа юм.

-МАН-ын Бага хурлын гишүүний хувьд Бага хурлаар намын даргаа сонгосон нь хүчинтэй, хүчингүй гэдэг талцлууд бас явж байгаа. Та Бага хурлын шийдвэрийг юу гэж харж байна вэ?

-МАН-ын Бага хурлын ирц дүрмийнхээ дагуу 2/3-тоо хүрсэн. МАН-ын дүрмийн 22.3.7-д “бага хуралд оролцогчдийн 2/3-ын саналаар шинэ даргаа сонгоно” гэж заасан. Тэгэхээр нийт оролцогчдынх нь 2/3 нь санал хураалтад оролцсон уу, оролцсон. Ирц хүрсэн үү, хүрсэн. Бага хуралд оролцсон гишүүдийн 2/3 нь Д.Амарбаясгаланг дэмжиж санал өгсөн үү, өгсөн. Тэгэхээр МАН-ын дарга бол дүрмийн дагуу сонгогдсон гэсэн үг. Үүнд маргаан байхгүй гэж харж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-07 103.57.94.171

Энэ Мөнх -!Оргил 7 сарын 1-ний 5 хүн амьны хэрэгтэн чи нүүрснийхээ нүхэнд унаж үхээрэй, чи !

Avatar

Нэргүй 2025-10-07 66.181.179.26

БИ ЗАНДАНШАТАРЫГ БОЛОВСРОЛТОЙ ОВОО ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙСАН, ХАРИН ИЙМ АЙМААР ХОРЧИН ӨӨДГҮЙ ХҮН БАЙСАН ЮМ УУ. МОГОЙН ЭРЭЭН ГАДНАА, ХҮНИЙ ЭРЭЭН ДОТРОО ГЭЖ АРГАГҮЙЛ ҮНЭН ҮГ ЮМ БАЙНА. ХОНГОР НУТГИЙНХАН ТҮҮНИЙГ ИХ ХУРАЛД ГАРГААГҮЙ АРГАГҮЙЛ ХЭРСҮҮ АРД ТҮМЭН ЮМ БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-10-07 202.9.41.44

Хууль зүйн үндэслэлтэй зөв ярьжээ.УИХ-ын гишүүн хүн чинь нотолгоотой баараггүй юм л ярих учиртай. Б.Энхбаяр бол арай дэндүү улайрч байгаа юм байна

Avatar

Нэргүй 2025-10-07 202.126.91.15

Харвардын коммунистууд "Ясны коммунист" байдаг юм байна. Дэндүү шударга ус. 5 хүний амийг ард түмэн нэхнэ. Хэрэг хуучрахгүй.

Avatar

зочин 2025-10-07 103.229.121.169

Зөв ярьжээ.

Avatar

Нэргүй 2025-10-07 202.21.117.110

шударгахүн

Avatar

Нэргүй 2025-10-07 59.153.112.219

2008оны 7сарын 1 нд 5 залууг буудан хороож олон залуусыг сохор доглон бологсон чинь тэгээд ариун явдал уу . Чамайг Монголчууд шүүхдээ л нэг шүүнэ дээ

Avatar

зочин 2025-10-07 202.126.88.147

Б . Энхбаяр бол ухаан муутай их хонзогнуур хүн юм . Ер нь их хонзон санадаг хүмүүс юмыг сэтгэн бодох чадвар сул хөгжсөн , их ухаан муутай байдаг гэж сэтгэл зүйчид тайлбарласан байдаг юм билээ . ухаан

Avatar

Zochin 2025-10-07 203.91.115.44

Zuv yarisan bna

Avatar

Зочин 2025-10-07 103.212.116.18

Б Энхбаярыг сайд болгохгүй бол өөрт нь болон ялангуяа гэрийнхэнд нь ашигтай байхаа Хэн ч тайван амьдрахыг хүснэ биз дээ Харин Монголд бол маш ашиггүй Ялангуяа Опунэрлэнэ Амарбаясгаоангийн талын хүн хууль зүйн сайд болвол нүүрсний хулгайн хэргүүдийг хаана замхруулна эсвэл Ганхуяг нарыг золиос болгодог гол хүмүүсээ хамгаалаад үлдэнээ

Avatar

Зочин 2025-10-07 103.212.116.18

Амарбаясгалангийн наыз Чулуунзагдын гэрээс нас барсан хятадын к.ампаний тамга дардас олдсон гээ биз дээ Хэн ч хардмаар биз дээ Хардана гэдэг чинь алсан гэж хэлсэн үг биш Ямар ч байсан хятад нас барсан нь Чулуунзагд нарт ашигтай байсан бололтой

Avatar

дорж 2025-10-07 202.131.251.130

Хүн алсан гэж ноцтой гүтгэлэг хийсэн хүнийг хууль зүйн сайдаар томилж болох уу? Ийм арчаагүй үйлдэл гэргаж байгаа увайгүй, албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй энэ Энхбаяр нөхрийг намаас нь хөөсөн нь туйлын зөв болжээ.Боловсролын зээлээ төлөхгүй гүрийгээд байсан нөхөр шүү дээ. одоо л нэг их шудрага болжээ. ийм гайнуудаасаа ардын нам салах хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-10-07 103.212.116.18

Мөнхоргил боль боль Энэ бас нүүрсний хулгайчдын талд орёихжээ Нүүрс битгий ярь гэсэн баына яхарин Энхбаярыг ярь гэжээ Б Энхбачр нүүрсний сонсголыг сайн хийсэн Тэрийгээ үргэожлүүл л гэж язанданшатар хэосэн байна Мөнхоргил үнэндээ найз сү батболдоо хамгаалж байгаа юм Нүүрсний сонсголоор батболдын дүү гээд нэр нь гарч байсан Дараа нь таг болсон Эрүүл ухаантай хэн ч Энхбаяр хүн алсан гэж гүтгэсэн гэж ойлгохгүй Тэгвэл Амарбаясгалангийн найз Чулуунзагдын гэрээс яагаад нас барсан хятадын тамга дардас

Avatar

зочин 2025-10-07 103.57.95.97

Зөв л ярьсан байна даа

Avatar

Нэргүй 2025-10-07 66.181.160.62

Үнэн хэлж энхбаяр гэх дүлзэн ямар ч баримтгүй хүн гүтгэж болдог юм уу тэр содномдаржээ чимгээ нарыг бүх шатны шүүхээр ялаа авсан хүмүүс гэж хуцаж элбэг хулгайчын суга гэдгээ харуулсан өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө хүн гүтгэх юу биш гэж боддог нөхрийг саад болгож болохгүй ээ ан балайгууд дэмжээд байгаа нь эрх ашиг нэг хулгайчууд гэсэн үг ээ

Avatar

Нэргүй 2025-10-07 103.57.94.148

ямар нэг сэтгэл хөдлөл, элдэв зүйлд авталгүй яг л хуульч хүний мэргэжлийн үг байна, Ийм үг тун чухал байна даа,

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа:Ардын нам алийгаа алдлаа 2025-10-07 103.229.121.64

Манай хөдөөний хөх өвгөчүүл аливаа зүйл утга учиргүй, замбараагүй, салан задгай болвол АЛИЙГАА АЛДЛАА гэдэгсэн.Хэрэв тэр хөх өвгөчүүл амьд сэрүүн байсан бол МАН АЛИЙГАА АЛДЛАА гэхээр боллоо.Б.ЭНХБАЯР АМАРБАЯСГАЛАНГ ХҮН АМИЙНИЙЙ ХЭРЭГТ СЭЖИГЛЭСЭН. ЗАНДАНШАТАР ТҮҮНИЙГ ХУУЛИЙН САЙДААР ТОМИЛЖ БАЙНА. ЦААД АМАРБАЯСГАЛАНГАА ХҮН АМИЙНЫ ХЭРЭГТ ХОЛБООД МИНИЙ НАМЫН ДАРГА БОЛОХ ХҮСЛИЙГ МИНЬ ХАНГААД ӨГ ГЭЖ БАйГАА ЮМ БАЙНА ГЭЖ хүмүүст ойлгогдоно. УЛААН ЦАЙМ ЮМ БОЛЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2025-10-07 103.71.101.222

МАН -ын даргын сонгууль дүрмын дагуу явагдаж нүүрсны хулгай ч гэсэн АБ ялсан гэнээ. Чааваас, хамгийн их хүндэлж явдаг хүн маань хулгайчийн талд зогсож биеэ үнэлж байх юм. АБ хүн алсан гэж Энхбаяр хэлээгүй шүүдээ. МО өөрөө хүн амины хэрэгт Энхбаярыг гүтгэсэн хэрэгт унаваа. ……. МО-д.ерөнхийлөгчийн сэнтий амлаж дээ, нөгөө хулгайч нь.

Avatar

Нэргүй 2025-10-07 103.71.101.222

ХЗДХ -ийн сайд хууль хэрэгжүүлэхыг шаардах эрхтэй. Хөдөлж өгөхгүй бол сольж халэх эрхтэй. Мөнх-оргилийг ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг хүмүүс олон бий. Гэхдээ ингэж заваан аргаар, хулгайчийг өмөөрөх хэрэггүй байсан юм.

Avatar

з 2025-10-07 103.212.117.207

Б. Энхбаяр над хардах эрх бий гээд л ярьсан нь гүтгэсэн биш байх шүү, ИХ дээр ярьсан үг хамаардаг тул.

Avatar

иргэн 2025-10-07 202.70.34.70

Аан, та амарбаясгангийн талд байгаа юм байна, нэг талыг барьсан ярилцлаг өгчээ, ккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж