Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийн дуудлага нийслэлийн хэмжээнд нэмэгдэж байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-д угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан долоон тохиолдол бүртгэгдсэн байна. Угаарын хийн хордлогод өртсөн нийт тохиолдлыг байршлаар авч үзвэл нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хоёр өрхийн долоон иргэн угаарын хийд хорджээ. Түүнчлэн НЭМҮТ-ийн хор судлал, шуурхай удирдлагын албанд энэ он гарснаар нийслэлийн долоон дүүрэг, есөн аймагт нийт 1603 хүн угаарын хийн хордлогод өртөж, 34 хүн ам насаа алдсан талаар албаныхан мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өсөж, таван жилийн дунджаас 5.4 хувиар буурсан үзүүлэлт гарсныг албаныхан онцоллоо.
2025 он гарснаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт угаарын хийн 444 дуудлагад тусламж үзүүлсэн аж. Түүнчлэн, Чингэлтэй дүүрэг 234, Сүхбаатар дүүрэг 108, Баянзүрх 400, Налайх 94, Хан-Уул 132, Баянгол 108 дуудлага тус тус бүртгэгджээ.

Энэ жилийн хувьд 110 мянга гаруй өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбосон. Үргэлжлүүлээд 30 мянган өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбож байна. Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг байна. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биеэрээ очиж шалгадаг. Угаартсан бол албан хаагч түргэн тусламж дуудах, нийслэлд мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийдэг аж. Ингэснээр сайжруулсан шахмал түлш, коксон түлш түлж байгаа бүх өрхийг угаарын хий мэдрэгчтэй холбож нэг системээр хянана. Ирэх жил 50 мянган өрхийг хийн түлшид холбох болсныг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцлов.
3,593.62






















































Нэргүй 2025-10-07 202.9.41.71
Түрүүний бөөс нам төр хулгайлж хулгай шаасн толгойд шаасн х***а манж лаларуудыг нам төрөөс цэврлэ хуэаа манж л******д 35 жил ханглттай хулгай шааж туйлсн тэнгрэл х***а манж л******д л хангхгүй ханж цадхгүй бгаа болхоос айиар хулгай шаасн.