БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалсан талаар мэдээллээ.

Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай хэлэлдэг Цао фейдянь боомтруу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүлж байна. Ингэснээр гуравдагч орны зах зээлд нүүрс борлуулах боломжтой болж байна.

Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг гэдгээрээ онцлогтой. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.

Тус боомтод нүүрсэн бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр Монголын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой юм. БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаанд 4 оролцогч оролцож нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг амжилттай арилжаалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэгээ 2025-10-07 202.70.38.18

Эрдэнэс тавантолгой асар их хөрөнгө оруулалт хийж баяжуулах үйлдвэр барьсан, гэвч энэ нь одоогоор 1 жилийн хугацаанд 10% хүчин чадлаар л ажиллаж байгаа, мөн уурхайгаасаа 20 км зайд баяжуулах үйлдвэр барьж бөөн тээвэрлэлтийн зардал бий болгох нь хэнд ашигтай бэ………..

Хятадын гүнд нүүрс борлуулна гэж худлаа ПР хийж байхаар энэ баяжуулах үйлдвэрээ бүрэн ашиглах, мөн энэ 20 км зайд баяжуулах үйлдвэр барих хорт санааг гаргасан хүмүүстэйгээ хариуцлага тооцох ажилаа хиймээр байна.

Avatar

Нэргүй 2025-10-07 103.57.93.36

Манай экспорт 95 хувь нь Хятад байдаг. Ядаж 10-20 сая тонныг цааш нь Япон, Солонгос, Тайвань гаргаж Хятадын хэт давамгайллыг багасгамаар байна.

Avatar

** 2025-10-07 202.9.46.21

Худлаа, Зандкаагийн захиалгат хуурамч мэдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж