ЛеБрон Жэймс орон нутгийн цагаар Даваа гаригт "Second Decision" буюу "Хоёр дахь шийдвэр" гэх нэртэй богино бичлэгээ "Бүх шийдвэрүүдийн шийдвэр" гэх тайлбартайгаар цацжээ. Харин бүтэн бичлэгээ аравдугаар сарын 7-ны Мягмар гаригт үзэгчдэд хүргэхээр тов зарлав.
ЛеБрон Жэймс 2010 онд Клевланд Кавальерс багийг орхиж, Майами Хит руу очихдоо "The Decision" гэх нэвтрүүлгээ цацаж, явж буйгаа зарласан түүхтэй. Тэгвэл энэ удаад хоёр дахь шийдвэр нь юу байх вэ гэдэг олны анхаарлыг татаж байна. Хамгийн ихээр яригдаж буй зүйл бол ЛеБрон зодог тайлах шийдвэрээ танилцуулахад бэлэн болсон гэх шуум.

АНУ-ын зарим хэвлэлүүдээр "Арванхоёрдугаар сард 41 нас хүрэх Жэймс зодог тайлах төлөвлөгөөтэй байгаа учир ирээдүйнхээ талаар ярих гэж байна. Мягмар гаригт хийх мэдэгдэл нь энэхүү шийдвэр байхыг үгүйсгэхгүй" гэжээ.
Харин нөгөө талд зарим хэвлэлүүдээр энэ бүхэн ЛеБрон Жэймстэй хамтарч ажилладаг "Amazon" компанийн "Prime Day" арга хэмжээний сурталчилгаа байх гэлээ.
ЛеБрон Жэймс NBA-д 23 дахь улиралдаа тоглоход бэлэн.

ЛеБрон Жэймсийн одоогийн нөхцөл байдал, ирээдүйн талаар бодоход зодог тайлах шийдвэр гаргахад арай эрт байгаа гэлтэй. Тиймээс магадгүй "Amazon"-ийн сурталчилгаа байх гэдэгт итгэж буй хүн олон байна.
Лос Анжелес Лэйкерс багийн улирлын өмнөх тоглолтууд хэдийнэ эхэлсэн бөгөөд тэд NBA-ийн шинэ улирлын нээлтээ тоглолтоо аравдугаар сарын 22-ны өдөр Голден Стэйт Уорриорс багийн эсрэг хийнэ.
3,593.62






















































Холбоотой мэдээ