Улс төрд болж буй үйл явдлын талаар сөрөг хүчин ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.
"АЖИЛ БИШ ХУЛГАЙ ХИЙЖ ЯВСНЫ ГОРООР МАН-ЫН ДОТООД АСУУДАЛ ТӨРИЙН ХЯМРАЛД ХҮРГЭСЭН"

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын чуулган хуралдахгүй байгаа нь хурал зохион байгуулагчдийн асуудал. АН-ын бүлэг чуулганаас завсарлага аваагүй. Бид өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанд ирээд, оролцсон. Харин АН-ын бүлгээс гарсан шийдвэр болон АН-ын улс төрийн зөвлөлийн шийдвэрээ дагаж ажиллана. Одоо улс төрийн нөхцөл байдлыг харахад МАН мөрийн хөтөлбөр нэртэй олон жил ард түмнийг хуурч явсны гор гарч байна.
Ажил хийж байна гээд хулгай хийж явсны гороор МАН-ын дотоод асуудал төрийн хямралд хүргэж байгааг та бүхэн бүгд харж байгаа байх.
МАН одоо зүй зохистой зарчмаа барьж, улс орныхоо эрх ашгийг бодож ажиллах ёстой. МАН-ын асуудлаар АН бүлэг хуралдаж, нэгдмэл шийдвэр гаргаагүй. Тиймээс гишүүдийг ийм, тийм гэж дүгнэх шаардлага байхгүй. АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бид улс орны эдийн засаг, төсвийн асуудал зэрэг хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцээд, тарсан.
"МАН-ЫН УЛСТӨРЖИЛТИЙН АРД НИЙГМИЙН АМЬДРАЛ УДААШИРЧ, ХОХИРЧ БАЙНА"
УИХ-ын гишүүн Да.Цогтбаатар:

-Үндсэн хуульд маш тодорхой заасан. УИХ-ын сонгуульд олонхи болсон нам, эвсэл өөрийн Засгийн газраа байгуулна. Өнгөрсөн 2024 оны долдугаар сард МАН хамтарсан Засгийн газарт Ардчилсан намыг урьсан. Тэгсэн хэдий ч "Та нар ажил сайн хийгээд байна" гээд хөөгөөд гаргачихсан. Одоо өөрсдөө олонхиороо Засгийн газраа байгуулчихсан. Энэ нам Засгийн газраа буулгана уу, үргэлжлүүлнэ үү тэр бол намын асуудал. Бид энэ асуудал ороод ирвэл кнопдоод явчихна. Ямар нэгэн асуудал байхгүй.
Миний байр суурь гэвэл, Засгийн газар тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулахгүй бол хий улстөржилтийн ард нийгмийн амьдрал удааширч, хохирч байна.
Би Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж гарын үсэг зураагүй. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хувьд хөөсөрсөн улстөржилтийг хийх хэрэггүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр 2026 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанкнаас танилцуулахдаа гадаад валютын нөөцийг 5.7 тэрбум төгрөгт хүрч, одоогийн байдлаар Олон улсын валютын сангаас Монгол Улс эдийн засгийн эрсдэлд орсон гэж хэлээгүй гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс хий хоосон юмыг битгий улстөржүүлээсэй. Аль болох баримттай нотолгоотой зарчимтай байгаасай.
"АРДЧИЛСАН НАМ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЗАСАГТ ХАМТАРЧ ОРЖ БОЛОХГҮЙ"

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Г.Баярсайхан:
-Монгол Улсын улс төрийн хувь заяаг УИХ-д олонхийн бүрдүүлж байгаа МАН өөрсдөө шийдээд явах ёстой. Манай Ардчилсан нам, бидний хувьд шударга ёсны төлөө нүүрсний хулгай, Харбины гэрээнд шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Манай УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс “Ардчилсан нам ямар ч тохиолдолд Засагт хамтарч орж болохгүй” гэдэг л байр суурьтай байгаа.
Одоо хоёр жилийн хугацаа үлдэж байна. Энэ улс эх орны эгзэгтэй үед сөрөг хүчин зайлшгүй байхгүй бол болохгүй. Ардчилсан намд УИХ-ын даргын суудал, сайдын суудал амалж байна, гэхдээ манай намынхан тэр зэргийн юманд хууртахгүй л гэж бодож байна.
Ардчилсан намынхан л Монголын парламентыг гацаанд орууллаа гэдэг яриа бол сүүлийн найман жил эрх барьсан МАН-ынхны нүүрсний зодооны мөнгөө хувааж чадахгүй байгаагийн илэрхийлэл гэж би харж байгаа. Төр түмэн нүдтэй, хэзээ нэгэн цагт хулгай нь гарч ирнэ. Тэрнээсээ л айгаад хэрэг төвөг нь ил болчих болов уу гээд хоорондоо хөлөө жийлцэж байна гэж харж байгаа.
3,593.62





















































Нэргүй 2025-10-07 66.181.160.118
МАН.нхан дээд түвшиндээ тэр чигтээ ХУЛГӨЙЧ ЛУЙВАРЧИН болчихсон юм биш үү.Энгийн гишүүд дэмжигчид нь хөндлөнгөөс харж л байгаа байх.Татан буулгаж тараавал таарна.Хоорондоо муудна гэдэг аль нэг нь эсвэл хоёулаа буруутайн шинж.
Нэргүй 2025-10-07 66.181.160.62
Золбин хулгайч нар юу ч хуцсан тоох хүн байхгүй ээ
Зочин 2025-10-07 103.229.121.64
ЧУУЛГАНЫ ТАНХИМЫН ҮҮДНИЙ ӨРӨӨНД Хүрэлсүхийг заамдаж аваад Хүрэлсүхээс ухамсрын шанаа аваад ДУУГАА ХУРААСАН АН-ын нэг нөхөр байсан. Энэ чинь түүнтэй адилхан байх чинь.МӨН ҮҮ, БИШ ҮҮ
Нэргүй 2025-10-07 103.57.94.171
МАН,Женко хоёр адилхан хүний нөөц муутай, хулгайчийн нөөц сайтай болж бнаа ! МАН-ын энэ хагарал бол эцсийн эцэстээ Херо,Женко хоёрын тарьсан ургацыг МАН хурааж авч бгаа нь хэрэг ш дээ !!!
АН - ын стратеги 2025-10-07 66.181.160.53
МАН асуудлаа өөрсдөө шийдэг " гэсэн стратеги Тань зөв . Харин асаасан асуудлуудыг нь ажиглаад суух биш улам ӨРДӨЖ \ цуча нэмж \ өгөх ёстой …
Нэргүй 2025-10-07 202.70.38.50
Бүгд адил
Нэргүй 2025-10-07 66.181.160.53
АН монголчуудын хүлээдтын нам байя гэвэл Ухаа худагаас угжигчдаасаа \ Эбигийн үлдэгдлүүдээс \ салах ёстой юм даа . АН уг нь МАН – ын хулгайчдын аль алиныг дэмжихгүй \ ЗГ ч , Нүүрсчдыг ч унагах \ кнопдоод байх ёстой юм ш дээ . . .
ЗОЧИН 2025-10-07 203.91.115.44
МАН БОЛ ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛ. ЖДҮ, ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООГ ЗОРИУД ДАМПУУРУУЛЖ БҮХ МӨНГИЙГ ИДЭЖ БАЙХ ҮЕД ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ БҮХ НАСААР НЬ ХОРИХ БАЙСАН .ОДОО ХУЛГАЙЧУУД БИРД БОЛЦГООСОН. ДАРУЙХАН ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ХҮЧЭЭ СААРУЛЖ БОЛОХГҮЙ .
Иргэн 2025-10-07 43.228.129.178
Өнгөрснөөсөө суралц тэнэгүүдээ. Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж улс орон, ард түмнийхээ төлөө орж ажиллах нь зөв. АН засаг удирдаж байхад Ардын нам хамтарч байгаад л дараагийн сонгуулиудаар дарааллан ялсан шүү.
Тогоо 2025-10-07 45.117.35.9
сайнзориг монгол төрийг сайжруулах биш муужруулах зорилготой. Баттөмөр хуулийн болохгүй байх нь нүүрсчдэд ашигтай
иргэн 2025-10-07 103.229.122.204
АН-ынханы Зөв,,,,,,,МАН одоо Хулгай хийхээс өөр юу ч хийж чадахгүй Гэмт хэргийн том Бүлэглэл болж хувирсан, одоо Засаг унагаана гэж Нүүрсчид эхэллээ, Төрийн Эрхийг Үндсэн хуулийн бус замаар хуйвалдааны аргаар булааж авахыг оролдож байгаа нь өөрөө асар том Гэмт хэрэг,