Ньюс агентлаг 2025 оны аравдугаар сарын 7-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
Улаанбаатар хот орчмоор, багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8-10 градус, бусад хэсгээр -5-7 градус хүйтэн, өдөртөө +4+6 градус дулаан байна.
Багануур орчмоор, Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -8-10 градус хүйтэн, өдөртөө +3+5 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -11-13 градус хүйтэн, өдөртөө 0+2 градус дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө нийт нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -15-20 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндийгөөр -2+3 градус дулаан, бусад нутгаар -4-9 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3+2 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +1+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12+17 градус, бусад нутгаар +4+9 градус дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 8- 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 11-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14-19 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2+7 градус, өдөртөө +10+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна.
Энэ сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
3,593.62




















































Холбоотой мэдээ