Харин Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 6,3 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна. Тус аймаг 60,8 мянган тн өвс, 3270 тонн гар тэжээл, 6790 тонн хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн байна. Аймгийн хэмжээнд нийт 500 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ.
Харин Завхан, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгаа хүргүүлсэн аж.
Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл байдал болон ургац хураалтын талаар ХХААХҮЯ-ны, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад тэрбээр, "Улсын хэмжээнд аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 140.2 мянган га-гаас 151.4 мянган тонн үр тариа, үүнээс 131.7 мянган га-аас 147.5 мянган тонн улаан буудай хураан авсан байна. Мөн 6.8 мянган га талбайгаас 63.5 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 95.1 мянган тонн хүнсний ногоо, 27.5 мянган га-аас 69.6 мянган тонн тэжээл, 17.6 мянган га-аас 7.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Улаан буудайн хураалт 55.7 хувь, төмс 63.5 хувь, хүнсний ногооны хураалт 52.5 хувь, малын тэжээл 43.6 хувь, тосны ургамал 17.6 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-07 202.21.117.110
тэнэгхүнээ
Нэргүй 2025-10-07 202.126.88.82
Вакцин хийгээд 21 хоноод нядлаарай. Эрүүл аюулгүй мах идмээр байна.