Токио болон Канагава мужийг холбодог Токю Дэн-эн-тоши шугам дээр Ням гаригийн орой хоёр галт тэрэг мөргөлджээ. Хоёр галт тэрэгний нэг нь үйлчилгээнд гараагүй, хөдөлгөөнгүй зогсож байсан. Харин нөгөө галт тэрэг нь 149 зорчигч тээвэрлэж явсан байна. Азаар хэн ч бэртэж гэмтээгүй гэдгийг “NHK” мэдээллээ.
Ослын улмаас тус чиглэлийн дагуу зарим үйлчилгээг түр зогсоогоод байна.
Японы Тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын шалтгааныг тодруулахаар өнөөдөр ослын газар руу хоёр мөрдөн байцаагч илгээжээ.
Токю төмөр замын операторын мэдээлснээр үйлчилгээнд гараагүй байсан галт тэрэг нь 10 вагонтой зогсч байсан. Тус галт тэрэг төв замтай хэвийн хэмжээнээс илүү ойртож зогссон байгааг анзаарсан жолооч тоормос дарсан ч зогсч чадаагүй аж.
3,593.62














































Уншигч 2025-10-06 202.126.90.136
Хэ хэ гарчиг нь сүртэй ч үйлдэл нь бага юм бн
Нэргүй 2025-10-06 202.21.126.30
Мөргөлдөх биш шүргэлцсэн юм биш үү