Балба: Хөрсний гулгалт, үерийн улмаас 44 хүн амь үрэгджээ

Балба: Хөрсний гулгалт, үерийн улмаас 44 хүн амь үрэгджээ

Балба: Хөрсний гулгалт, үерийн улмаас 44 хүн амь үрэгджээ

Балбад Ням гаригт (2025.10.05) хүчтэй бороо орсны улмаас хөрсний гулгалт, үер, цахилгаан цохих зэрэг байгалийн гамшиг болж, 44 хүн амиа алдаж, таван хүн сураггүй болжээ. Хамгийн их хохирол амссан бүс нь Иллам дүүрэг бөгөөд зүүн хэсгийн газарт нутагт болсон хөрсний гулгалтад 37 хүн амиа алдсан байна. Баасан гаригаас эхэлж тасралтгүй орсон борооноос болж зарим тосгон бүхэлдээ хөрсөнд дарагджээ. Орон нутгийн албаны мэдэгдсэнээр, Иллам дүүрэгт нэг өрхийн зургаан гишүүн шөнө унтаж байх үедээ хөрсний нурангид дарагдаж, амиа алджээ.

Замууд эвдэрч, хаагдсан тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа бөгөөд засгийн газар нисдэг тэрэг ашиглан бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж байна. Мөн цэргийн алба хаагчдыг дайчилж байна.

Аадар бороо үргэлжлэх төлөвтэй зүүн болон төвийн нутгуудад засгийн газар анхааруулга гаргасан байна. Мөн дотоодын нислэгүүдийн Бямба гаригт хаасан ч Ням гаригт эргүүлэн сэргээсэн. Нөхцөл байдал хүнд байгаа бүс нутгийн иргэд нийслэл Катманду руу явах болсон тул замын ачаалал өндөр байгаа аж. Учир нь нийслэл рүү хүрэх ганцхан зам нээлттэй байгаа юм. Өнгөрсөн жил энэ үед болсон үер, хөрсний гулгалтаас болж 224 хүн нас барж, 158 хүн гэмтэж байв.

Харин энэ жил Балбын хөрш Энэтхэг улс тусламж үзүүлэх санал гаргажээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди “Балбад болсон энэ харамсалтай үйл явдалд сэтгэл эмзэглэж байна. Бидний сэтгэл зүрх тэдний төлөө байх болно" гэсэн байна. Мөн “Энэтхэг улс найрсаг хөршийн хувиар шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэжээ. Үүнд Балбын засгийн газар одоогийн байдлаар хариу өгөөгүй байна. Энэ удаагийн хүчтэй аадар бороо нь Балбын борооны улирал дуусах алдад оржээ. Уг улирал зургадугаар сараас есдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж