Б.Жавхлан: Төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье

Б.Жавхлан: Төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье

Б.Жавхлан: Төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр, мэдээллийн эхэнд Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн долдугаар сард төсөвт  тодотгол хийсэн. Батлагдсан төсвийнхөө дагуу, батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Хаана ч, ямар ч байдлаар саатсан зүйл байхгүй. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Гуравдугаар улиралд олон жилийнхээ дунджаар энэ орчимд байдаг. Мөн Монголбанкнаас болон Үндэсний Статистикийн газраас сүүлийн үеийн тоонуудыг авлаа. Монголбанкны албан ёсны веб сайт дээр гуравдугаар улирлын буюу есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 4-5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний үлдэгдэлтэй байна.

Жилдээ хоёр удаа ОУВС-гаас улс орнууд дээр очиж ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн баг Монголд ирээд явлаа.  Энэ багийн дүгнэлтээр ямар нэгэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан зүйлгүй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өр төлбөртэй холбоотой ямар ч эрсдэлтэй зүйл байхгүй.

Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрынхаа хуралд явна. Хэрвээ шаардлагатай бол тухайн хурлын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлч нар хүсэлтээ өгч болно. Мөн П.Сайнзориг гишүүнийг "цуг яваасай" гэж бодож байна. Тэнд очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй. Улс орнуудын зээлжих зэрэглэлийг үнэлдэг гурван том компани бий. Түүний нэг болох Fitch агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг +B буюу тогтвортой гэж өнгөрсөн жил үнэлсэн. Энэ жил ч энэ үнэлгээгээ хэвээр хадгалж болно гэдгийг олон улсад зарласан. Дараагийн хоёр агентлагууд нь ажлаа хийж байна. Ирэх арав, арваннэгдүгээр сард дүнгүүд нь гарна. Гадаад нөхцөл байдал тун ойлгомжгүй ,тогтворгүй байна. Хятадын зээлжих зэрэглэл нэг оноогоор буурсан. Гэтэл Монгол Улс БНХАУ-тай эдийн засгийн өндөр хамааралтай боловч зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдлээ. АНУ-ын зээлжих зэрэглэл мөн унасан. Манайтай ижил төстэй жижиг одоо эдийн засагтай улсуудын зээлжих зэрэглэлүүд нь мөн унасан үзүүлэлттэй байна. Харин манайх тогтвортой байж чадсан. Эдгээр үзүүлэлтүүдийг бид өөрсдөө гаргаж ирчихээд хэлээд байгаа юм биш. Олон улс Монгол Улсыг ингэж дүгнэж байна.

Төрийн сангийн үйл ажиллагаа, ОУВС-гаас гарч байгаа дүгнэлтүүд, Монгол Улсын валютын нөөц зэрэг эдгээр асуудлууд дээр хэн дуртай нь гарч ирээд улстөржүүлээд, цээжнийхээ бангаар ярьж, хэлж болохгүй.

Энэ бол маш эмзэг асуудал шүү. Тийм учраас өнөөдрийн хэмжээнд хүрсэн эдийн засгийн нөхцөл байдлаа цаашид хэрхэн яаж хадгалах вэ гэдэг нь бидний хамгийн том, чухал зорилт болж байна. Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвөө есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьдаг. Энэ жил ч мөн хугацаандаа өргөн барьсан боловч харамсалтай нь, хэлэлцэхгүй байна. Аравдугаар сарын эхний 7 хоногт бид төсвөө хэдийнэ хэлэлцээд эхэлчихсэн, ажлын хэсэг нь байгуулагдчихсан явж байдаг. Энэ 7 хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж ажлын хэсэг нь байгуулагдаад, ажилдаа ороосой гэж хүсэж байна. Мөн уриалж байна. Улсын төсөв гэдэг бол эдийн засгийн толь нь байдаг.

Ирэх жилийн төсөв хэрхэн, яаж батлагдахаас ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд, эдийн засгийн бүх оролцогч нар, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар төлөвлөгөөгөө гаргана. Өнөөдөр  аравдугаар сар гарчихаад байхад төсвийнхөө хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж амжаагүй байна гэдэг бол энэ жилийн  төсвийн цаглабарын хувьд маш их эрсдэлтэй болж байна.

Арваннэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ баталчихсан байх учиртай. Хэрвээ санал шүүмжлэл байгаа бол түүнийгээ нээлттэй хэлэлцээд, ажлын хэсгээ байгуулаад, ажлаа хийгээд явах нь л чухал.  Тэр ажлаа хийе. Энэ жилийн төсвийн хувьд аль болох эдийн засгийн өсөлтөө хадгалах макро тогтвортой байдлаа хадгалах нь бид нарын хувьд бол хамгийн чухал байна. Мөн эдийн засгийнхаа өсөлтийг хувийн сектороор дамжуулж, эдийн засгийнхаа өсөлтийг хадгалах шаардлагатай байна. Улмаар макро тогтвортой байдлыг нь хэвээр одоо хадгалж, үргэлжлүүлэхийг зорьж байна. Хувийн сектортоо эдийн засгийн одоо орон зайг нь аль болох гаргаж өгөхийн тулд ирэх оны төсвөө өргөн барьсан. Тийм учраас ирэх жилийн төсвийн хувьд хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих ийм төсөв болсон гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолсон гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-06 202.9.46.65

дандаа худлаа ш*** юмаа бас болоогүй гоё2 юм яринаа

Avatar

Ganaa 2025-10-06 59.153.114.149

Байнга худлаа онколдоно. Хулгай хийнэ,зувчуулна

Avatar

Нэргүй 2025-10-06 103.229.121.26

Худлаа яриад байгаачээ. Багш нар гэхэд өнөөдрийг хүртэл ГҮ-ний мөнгөө авч чадаагүй бна. Санхүүжилт бхгүй маш хүнд бгаа гээд.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.179.164

Байнга худлаа ярина.Луйвардсан мөнгөө төл

Avatar

🇲🇳 Mongolia's economy will improve greatly in 2026. God bless. 2025-10-06 176.77.129.137

🇲🇳 Mongolia's economy will improve greatly in 2026. God bless.

Avatar

Нэргүй 2025-10-06 203.91.115.38

Төсвийг буааж тат. Нийт зардлыг 27 их наядаар батал!

Avatar

Нэргүй 2025-10-06 203.91.115.38

Угаасаа тэгэх ёстой. Эрх баригчдын хулгайг ч бас л гялалзуулсаар л байна уу!

Avatar

М.Амар настан. 2025-10-06 202.126.90.191

Сангийн сайд маань ХУДЛАА ЯРИАД СУРЧИХАВ УУ.Төрийн мэдээлэлд ойр хүмүүс нь бодит байдлыг ард бидэндээ ХЭЛЖ ӨГӨӨЧ.Эсвэл үнэнч шударгаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа сайдыг Сайнзориг гүтгээд байна уу.

Avatar

Kapitaliin zeel 2025-10-06 66.181.161.207

Yaj argalsnaa martsanuu atg

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.177.96

Монголчууд АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авахын тулд төсвийн дансыг улайлгаж, төр засгийг маш их өрөнд оруулж, эдийн засгийн дефольтыг үүсгэх гээд байгаа.

Avatar

Зочин 2025-10-06 202.126.89.195

Үнэн үү? Жавхлан. Сайнзориг цалин тэтгэвэр тавьж Чадахгүй болсон монгол банк хувхайрч АН гээд байна хөөе үнэн зүү?

Avatar

Худалч хулгайч 2025-10-06 202.9.46.21

Хулгайч хүн худлаа ярих ч эцэс төгсгөл гэж байдаг шүү, хичнээн жил худлаа ярих гэсэн юм. Одоо энэ хулгайчийн өөрийнх нь оролцоотой нүүрс тээвэрийн гэрээний хулгайг гаргаж ярих цаг нь болсон шүү. Юм хэмжээ хязгаартай буй.

Avatar

Зочин 2025-10-06 66.181.181.77

Рио тинто онтрэ баялгийн сангийн хэлэлцээр юу болж бна вэээ. Үүндээ анхаараачээ.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.180.131

Яахав ямар ч байсан Улс байна. Юу юугүй Улсын сан нь хоосорно гэж байхгүй ээ..

Avatar

иргэн 2025-10-06 103.229.122.204

Төрийн сайд хүн Худлаа мэдээлэл Ард иргэд дээ өгөхөө болих хэрэгтэй, Улсын болон Хувийн эмнэлэгүүд санхүүжилтгүй гээд Даатгалаар хийгддэг Мэс засалууд нь зогссон байна, Амралт сувиллын газрууд ч мөн ялгаагүй,,,

Avatar

Зочин 2025-10-06 202.126.88.90

банкуудад өгдөг эко зээлийн мөнгө 6 сард гэрээ нь байгуулагдчаад одоог болтол санжүүжилтаа хийхгүй л байна. сайхан худлаа ярих юм даа новшнууд

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.90.58

Дөрвөдүүдийн хийсэн бүтээсн дээр энэ муу х***а манжууд хулгайлж туйлж яваа шд.

Avatar

зочи 2025-10-06 203.91.116.130

Ажилгүйдлийн тэтгэмжээ авмаар байнаа

Avatar

Нэргүй 2025-10-06 124.158.120.50

та нарынхл хэвийн байх, хамаг юм хаагаад гүйлгээ хийлгэхгүй байж

Avatar

Нэргүй 2025-10-06 202.131.227.42

Нүдэн дээр худлаа хэлчихдэг юм байна. Сайхан гар вэ хэхэхэ. Төлбөр мөнгөө авья аа тэгвэл 🙂

Avatar

Зочин 2025-10-06 66.181.187.76

Төрийн сан мөнгөгүй гээд эмийн шинжээч нарын хөлс 2015 он гараад огт төлөгдөөгүй. Эм Хангах байгууллагууд хураамжаа цаг тухайд нь төлсөөр байтал Төр хурааж авсан ч Шинжээч нарынхаа хөлсийг төлсөнгүй Хаана нь гацаагаад байгаагийнхаа учрыг олоо ч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж