Франц шинэ Засгийн газраа бүрдүүллээ

Франц шинэ Засгийн газраа бүрдүүллээ

Франц шинэ Засгийн газраа бүрдүүллээ
Себастьен Лекорню

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улс төрийн хямралаас гарах зорилгоор Ням гаригт (2025.10.05) шинэ засгийн газраа томиллоо. Ерөнхий сайд Себастьен Лекорнюгийн бүрдүүлсэн шинэ танхимд олон нийтэд танигдсан, туршлагатай хүмүүс багтсан байна. Тэрбээр ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш сар гаруйн дараа шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж байна.

Парламент доторх зөрчил, сөрөг хүчний эсэргүүцэл нь Лекорнюгийн засгийн газрыг тогтвортой ажиллахад хүндрэл учруулж болзошгүйг ажиглагчид онцолж байна. Лекорню бол Макроны томилсон долоо дахь ерөнхий сайд юм. Шинэ засгийн газрын батлан хамгаалах сайдаар эдийн засгийн сайдын албан тушаалыг хашиж байсан Брюно Лё Мэрийг томилсон байна. Ингэснээр дэлхийн дахин геополитикийн хурцадмал нөхцөлд байгаа энэ үед түүнийг хариуцлагатай ажиллах болно гэж үзэж байгаа аж. Харин Сангийн сайдын албан тушаалыг ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийн нэг Ролан Лекюр хаших юм. Тэрбээр 2026 оны төсвийг боловсруулах үүрэг хүлээсэн. Гэхдээ засгийн газрын зардлыг хэмнэх шаардлагатай тулгарч байна.

 Ерөнхийлөгчийн ордноос нийт 18 сайдын нэрийг зарласан бөгөөд үлдсэн томилгоог удахгүй танилцуулах юм байна.

Ерөнхийлөгч Макрон есдүгээр сарын эхээр Лекорнюг ерөнхий сайдаар томилохдоо улс төрийн хүрээний дэмжлэг авахын оронд өөрийн хамгийн ойрын холбоотныг сонгосон юм. Сүүлийн нэг сарын хугацаанд шинэ ерөнхий сайд улс төрийн бүхий л үзэл баримтлалтай эрх баригчидтай уулзаж, парламент дотор маргалдахгүй байх хэлэлцээ байгуулж, улсын төсвийг батлуулахыг зорьжээ. Сүүлийн өдрүүдэд тэрбээр хэд хэдэн буулт хийснээ зарласан. Тухайлбал, танхимаа ашиглан хэмнэлтийн төсвөө шууд батлуулахгүй, заавал санал хураалтаар шийдвэрлэнэ гэж амласан. Гэсэн ч сөрөг хүчнийхэн үүнээс илүүг хүсч байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баабар 2025-10-06 103.57.92.128

Франц бидэнтэй бидэнгүй учраа олчихлоо бүү сандарцгаа

Avatar

Гангантогс 2025-10-06 66.181.189.137

Монгол орны ариун газраар буруу оролдсон ямар ч улс нь дэлхийгээс арилах тавилантай юм даа

Avatar

Зочин 2025-10-06 103.212.116.221

27 хоног дээрээ огцорч байхад чинь юун засаг бүрдүүлэх гэсэн юм бичээд бнаа! Энэ мэдээ бэлтгэсэн хүүхэлдэй ёстой эгдүүтэй дээрээ бна даа. Хэл сур, мэдээ олж, уншиж, орчуулж, ойлгож, логиктой найруулж сур! тэгээд шалгалт өгч тэнц! түүний дараа олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдээ нийтлэх бэлтгэл чинь хангагдаж эхэлнэ.

Avatar

зочин 2025-10-06 66.181.180.49

Мокроны ирээдүүгүй нь нэгэнт тодорхой болсон, Шинэ засгийн газар нь хир удаан ажиллах юм бол, Одоогийнх шиг улс орон ард иргэдийнхээ эрх ашгийг үл тоовол нэр төр нь улам унана, Улс орны байдал бүр муудна, Иргэдийн дургүйцэл,зөрчил тэмцэл өснө ,Европын бараг бүх орон ийм байдалтай болоод байгаа юм биш үү,Хориг тариф нь бүр хүндрүүлээд, Гэтэл бид барууны орнуудыг дагавал л хөгжиж цэцглэнэ гэж солиороод, Дэлхийн хөгжил зүүн өмнт азии рүү аль хэдийнээ чиглэн бусдыг соронзон мэт татаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж