“Нүүрсний хулгай” арилаагүй байхад “тамхины хулгай” эхэллээ

“Нүүрсний хулгай” арилаагүй байхад “тамхины хулгай” эхэллээ

“Нүүрсний хулгай” арилаагүй байхад “тамхины хулгай” эхэллээ

Монголчууд “нүүрсний хулгай”-тай тэмцэж эхэллээ. Гэтэл төрийн шинэ бодлого — “Тамхины хяналтын хууль” нэрээр — бусад хэлбэрийн хулгайг хуульчлан зөвшөөрөх гэж буй нь ил болж байна.

Нүүрсний хулгай бол бүхний мэдэх нууц. “Улсын баялаг” гэж нэрлэж байсан ч ашиг нь хэдхэн хүний халаасанд орсон. Төрийн нэрийн дор олборлож, ард түмний нэрийн өмнөөс экспорт хийсэн ч төсөвт биш, хувийн дансанд орсон. Ард түмэн утаа, үнийн өсөлт, ажилгүйдлээр хохирсон.

Одоо төр “эрүүл мэнд, хүүхэд хамгаалал” нэрийн дор шинэ хулгайгаа эхлүүлж байна. “Тамхины хяналтын тухай хууль” гэх гоё нэртэй энэ бодлого цахилгаан тамхи, халаадаг бүтээгдэхүүнийг зах зээлээс бүрэн арчиж уламжлалт утаат янжуур тамхины бизнесийг цөөн хүнд төвлөрүүлэх замаар “хууль ёсны монополь” бий болгоно. Янжуур тамхины зах зээлийг атгаж буй “Алтангадас” ХХК, “Волтам” ХХК гэх хоёр компанид тал зассан байдал уг хуулийн заалтуудад харагдана.

Нүүрсний хулгай газар доор болсон бол тамхины хулгай зах зээл дотор, хууль дээгүүр явагдана. Хил хаагдмагц нүүрс гарахаа больдог шиг татвар, хориг нэмэгдэхэд хууль ёсны бүтээгдэхүүн алга болж, хууль бус худалдаа "Telegram", "WeChat"-аар урсан орж ирнэ. Хожиж буй нь дахиад л “томчууд”, хохирогч нь жирийн хэрэглэгч.

Нүүрсний хулгай ч бай, тамхины хуулийн хулгай ч бай — хоёул төрийн нэрийг барьсан хувийн ашиг сонирхлын тогтолцоо юм.

Аль аль нь “ард түмний төлөө” гэж эхэлдэг “баялаг хуваарилалт”, “эрүүл мэндийн төлөө”, “хүүхэд хамгаалал” гэж гоё тайлбарладаг. Гэвч эцэст нь зах зээл хаагдаж, хяналт алдагдаж, шударга өрсөлдөөн устаж, нууц наймаа өсдөг.

Өнөөдөр нүүрсний хулгайг илчилж чадсан ард түмэн маргааш тамхины хулгайг хүлээн зөвшөөрөх үү?

Эрүүл мэндийн нэрээр татвар нэмэх, амт үнэр хорих, хууль ёсны борлуулалтыг устгах — энэ бол хамгаалалт биш, зах зээл булаах улс төрийн арга. Тамхины хуулиар бид эрүүл мэндээ бус, төрийн гаргасан “саалийн үнээ”-г хамгаалж байна.

Нүүрсний хулгай бол газар доорх баялаг хулгайлсан хэрэг. Тамхины хуулийн хулгай бол хүний сонголт, эрх чөлөөг хулгайлж буй хэрэг. Хоёулаа ард түмний нэрийг ашиглаж, цөөн бүлэгт эрх ашиг хуваарилдаг нэг тогтолцооны хоёр нүүр юм. Хэрвээ бид нүүрсний хулгайг илчилж чадсан бол, тамхины хуулийн хулгайг ч бас таньж, зогсоох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-06 103.57.95.41

Бичих гэж ядчихсан. татвар төл гэхээр -х** гэж байх юм.

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.113.221

аргагүй л Хулгайч ард түмэн шүү

Avatar

Нэргүй 2025-10-06 119.40.98.153

10 жилийн бүх хүүхдүүд электрон тамхи татдаг бол сон авч явахад хялбар шууд сороод татдаг, байнга сосго шиг хөхөж явдаг болсон.

Avatar

Нэргүй 2025-10-06 202.9.41.78

Түрүүний бөөс х***а манжууд даврцн шаарнууд.

Avatar

Нэргүй 2025-10-06 103.57.94.171

Тамхинй асуудлыг их ярьж попорч бгаа УИХ-ын тарган цагаан БӨӨС-ийг Ногоондалай Номондалай гэдэг билүү ?

Avatar

Нэргүй 2025-10-06 202.9.41.78

Манж х***а манжлсн аймг сум зум гэсн юмыг болих ёстой манжлсн зсаг дрга мрга гэсн манжлсн юмыг хархаар дургүй хүрээд бхийн манлж манж х***а тавиулаас хамг юмыг хараат болгцнманжлж манж хужаагаас хамг юм гардг болгцон манжлж хот тосгон гэх ёстой итх хурлт зурл гэсэдн манж хужаагууд цуглаад сууцн. х***а манжууд хамг юм хуваагаад хулгайлаад шаацн. х***а манжууд хувилдж х***а манжууддаа хамг юм хувилдаад өгчдөг шаацн аймар шаарнууд.х***а манж шаарнууд юуун урвуулаад ашглаа шаачн.

Avatar

Нэргүй 2025-10-06 202.9.40.188

МАН-ынхан тамхи хулгайлаад эхэлсэн үү. Итгэхэд бэрх юм их болж байна даа.

Avatar

Зочин 2025-10-06 103.229.121.64

Энэ муу нохай нэрээ чтавьжмэдээлэхгүй, бас цахилгаан тамхийг хамгаалж, хүүхдүүүдийг хордуулна гэж хуцаасан байна

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.90.58

Энэ муу х***а манжууд одо нээх их албн ёсоор гэдэг үгийг хэлдэг болчихож х***а манжууд мнголд алб тогтоогоод байгарай андуурцийн бэ мнголд х***а манжууд алб тогтоогод бхаара яаахав дэ. х***а манжууд юмыг урвуулн ашиглахдасайх гэж ямар нэг сонслоо л бол увуулаад хулгайлаад ашиглчн.юм сонгсгж дуулгж болохгл хуулбарлаал дуурайгаал шаачн.

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.91.67

цахилгаан тамхийг бүр мөсөн хорих хэрэгтэй. энэнээс болж тамхи татах нас улам залуужиж балчир жоохон хүүхдүүд хүртэл олноороо орж бна

Avatar

Нэргүй 2025-10-06 103.168.34.11

bitgii g***..esregeeree utaat tamhiig bur musun horij etamhiig demjih heregtei

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.112.106

ТӨРД ГАРСАН ХУЛГАИЧУУД ЭНЭ УЛСЫГ ҮГҮИ ХИЛЭ

Avatar

Ямар ч е-cigarette биш шүү 2025-10-06 103.57.93.32

электрон гэх гоё нэртэй нийлэг аргаар гаргаж авсан никотины наймаачид боож үхлээ, үхлээ, ккк

Avatar

интернэт ашиглаж сур хөгшчүүлээ утаат хортой юу электрон хортой юу мэдээд ав 2025-10-06 66.181.190.97

ядаж л дам тамхидалт байхгүй болно мал минь та нар л мэдэхгүй болохоос тамхи татдаг хүүхдүүд байдагл байсан өмнө нь ч байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж