Трамп Газын энхийн хэлэлцээг хурдасгахыг шаардав

Трамп Газын энхийн хэлэлцээг хурдасгахыг шаардав

Трамп Газын энхийн хэлэлцээг хурдасгахыг шаардав

Газын зурваст энх тайвныг тогтоох асуудлаар зуучлагчид өнөөдөр Египетэд уулзана. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энхийн хэлэлцээтэй холбоо хамааралтай хүн бүхэнд хандаж хэлэлцээг хурдлуулахыг шаардлаа.

Трампын дэвшүүлсэн 20 зүйлт энхийн төлөвлөгөөний зарим хэсгийг Хамас бүлэглэл хүлээн зөвшөөрөөд буй. Үүнд, барьцааны хүмүүсийг суллах, Газын засаг захиргааг Палестины технократуудад олгох зэрэг багтах юм. Гэвч тэд зэвсэг хураах, Газын засаглалд ирээдүйд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэсэн үндсэн шаардлагад ямар нэг хариу өгөөгүй байна.

Трамп цахим хуудсандаа “Энхийн хэлэлцээний эхний үе шатыг энэ долоо хоногт дуусгахаар ярьж байгаа. Үйл явцыг хурдлуулахыг хүн бүрээс хүссэн. Цаг бол алт. Эс бөгөөс их хэмжээний цус урсах болно” гэж бичжээ.

Мөн “Энэхүү хэлэлцээ нь Израилийн хувьд, цаашилбал, бүх Арабын ертөнц, муслим ертөнц, дэлхий дахины хувьд гайхамшигтай хэлэлцээ байх болно” гэв.

Энхийн хэлэлцээтэй зэрэгцэн Израилийн арми Газын зурвасыг бөмбөгдсөөр байгаа билээ. Энэ талаар Израилийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шош Бедросиан хэлэхдээ “Газын зурвас дотор зарим бөмбөгдөлтийг зогсоосон ч яг үнэндээ гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байгаа. Ерөнхий сайд Беньямин Нетаньяху хамгаалалтын зорилгоор хариу галлах тушаал өгсөн” гэсэн тайлбарыг өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

end bas ops 2025-10-06 169.133.250.254

xyxaya Nyrterkocas

Avatar

Зочин 2025-10-06 66.181.177.151

Изриалын бууны нохой. энэ бол дайн зогсоох биш дайныг албан ёсоор зөвшөөрөлтэйгөөр эхлүүлэх гэрээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж