Матмо хар салхи хүчээ авч, 347 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Матмо хар салхи хүчээ авч, 347 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Матмо хар салхи хүчээ авч, 347 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Матмо хар салхи Ням гаригт (2025.10.05) Хятадыг дайрахын өмнөхөн хүчтэй болж, засгийн газраас өмнөд хэсгийн Гуандун, Хайнань мужийн 347 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Хятадын Үндэсний цаг уурын төвийн мэдээлснээр, Гуандуны Жаньжян хотод Ням гаригийн өглөө салхины хамгийн дээд хурд 151 км/ц хүрчээ. Улмаар далайн хар салхины улаан түвшний сэрэмжлүүлэг гаргасан байна. Энэ нь Хятадын цаг уурын системийн хамгийн аюултай нөхцөл байдлыг илэрхийлдэг.

Хайнань мужид хар салхинаас өмнө, Бямба гаригаас эхлэн бүх нислэгийг цуцалж, нийтийн тээвэр, аж ахуйн нэгжүүдийг хаажээ. Тус мужийн 197,856 хүнийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байна. Орон нутгийн "The Paper" агентлагийн мэдээлснээр, Гуандун хотын 151 мянган хүнийг хар салхинаас өмнө нүүлгэн шилжүүлсэн. Матмо хар салхи хотын өмнөд хэсгийг шууд дайрч, мужийн эрэг орчимд их хэмжээний давлагаа үүссэн.

Албаныхан мөн ширүүн бороо орохыг анхааруулж байгаа бөгөөд Гуандун, Хайнан мужийн зарим хэсэгт 100-249 мм хур тунадас орох төлөвтэй байна.

Матмо хар салхи өнгөрсөн долоо хоногийн эхээр Филиппинийг дамжин өнгөрчээ. Хүний амь нас хохирсон эсвэл томоохон хэмжээний хохирол учирсан тухай мэдээлэл гараагүй ч тус шуурганд хойд нутгийн газар тариалангийн болон уулархаг бүс нутгийн 220 мянга гаруй хүн өртсөн байна. Тэдний бараг 35 мянга нь хөрсний гулгалт, үерт өртөмтгий тосгоноос алслагдсан яаралтай хоргодох байр эсвэл хамаатан садныхаа байшин руу нүүсэн гэж Ням гаригт Филиппиний гамшгаас хамгаалах албаныхан мэдэгдсэн юм. Матмо хар салхи Гуандуныг дайрсныхаа дараа баруун, хойд зүг рүү чиглэн, Вьетнамын хойд хэсэг, Хятадын Юньнан муж руу чиглэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монггу 2025-10-06 202.9.46.21

Ашгүй, бөөн баяраа..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж