Засгийг огцруулахаар яваа П.Сайнзоригийн 170 тэрбумын тендерийн хулгай!

Засгийг огцруулахаар яваа П.Сайнзоригийн 170 тэрбумын тендерийн хулгай!

Засгийг огцруулахаар яваа П.Сайнзоригийн 170 тэрбумын тендерийн хулгай!

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Үндсэндээ, Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний асар том хулгайн олсны үзүүрээс атгасан. Томоохон албан тушаалтан, эрх мэдэлтнүүд ч энэ хэрэгт холбоотой болохыг зарласан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Н.Энхбаяр журмын нөхөр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хулгайн талаар баримт дэлгэж ярьсан.

Үүнээс болж Б.Энхбаярыг МАН-ын Хяналтын хороо намаасаа хөөсөн бол П.Сайнзориг нарын гишүүд Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхөөр улангасан болсон нь учир шалтгаантай аж.

П.Сайнзоригийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар  орон нутгийн “Тавантолгой” компанийн БЭТ-өөр томилсон. Тухайн үед тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар давхар ажилласан байсан юм.

“Тавантолгой”-н БЭТ-ээр ажиллаж байхдаа 170 тэрбумын тендерийг “Кей Эй рентел сервис” компанид хууль зөрчин олгосон нь шүүхээр тогтоогдож байжээ. “Кей Эй рентел сервис”-ийн охин компани нь “Монголиан контракт майнинг сервис” аж. “Монголиан контракт майнинг сервис”Д.Амарбаясгалантай нэр холбогдоод байгаа, МАН-ын нарийн бичгийн дарга З.Чулуунзагдын ах З.Лхамжавын хятад иргэн Х.Хасбаатартай хамтран байгуулсан “Админерал”-ын түнш компани байжээ. Гэх мэтчилэн.

Тодруулбал, “Тавантолгой” ХК нь 2023 онд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр 340 тэрбумын төсөвтэй хоёр багц ажил бүхий тендер зарлажээ.  Ингэхдээ “Тавантолгой”-н БЭТ-өөр томилогдсон П.Сайнзориг нь тендерийн үнэлгээг зөрчин хөрс хуулалт, нүүрс олборлолт эрхлэх компаниар “Кэй-Эй-рентал-сервис” ХХК шалгаруулсныг  “Эрдэсмайнинг оператор” эсэргүүцэн гомдол гаргасан байдаг. Тиймээс Сангийн яамнаас тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэх хийхийг П.Сайнзоригт даалгасан байдаг. Гэвч П.Сайнзориг нь Сангийн яамнаас өгсөн “анхааруулгыг” үл тоон 169.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг “Кэй-Эй-рентал-сервис” компанитай 2023 оны тавдугаар сард байгуулсныг шүүхээс хууль бус гэж шийдвэрлэсэн байна.

“Кей Эй рентел сервис” анх “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. Компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг албан ёсоор бүртгэлтэй байжээ. Харин 2022 онд болсон нүүрсний жасгаалын дараа иргэн Н.Эрдэнэ-Очир зуун хувь эзэмших болсон байна. “Хишиг арвин индустриал” нь З.Энхболдын дүүтэй нэр холбогддог.

Түүнчлэн тус компанийн  бас нэг охин компани болох “Монголиан контракт майнинг сервис” Бортээгийн ордын гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерт хууль бусаар шалгарсан МТАС түншлэлийг төлөөлөх эрх бүхий компани аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-06 103.168.34.17

Занданшатарыгаа үлдээж Б Энхбаяраар бүгдийг нь ухуул. Өөр үам байхгүй. Нүүрсний мафинаас эхлээд салцгаая

Avatar

Нэргүй 2025-10-06 89.147.101.93

Энэ бондгор залууг чинь зөв юм ярьдаг сүрхий гэж боддог байсан худлаа байжээ. Өөрийнх нь хулгай илрэх гээд чацга нь мавирч яваа нүүрсчин бнашдээ.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.184.241

Бас нэг нүүрсний хулгайч.

Avatar

Зочин 2025-10-06 103.229.121.64

САЙНЗОРИГ ХУЛГАЙ ХИЙХ ХҮН БИШ.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.180.234

пороро гишүүний тоосго мэт хэлбэртэй толгой нь авлигалын машин ажээ

Avatar

Өмхий самхай амбаар 2025-10-06 202.9.46.21

Нүүрсний хулгайчдаар дүүрсэн цагаан шавар амбаартай мафи ажгуу. Дахиад шатааж бузрыг нь арилгамаар болжээ.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.186.32

Тодорхой л байсан шүү дээ, одоо нөөд нөхөр чинь улайраад засаг унагах гээд явж байна.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.190.170

Энэ Сайнзориг гэх этгээд ийм л ХУЛГАЙЧ байж.

Avatar

zochin 2025-10-06 202.131.238.26

Энэ Пороро түүгээр явсан гайг үүгээр дуудлаа даа. Одоо өөрийг нь ухна, гоё гоё бүгдийнх нь хулгай илрэг, Харин шүүх шударга шүүгээрээ дээ гэж хүсье

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.91.155

Наад бүх хүн чинь бүгдээрээ яг ижил. Засгийн газар огцор. УИХ тар. Ер нь бүгд зайл. Заавал би та нарыг татварынхаа мөнгөөр тэжээх ёстой юм уу.

Avatar

зочин 2025-10-06 202.131.227.179

Өөрөө ийм эх оронч биш байж, Юу гэж мэдээлэл хийгээд байгаа нөхөр вэ

Avatar

Нэргүй 2025-10-06 202.21.125.22

40 их наядын нүүрсний хулгайг хүчээр дарсан байсан нь илрэхдээ тулахаар улс орны аюулгүй байдлаар дэнчин тавьж, их хурал засгийн газраа золиосолж байгаад ч хамаагүй амиа хоохойлохоор шийдэж энэ сайн зориг мэтийн хармааны хулгайч нарыг ашиглаж суугаа нөхөд бол Оюунэрдэн, Батлага, Зика, Голомтын баясгалан…… цааш нь тоолох уу яахуу

Avatar

хүннү 2025-10-06 66.181.161.246

Занданшатар, Энхбаяр хоёр л хулгайч биш гэсэн мж өгөөд байна. Энэ хоёр байхад л монголчууд бид баяжиж дуусах юм байна. Хүссэнээр нь болгоё. Тэгээд МАН хэр хол гүйхийг нь харцгаая. 2028 онд тэртэй тэргүй унана.

Avatar

Дунху 2025-10-06 202.9.46.21

Харин тэр тусмаа 2028 онд МАН-ыг сонгож гаргах хэрэгтэй байнаа.2027 онд угаасаа бусад намуудыг намнаад гарч ирэх хүнгүй болсон тул МАН ганцаараа өрсөлдөөд ганцаараа ялах юмаа хийцэн. Коминтерн, Сталин хоёроос сурсан эрдэм нь тэр.

Avatar

Нэргүй 2025-10-06 142.93.252.128

Шийтгэж чадахгүй юм бол ингэж бичээд яадаг юм. занданшатар бас худлаа гар бололтой.

Avatar

Зочин 2025-10-06 66.181.160.7

МАНгарууд , Италийн мафууд ч атаархмаар мафийн бүлэг байгуулсан байна шдээ

Avatar

Т1 2025-10-06 202.9.46.21

Ашгүй дээ, Сайнзориг чинь жинхэнэ нүүрсний хулгайчдын намын нийслэлийн хорооны дэд дарга шүү.

Avatar

Нэргүй 2025-10-06 188.162.254.50

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг эх ороноосоо урвагч хятад улсын иргэн Ардчилсан гээч намын гишуун баярцогт дарга багшаасаа асуугаад зоригтой зохицуулчихна !!!

Avatar

М 2025-10-06 202.131.227.204

ёстой гое юм болохнээ, сайн илчил , илчлээд бай илчлээд бай үзүүштэй

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.178.94

Бие биенийхээ булхайг сайхан дэлгах нь дээ кккк Хооронд нь алалцуулж байгаад бүгдийнх нь хосыг шувтлаад өг

Avatar

Нэргүй 2025-10-06 103.212.116.25

Энэ Новел Ангараг гэж нөхөр манайх ажил хийж чадахгүй байгаа гээд хүмүүсээс хөрөнгө оруулалт авсан мөнгөө хүүтэй нь өгөхгүй зугатаж байгаа шүү дээ.

Avatar

Би 2025-10-06 70.93.178.224

Монголд хүн нь бьал хэрэг нь бэлэн

ёс зүйгүй ялзарсан тархины тураалтай дутуугийн комплэкс тэй өшөө хорсолдоо автсан увайгүй улс төр монголынх өөр хаана ч бишээ

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.112.49

захиалгатай гүтгэлэг

Avatar

Иргэн 2025-10-06 66.181.187.213

Гүтгэлэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж