АХБ: Монголын эдийн засаг зөвхөн нүүрсний үнэд найдаж болохгүй!

АХБ: Монголын эдийн засаг зөвхөн нүүрсний үнэд найдаж болохгүй!

АХБ: Монголын эдийн засаг зөвхөн нүүрсний үнэд найдаж болохгүй!

Олон улсын эдийн засгийн хурдацтай өөрчлөлт болон Монгол Улсын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Азийн хөгжлийн банк /АХБ/ Монгол Улсын эдийн засгийн төлөвийг бууруулжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны есдүгээр сарын тайланд дурдсанаар, Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 2025, 2026 онд тус бүр 5.7 хувьтай байх төлөвтэй гэж үзжээ.

Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан 6.6 болон 5.9 хувийн таамгаас бага байгаа нь эдийн засгийн орчны шинэчлэгдсэн нөхцөлд нийцүүлсэн бодит тооцоо гэнэ.

Гол шалтгаан нь Монголын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхай, тэр дундаа коксжих нүүрсний экспортын бууралттай холбоотой гэж үзжээ. Тодруулбал, Хятадын зах зээл дэх эрэлт суларч, тээвэр, гаалийн саатал нэмэгдсэн нь экспортын орлогыг хумиж байна. Гэвч Оюу Толгойн олборлолт, гүн уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж буй нь өсөлтийн гол хөшүүрэг хэвээр байна. Энэ төслийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилбэл 2025 оны эдийн засгийн өсөлтөд тодорхой “амь оруулах” нөлөө үзүүлэх төлөвтэй гэж үзжээ.

Харин уул уурхайн гадна талд байгаа салбаруудын сэргэлт илүү эмзэг хэвээр байна. Тухайлбал, мал аж ахуйн салбар сүүлийн жилүүдэд сэргэлтийн шинжтэй байгаа ч, уур амьсгалын эрсдэл, цаг уурын өөрчлөлт хөдөө аж ахуйд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тиймээс мал сүргийн нөхөн сэргээлт, өвөлжилтийн нөхцөлд уялдуулсан уур амьсгалд дасан зохицох бодлого зайлшгүй хэрэгтэй болж байна.

Дэд бүтэц, үйлчилгээний салбарууд эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц өгөх боломжтой. Ялангуяа тээвэр, логистикийн сүлжээ, хангамжийн хэлхээг сайжруулах нь уул уурхайн үр ашгийг бусад салбарт дамжуулах гарц болно. Хэрвээ төр, хувийн хэвшил хамтран дэд бүтцэд тогтвортой хөрөнгө оруулалт хийж чадвал, үйлдвэрлэл ба экспортын уялдаа гүнзгийрч, эдийн засгийн өсөлт илүү өргөн хүрээнд мэдрэгдэх боломжтой. Гэвч урт хугацаанд тогтвортой өсөлтөд хүрэх зам шулуун биш. Экспортын бүтэц хэт нэг талтай, уул уурхайд хамааралтай байдал эдийн засгийг гадаад савлагаанд эмзэг болгож байна.

Түүнчлэн төсвийн сахилга бат, санхүүгийн тогтвортой байдал, өрийн дарамт зэрэг асуудал бодит сорилт хэвээр. Хэрвээ төсвийн дарамт нэмэгдвэл дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хөрөнгө оруулалт тасалдах эрсдэлтэй.

Дэлхийн эдийн засгийн хэлбэлзэл, металлын үнийн савлагаа, бүс нутгийн геополитик ч Монголын хувьд “гаднын салхи” болж ирж болзошгүй. Түүхий эдийн өндөр үнэ богино хугацаанд ашигтай мэт боловч, түүнд хэт найдсан стратеги урт хугацаанд эрсдэл дагуулдаг нь тодорхой. Иймээс одоо л эдийн засгаа төрөлжүүлэх, технологид суурилсан үйлдвэрлэл, боловсруулалтын салбарыг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Дэд бүтцийн сүлжээг өргөжүүлж, боловсрол, инноваци, хүний капиталд хөрөнгө оруулах нь Монголын эдийн засгийг илүү тогтвортой, өрсөлдөх чадвартай болгох гарц юм. Азийн хөгжлийн банкны шинэчилсэн тайланд дурдсанчлан Монголын эдийн засагт өсөлтийн боломж байна. Гэвч тэр боломж бодит амжилт болох эсэх нь зөв бодлого, чадварлаг менежмент, тогтвортой орчны уялдаанаас шалтгаална. Өнөөдөр Монголын эдийн засаг зөвхөн “нүүрсний үнэ”-нд бус, тогтвортой төрийн бодлогод түшиглэх цаг ирээд байна.

Эх сурвалж: www.adb.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-06 202.9.40.77

Нүүрсний хулгаайгаа л зогсоо! гээд хэлчих шиг боллоо. Эхний ээлжинд УУ-н орлогоор өндийж аваад бусад салбараа дэмжинэ биз нэ. ЖДҮ, ХАА, газар тариалан бүх салбарыг наад хулхайчууд чинь унагаасийшдээ. Овоо юм хиймэр болж байсангууд нь бүгд дампуураад улсаасаа дайжсан.ккк

Avatar

I.OTGONBAYR. AHMAD. NASTAN 2025-10-06 122.201.31.198

ZA. SAIN. BNA UU.EDIIN. ZASGAA GEJ. HUN. BOLGON. HUDULMURCH. SHUDARGA. BAIBAL. HUGJINUU..ZASGIIN. ERHIIIG. TULUULSUN. SAID. DARGA. GISHUUD. ZUBL. BAIGAASAI..DABTAAD BAIBAL. TEMCEL. YBAGDANAA…ARD OLON CHIN. SHUDARGASHDEE..DABARSAN SHUNAL. HETERCHEE..ODOO BOLOOSHDEE..MASH OLON. TURULIIN. EDIIN. ZASGIIN. HUGJILD. BGAASHD

Avatar

Иргэн 2025-10-06 202.9.46.21

Ёстой гоё хэллээ.

Avatar

Зөв 2025-10-06 202.9.46.21

Үнэн үг.

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.89.6

ХУЛГАИЧИД БАИГА ЦАГТ МОНГОЛ ХӨГЖИХГҮИ

Avatar

зочин 2025-10-06 66.181.180.49

Монголын хулгайчдын ихэнх нь АН дотор бий

Avatar

Худалч хулгайч 2025-10-06 202.9.46.21

Бүгд МАН-д байгааг нь сохор хүн ч харлаа, энэнээс илүү яах гэсэн булайнууд вэ та нар. Даруй сөнөтүгэй.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.180.51

Mongolchuud bugd hulgaichdoo. buur 4 jild tutamd shildeg hulaichuudaa songodog

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.88.208

Хэрвээ Хятад улс их хэмжээгээр нүүрс, зэс авахгүй, Монгол улс дампуурна, Угаасаа Монгол улс – Хятадын эдийн засгийн колони аль дээ болсон байна !

Avatar

Нэргүй 2025-10-06 202.9.41.30

Гадаадад сая доллортой хүн мөнгөтэй хүнд тооцогдж бхад сая доллартой блх гэж хичнээн жил хөдмөрлж үзэж бхад мнголд манж х***а хулгайчдыг зулбасхг л сая доллартой яваа тэр тэр юуг хэлжийн монгообн уул уулхай бөялг тийм гэдгийг харуулж бгаа. х***а манжууд ийм л аймар хулгай шааж бгаам да х***а манжууд уул уурхай баялгийг хуваа манжаараа хуваагаад хулгаылаад шаацн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж