Эверестийн оргилын ойролцоо 200 гаруй уулчин цасанд боогджээ

Эверестийн оргилын ойролцоо 200 гаруй уулчин цасанд боогджээ

Эверестийн оргилын ойролцоо 200 гаруй уулчин цасанд боогджээ

Гималайн нуруунд ер бусын их хэмжээний цас, бороо орсны улмаас Эверестийн оргилын ойролцоох баазуудад олон зуун хүн гацжээ. Хятадын төрийн хэвлэлд мэдээлснээр 350 орчим уулчин ойролцоох тосгон руу аюулгүй хүрч чадсан боловч 200 гаруй хүн гацсан хэвээр байна. Эверестийн зүүн тал руу хөтөлдөг Карма хөндийд Баасан гаригийн оройноос эхлээд Бямба гаригийн турш цас орсон нь олон зуун уулчин тэнд гацах шалтгаан болсон аж.

Ерөнхийдөө бүс нутагт сүүлийн өдрүүдэд цаг агаарын эрс тэс үзэгдэл ажиглагдах болсон. Хөрш Балбад л гэхэд Баасан гаригаас хойш аадар борооны улмаас хөрсний нуралт, үер нүүрлэж, дор хаяж 47 хүн нас баржээ.

Орон нутгийн иргэд болон аврах багийнхан 4900 метрийн өндөрт цас арилгаж, зам гаргах ажлыг хийж байна.

Хятадад “Golden Week” амралт ид дундаа үргэлжилж буй тул нутаг дэвсгэрийн хаа сайгүй дотоодын аялагчдын хөлд дарагдаад байгаа билээ. Энэ үеэр Эверестийг зорих хүмүүсийн тоо ч эрс өсдөг. Тэгвэл цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбоотойгоор Бямба гаригаас хойш Эверестийн үзэсгэлэнт газар руу нэвтрэх тасалбарын борлуулалтыг түр зогсоожээ.

Аравдугаар сард цаг агаарын ийм эрс тэс үзэгдэл огт тохиож байгаагүй гэдгийг мэргэжлийн хөтөч хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.184.39

Тэнэглэл

Avatar

Нэргүй 2025-10-06 202.131.225.197

урд талын хүн үхэж байхад дээгүүр нь алхаад гардаг хөгийн юмнууд уулчид гэж

Avatar

Боль 2025-10-06 202.9.46.21

Одоо энэ Эверест гэдэг заншлаа болимоор юм. Моодноос гарчихсан ёс. Эверест уул бараг хуванцар, пластик, нэйлон материалын хогоор бохирдож Улаанчулуут шиг болж гүйцэх нь.

Avatar

Нэргүй 2025-10-06 142.93.252.128

балай юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж