УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Уг хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс оролцож Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулж байна.
Монголбанк инфляцийн түвшинг 2026 онд хамгийн ихдээ 6%(+1), 2027 онд 5%(+1) байлгахыг зорьж байгаа тухай мэдээллийг өгөв.
Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг судлан, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Б.Түвшин гишүүдэд танилцуулна.
3,593.62






















































Т1 2025-10-06 202.9.46.21
Лхагвасүрэн чинь гадаадад оргон зайлж магадгүй тул хилийн хориг тавиулсан хулгайч шүү дээ.