Сирийн түүх шинээр эхэлж, анхны сонгуулиа явуулав

Сирийн түүх шинээр эхэлж, анхны сонгуулиа явуулав

Сирийн түүх шинээр эхэлж, анхны сонгуулиа явуулав

Башар аль-Ассадын дарангуйлал төгсгөл болсны дараа Сири улс анх удаа сонгууль явуулж байна. Олон жил иргэний дайнтай байсан орон нутгийн хороод шилжилтийн үеийн парламентыг сонгох ажлыг Ням гаригт (2025.10.05) эхлүүлээд байна. Энэ нь улс орныг дахин босгоход чухал алхам юм. Шинэ парламентын гуравны нэгийг Ахмед аль-Шараа шууд томилох бол үлдсэнийг нь мужийн хүн амын тоонд суурилсан электорал коллежоор дамжуулан сонгоно.

Гэхдээ энэ удаагийн сонгуульд хүн бүр санал өгөх боломжгүй байна. Учир нь олон жил үргэлжилсэн иргэний дайнаас болж зарим иргэн орон гэрээсээ дүрвэж, иргэний мэдээллийг баталгаажуулах ямар ч баримт бичиг, үнэмлэхгүй болсон аж.

Зөвхөн иргэний үнэмлэхтэй иргэд энэ удаад санал өгөх бөгөөд дараагийн үндсэн сонгуульд бүх иргэнийг хамруулна.

Түр засгийн газрын удирдагч аль-Шараа Дамаск хотын Үндэсний номын санд хэлсэн үгэндээ, "Биднийг урагшлуулах олон хуулийг батлах хэрэгтэй байна. Сири улсыг дахин босгох нь бүх иргэдийн хамтын үүрэг юм" гэжээ. Улмаар парламентын сонгуулиас урьтаж тэрбээр хуучин, эрх мэдэлгүй парламентыг тараажээ. Шинэ парламент 210 гишүүнтэй байх ба 30 сарын хугацаанд ажиллана. Энэ хугацаанд шинэ Үндсэн хууль боловсруулж, жинхэнэ сонгуулийн тухай хууль батлах ёстой. Одоогоор 1500 гаруй хүн нэр дэвшиж байгаа ба тэдний зөвхөн 14 хувь нь эмэгтэйчүүд байна. Хуучин Ассадын дэглэмийг дэмжиж байсан, эсвэл улс орныг хагалган, бутаргахыг уриалж, сурталчилдаг байсан хүмүүс нэр дэвших эрхгүй. Мөн  нэр дэвшигчдийн дунд Америкт амьдардаг Сири гаралтай еврей Хенри Хамра багтжээ. Тэр бол 1940-өөд оноос хойших анхны еврей нэр дэвшигч юм.

Гэсэн хэдий ч хоёр бүс нутагт сонгууль хойшлогджээ. Тодруулбал, Друз үндэстэн давамгайлдаг Сувейда муж болон Курдын хүчний хяналтад байдаг бүс нутагт сонгууль улс төрийн зөрчилдөөнөөс болж хойшлогдсон байна. Тухайн бүс нутгийн зарим хүн энэхүү сонгуулийн систем нь шударга бус гэж шүүмжилж, зөвхөн хүчирхэг хүмүүсийг эрх мэдэлд хүргэх болно гэж үзэж байна. Эдгээр шүүмжилж буй хүмүүсийн нэг нь Дамаскт амьдардаг эмч Лина Даабоул байсан. Тэрбээр эхэндээ шударга сонгууль болно гэдэгт итгээгүй байна. Дараа нь нэр дэвшигчид, нөхцөл байдлын талаар сайтар судалсныхаа дараа сонгууль өгөх шийдвэр гаргасан байна.

Даабоул сонгуулийн өдөр орон нутгийн хэвлэлд хэлэхдээ, "Би анх удаа сонгууль өгөх гэж байна. Би маш их баяртай байгаа. Санал өгөхөөр эгнээнд жагсах хүртэл надад сайхан санагдаж байна" гэжээ.

Сонгуулийн төв комиссын гишүүн Лара Эезоуки хэлэхдээ, "Шинэ парламент бүх шашин, үндэстнийг хамарсан бөгөөд Сирийн түүхэнд анх удаа саналын хайрцаг жинхэнэ утгаараа шийдвэр гаргахад тусалж байна. Өмнө нь үр дүн урьдчилан тогтчихсон байдаг байсан" гэж онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн Ассадын армид алба хашиж байсан ч 2011 оны бослогын дараа оргосон Ибрахим Халаби хэлэхдээ, "Бид амьдралдаа анх удаа гадны дарамтгүй, жинхэнэ ардчилсан сонгуульд оролцож байна" гэв. Аль-Шараа тэргүүлсэн исламын эвсэл өнгөрсөн арванхоёрдугаар сард Ассадын дэглэмийг унагаасан юм.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xylxi dyyriamalyyd 2025-10-06 132.194.13.94

zasaglyyltsan

Avatar

cpok 2014 & xoish, Tabletni bainga Xagarna,dyyriaml gadni y XUUX. 2025-10-06 132.194.13.94

oyf

Avatar

-yb 2025-10-06 132.194.13.94

ochij ochij Net

Avatar

fotog idt #; 2025-10-06 132.194.13.94

indx+ardbarsyk+mdrx mungunui medelgyi #; # 100 bytsax.

Avatar

lager ys noirc w ? 2025-10-06 169.133.250.254

#; 3-10

Avatar

49 , keni ? 2025-10-06 132.194.13.94

– seks saitni CJN Komandlagchuinr ygeer boolchlogdson xylgaichduin gyilagchduin bylegs mafi, Keniss davtan choigr-+; ?

Naanaa yugaa xuigeed Panaaltai yum cyraad bgaan,daryi z**l; deeshlyylj dooshlyylj CJN YMXII XOSHOGNII GUILAGCHI XYYGUINr UTUN BOOVF

Avatar

-( Kmr ytas Cricket dampyyryylax blokloxoz, yaxy bainguin Zavxrtsan A; ) ynaa1-2 cpk, att keni yygyyl. butui progpammaa zaaj uguud bai bodlooyu,-yb 2025-10-06 132.194.13.94

bainguin xylgaiky n

(Namaa, deer cyrlagtui Bolort masktai daryi, Xamgaalagchtai CEXEETEN YNDESTENGEE xelmegdyylsen bol,
-Nuugmuin gapal,yygyylaar ni CEXEETEIG chuluul. Kamer, Xamgaalaltaa CPOK.) abtmat tsooj badje, Xylgaich ongoilgoj tygjij,

XET davragch.2014kovid Xoish.

Avatar

y### ; 2025-10-06 169.133.250.254

– 40& airline
transfegeep, gate Xaalgapyy ybaad baigaapai.

Avatar

Нэргүй 2025-10-06 209.53.30.91

Өө алан хядагч нь сонгууль зарлаад амар юм болох нь ээ

Avatar

y 2025-10-06 169.133.250.254

– Bainguin xylgaichduinc liyers#;

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.180.234

70 жилийн өмнөхөн, дайны дараах Солонгос улс ямар байсан, одоо ямар байна. тэгэхээр хөгжил дэвшил, ардчиллын замд эргэлт буцалтгүй орох хэрэгтэй. хойдуудын алдааг давтаж болохгүй

Avatar

Мандтугай! 2025-10-06 202.9.46.21

Орон бүхний дарангуйлагчид Путлертайгаа сөнөтүгэй!!!

Avatar

Зочин 2025-10-06 66.181.160.7

За за …Оросын савраас гарсан л бол хөгжиндөө хөгжнө…

Avatar

зочин 2025-10-06 66.181.180.49

Дотоод зөрчил тэмцэл нь хэвээрээ, бурангуй ёс сэргэсэн, үйлдвэрлэл үйлчилгээ хамаг зүйл нь дайны хөлд нураасан, хэцүү л орон байх шиг байна Юун ардчилал, Төрийн эрх булаалдаж, хайран сайхан эх орноо хайр найргүй сүйтгэдэг тэнэг хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж