ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сард АНУ-тай байгуулсан цөмийн зэвсгийн гэрээг нэг жилээр сунгах санал гаргасан. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ням гаригт (2025.10.05) уг саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Цагаан ордонд болсон хурлын үеэр 2026 оны хоёрдугаар сарын 5-нд дуусах Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ (Start)-г сунгах Путины саналыг "Сайхан санаа гэж бодож байна" гэж хэлжээ.
Шинэ "START" нь хоёр орны довтолгооны цөмийн зэвсгийг хязгаарлаж, тив хоорондын баллистик пуужин (ICBM), шумбагч онгоцноос харвах баллистик пуужин (SLBM) болон цөмийн цэнэгт хошууг тохиролцсон хэмжээнээс доогуур байлгах тухай юм.
2010 байгуулагдсан уг гэрээнд зааснаар хоёр орон тус бүр 1550 цөмийн цэнэгт хошуу, байрлуулсан болон байршуулаагүй 800 баллистик пуужин харвагч, хүнд бөмбөгдөгч онгоцтой байна гэж хязгаарладаг. Гэвч хоёр жилийн өмнө Украин рүү түрэмгийлж, барууны орнуудтай харилцаагаа тасалж эхэлснээс хойш ОХУ "START" гэрээнээс гарч, хязгаарлалтыг мөрдөхөө больсон байдаг.
Үүнээс гадна, Трамп энэ оны нэгдүгээр сард Москва болон Бээжинтэй цөмийн зэвсгээс ангижрах тухай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч тэрбээр Алтан бөмбөг гэгддэг АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах асар том системийг бүтээхийг Пентагоноос хүссэн байна. Үүнээс улбаалан Путин "START" гэрээг дахин үргэлжлүүлэх санал гаргасан бололтой гэж ажиглагчид үзэж байна.
3,593.62






















































Зөв 2025-10-06 202.9.46.21
Одоо үх!
Нэргүй 2025-10-06 202.21.119.122
зөв
ЗОЧИН 2025-10-06 203.91.115.54
ГИТЛЕР ЦӨМДҮҮЛЭХЭЭС АЙЖ ДЭЭ. ОДОО ТЭГВЭЛ МУШГИА ХОТЫГ НЬ ПУУЖИНДААД БАЙЖ ДЭЭ.
Нэргүй 2025-10-06 202.126.88.208
Европын бууны нохой ! FUCK YOU монгол САРМАГЧИН !
Зочин 2025-10-06 103.212.116.221
Орцуулгаа логикийн хувьд зөв хийгээчээ. Эх сурвалжаа THE MOSCOW TIMES гэж оруулсан хирнээ доторх бичиглэл нь барууныханы хэллэгээр л бичсэн байна. Эсвэл эх сурвалжаа андуурсан уу? NEWS-ийнхэн минээ.
Нэргүй 2025-10-06 103.168.34.231
Америкийн мэдээ л байхгүй юу нэр нь л MOSCOW TIMES