Өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын 55 дугаар тогтоол улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.10.6/ мэдээлэл өгөв.
Тэрбээр, "Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй гэдгийг хэлмээр байна. Биднийг ажил авахад нүүрсний экспорт болон биржийн арилжаа зогсчихсон урт хугацаатай хямд үнэтэй гэрээнүүд экспорт үргэлжилж байлаа. Улмаар төсвийн орлого тасарсан, эдийн засаг уналтад орж хасах заасан, улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ын орлого тасарсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацсан байсан. Энэ үед бид ажлаа авч, хоёр тогтоол батлуулснаар эдийн засаг нэмэх рүү орсон. Өөрөөр хэлбэл, биржээр арилжаалах нүүрсийг шахаж, аман гэрээгээр их хэмжээний нүүрсийг экспортолдог байсныг зогсоосон. Улмаар биржийн экспорт нэмэгдсэн. Нүүрсээ биржээр экспортолсноор АМНАТ шууд улсын төсөвт орж ирдэг.
Хоёрдугаарт, 55 дугаар тогтоолтой ижил есөн тогтоол өмнө нь гарч байсан. Гэвч эдгээр тогтоол дотор 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх гэрээг хийх шийдвэрүүд хүртэл гаргаж байсан. Товчхондоо, татвараас зугтах боломж олгож байсан гэсэн үг. Мөн 100 төгрөгийн зүйлийг 120-оор тооцож аж, ахуй нэгжүүдээс нэмэгдүүлсэн татвар авч байсан.
Асуудал яриад байгаа гишүүн П.Сайнзориг өөрөө ХЗДХЯ-д 2013 оноос хойш ажиллах хугацаандаа уул уурхайн салбар хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар есөн жил орчим ажиллаж байхдаа 10 тогтоолын тавд нь оролцож ажиллаж байсан.
Энэ таван тогтоолд татвараас зугтаалгах шийдвэрүүд гарсан байдаг. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах талаар яриагүй юм бэ. Шударга л байх хэрэгтэй шүү дээ. Биржийн тухай хуулийг болиулах талаар гадна дотроос олон шахалт ирдэг. Би нуухгүй. Биржийн арилжааг болиулвал нууц гэрээнүүд зурагдана. Тэгэхээр бирж бол бодит үнийг тодорхойлсон, ААН ажлын байраа хадгалах, татварын бааз суурийг нэмэгдүүлнэ. Шийдвэр гарснаас хойш 40 хоногийн хугацаанд 5.1 сая тонн нүүрс биржээр борлуулж, 2.3 их наяд төгрөгийн орлого олж, 80.1 тэрбумын нэмэлт орлогыг олсон. 200 тэрбумын алдагдал гэдгийг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна" гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажил авснаас хойшхи тооцооллыг танилцуулав.








3,593.62






















































Зочин 2025-10-06 59.153.113.195
Авилгын системийнхэн тэгж хэлнэ шүү дээ. одоо засгийн газар нь унавал авилгын системийн их бузар илэрчээ, харж л байгаарай. Бузраа илрэхээс айж л Оюун-Эрдэнийн засгийн газрыг огцруулж , Алтангэрэлийг хуулийн сайдаас зайлуулах гэж л АН-ыг эвслээс гаргасан шүү дээ. Ухаа худаг, луйвардсан хөрөнгийг хураах, нүүрсний том хулгайчдыг илчлэх гэх мэтээс ухаан алдталаа айсан. Шинэ засгийн газар энэ мэт авилгын томоохон хэргүүдийн тухай таг дуугүй 100 хоносон үнэн биз дээ?! Одоо засаг солигдохоос
Үргэлжлэл 2025-10-06 59.153.113.195
үзтэлээ айгаад юу хийж, яахаас ч буцахгүй аашлаж байна, авилгын систем.
дорж 2025-10-06 202.131.251.130
Дамдинням гэдэг энэ эргүүг сайдаар томилдог ядарсан нам бна даа, ардын нам.
Зочин 2025-10-06 103.229.121.64
Ашиг сонирхлын зөрчилтэй ийм хүнийг уул уурхайн сайдаар томилдог буруу шүү дээ.Өмн ө нь тусгай хамгаалатай газар, түүх соёлын дурсгалт газар, өмнө нь арай хийж иргэд тэмцэж байж зогсоосон газар уул уурхайн зөвшөөрөл өгөх гэж оролдсон. Одоо уул уурхайн том эздэд татварыг нь багасгаж байгаа юм байна. ЗГ ийм эрхтэй хууль зөрчөөгүй гэж талбар хийх нь өрөөсгөл.
mangardyy attkeni armi 2025-10-06 132.194.13.94
goozyi, yndesten, Xylgailj Kitadyydtai shaaltsyyldag bolloo. gyilagchduin tsyglaani zytgelten.drxnix.
Иргэн 2025-10-06 202.9.46.21
Одоо Монголоор дүүрчихээд байгаа Xятад данжаад, луухаанууд чинь Сайнзоригийн батлуулах гаднаас, Дундад Иргэн улсаас ажилчид оруулж дүүргэх хууль болон Нянбактерийн 10%-ийн тендерээр ялуулж оруулсан баахан Xятад барилгын компаний дотор газрын шоохуузнууд шүү дээ.
boliy 2025-10-06 169.133.250.254
lagerkanbai
Монгол 2025-10-06 66.181.182.135
энэ хүн л лав сайд биш шүү
сайд хийх ямарч мэдэлгүй, ухаангүй. чадваргүй, бас өөрийгөө мундаг гээд бодчихсон хүн байна даа
хуцаа чи 2025-10-06 103.57.94.11
ёстой чи л мэдэхгүй байв л гэж..
Нэргүй 2025-10-06 59.153.113.105
НААД САЙНЗОРИГ АВИЛГАЧ ЧИНЬ ОДОО ЗАСГИЙН ГАЗАРТ ХЯНАЛТ ТАВЬДАГ АЖЛАА Л ХИЙЖ БАЙНА ӨМНӨ НЬ АВИЛГАЧДЫН ТОГООНД БАЙСАН ХҮН АДИЛХАН Л АВИЛГАЧАА ХИЙЖ БАЙСАН БОЛ ОДОО ӨӨР ШҮҮ
Боль 2025-10-06 202.9.46.21
Худлаа бүү мэдэн будил. Мэдэхийн цаагуур мэдэж байсан хулгайч, зайл фисдаа.
зочин 2025-10-06 66.181.184.209
ккк энэ нөхөр Сайнзориг өөрөө байх к
Болд 2025-10-06 103.57.93.245
ЭНЭ ЁСТОЙ ХОГЫН ГАР
Иргэн 2025-10-06 202.126.89.176
сайнзориг гэж бас нэг нүүрсчин хулгайчдын хамсаатан бж ээ