Хагас коксон түлшийг өнөөдрөөс 500 цэгээр худалдаалж эхэлнэ

Хагас коксон түлшийг өнөөдрөөс 500 цэгээр худалдаалж эхэлнэ

Хагас коксон түлшийг өнөөдрөөс 500 цэгээр худалдаалж эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс /2025.10.06/ эхэлж хагас коксон түлшийг 500 цэгээр дамжуулан борлуулж эхэлнэ. Тухайлбал, "Таван толгой түлш" ХХК-ийн ТУЗ аравдугаар сарын 3-ны өдөр хуралдаж тус шийдвэрийг гаргасан байна. Улаанбаатар хотод мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж эхэлсэн. Харин "Таван толгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гарсан шийдвэрээр хагас коксон шахмал түлшийг гэрээт цэгүүдэд нийлүүлэх ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, сайжруулсан шахмал түлш 2.5 тонн, хагас коксон түлш 2.5 тонныг нийлүүлж байгаа аж. Нэг үгээр хэлбэл, борлуулалтын цэгт 5 тонн нүүрс байна. Хагас коксон түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр,

  • Сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
  • Сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
  • Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
  • Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон.

Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 400 цэг ажиллаж байна. Үүнээс гадна хороо, дүүргүүдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд нэмэлтээр 100 цэгтэй гэрээ байгуулсан талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлсэн. Түүнчлэн борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж буй. Бүх борлуулалтын цэгүүдэд түлшний нөөц хангалттай байгаа бөгөөд нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй байна.

Харин хагас коксон шахмал түлшний нэг шуудайг нь 5000 төгрөгөөр борлуулна. 2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлш борлуулна.

Энэ жил “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломж бүрдсэн. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2025-10-06 202.9.46.27

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:

### Хот байгуулалт
* **Орлогод нийцсэн 200,000 айлын орон сууц** барих боломжтой (1 айлын байрны дундаж өртөг 200 сая төгрөгөөр тооцвол).
* Улаанбаатарын **гэр хорооллын бүх айл** орон сууцанд орох боломжтой гэсэн үг.
* Шинэ хот, дагуул хотуудыг барьж байгуулахад хүрэлцээтэй. Энэ боломжийг ашигласан бол хэдэн арван хүн угаартаж амь насаа алдах байсан уу???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж