Засгийн газрын 55-р тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням эрс няцааж, тайлбар гаргажээ.
Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий байна. Энэ шийдвэр гурван ач холбогдолтой.
Нэгдүгээрт, биржийн арилжааг дэмжсэн шийдвэр. Биржийн арилжаа гэдэг бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалдана гэсэн үг. Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэх гүтгэлэг тарааж буй. Харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.
Хоёрдугаарт, энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө.
Гуравдугаарт, хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ.
Ер нь яагаад биржийн арилжааг дэмжих ёстой вэ? Хэн нэг нь дур мэдэж, ам нөхцлөөр байгуулсан гэрээнүүдийн үнэ биржийн үнээс 10-20 хувь бага байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт баталдаг.
Борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Үүнийг бүр нарийвчилж асуувал хариулт маш тодорхой болно. Эрдэнэс Тавантолгойн борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Нүүрсний хулгайчид!!!
Засгийн газар хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй! Зөвхөн нүүрс биш төмрийн хүдэр, жонш экспортлогч 400 гаруй аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр!
3,593.62






















































ИРГЭН 2025-10-06 66.181.186.136
Далдаг Дамдинням
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-10-06 66.181.176.60
Бид учраа олохгүй.35жил бие биенээ муулав.
Үрдүн.алга.МАН АН.хоёр адилхан ХАР ХЭРЭЭ.болжээ.
Шагдар 2025-10-06 202.55.188.126
ЭНЭ ХУЛГАЙЧ ОРЖ ИРЭНГҮҮТЭЭ 33 ТЭРБУМ ХУЛГАЙЛСАН 😡😡😡😡
ОДОО ТЭГЭЭД ХУУРАМЧ САЙД БОЛООД 200 ТЭРБУМ ХУЛГАЙЛЧИХААД СУУЖ БНА
ЗАЙЛААД ӨГӨӨЧ л***р МИНЬ 😡😡😡
Зочин 2025-10-06 103.212.118.199
Ав лгын системийнхний хэнийг нь ч үнэмшихгүй. Бүгд худалч, хулгайч нар.
Зочин 2025-10-06 103.212.118.199
МCS-ийг яах вэ?
Нэргүй 2025-10-06 103.229.121.146
Хоёр нүүр гаргасан новшнууд
Нэргүй 2025-10-06 202.179.27.215
Энэ.нэг тэнэсээр яваад боловсролгүй шахам болсон дунд сургуулийн багш нөхрийг хэд хоног курст суургаад хөдөөд багшаар нь явуулаач ээ. Дамдин ням яаж эрдэс өаялгийн сайд хийх юм бэ. Мэргэжлийн А ч байхгүй, дээрээс нь маш муу боловсролтой хүн шүү дээ.
Нэргүй 2025-10-06 66.181.191.66
боловсрол нь гавихгүй байх тусмаа л айж ичих мэдрэмжгүй чичирч дайрсаар байгаад гишүүн сайд болцгоодог болжээ
Зочин 2025-10-06 66.181.181.77
MCS iin гөлөг