Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дээрх хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 14 удаа олон нийтэд мэдээлэл хүргэж байсан талаар мэдээллээ. Шүүхэд шилжүүлсэн хэргээс 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй байна. Одоогоор дээрх ажлын хэсгээс 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв.
Уг ажлын хэсгээс 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, гурван хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд, 88 этгээдийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Эдгээрээс таван хүнд хоёр жилээс таван жил есөн сарын хугацаагаар хорих ял, 80 хүнд 3 саяас 38 сая төгрөгийн торгох ял, 63 хүнд 2-7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14,9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна.
Мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2,2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194.384 ам.доллар болон 23,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
3,593.62





















































Нэргүй 2025-10-06 66.181.182.157
нүүрсний хулгайч мөнгөтэй баячуудаас авилга аваад чимээгүй хаясан. Хуулийн байгууллагынханд итгэлгүй болжээ.
Нэргүй 2025-10-06 202.55.188.85
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЗҮГЭЭР ТОРГООД ЯВУУУЛААД БАЙГАА ЮМ БАЙНА!!!
Нэргүй 2025-10-06 103.145.234.123
яахлаараа 20 хүний хэргийг ялгаварладаг бнаа, жирийн иргэдийг талх хулгайллаа гээд л бөөн дуулиантайгаар шүүгээд бдаг биш билүү?!!
irgen 2025-10-06 202.55.188.83
shvvh tsagdaa bugedere hamatati yum blhor yu gej ene tomchuud horigdoh yum be oilgomjtoi yumiig tamine🤗👍🏻
Нэргүй 2025-10-06 202.9.46.27
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
### Хот байгуулалт
* **Орлогод нийцсэн 200,000 айлын орон сууц** барих боломжтой (1 айлын байрны дундаж өртөг 200 сая төгрөгөөр тооцвол).
* Улаанбаатарын **гэр хорооллын бүх айл** орон сууцанд орох боломжтой гэсэн үг.
* Шинэ хот, дагуул хотуудыг барьж байгуулахад хүрэлцээтэй.
—
сонгогч 2025-10-06 202.9.46.27
Ийм асуудлыг шийдэхгүй бол шүүх байх хэрэггүй… татан буулгая… ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
### Хот байгуулалт
* **Орлогод нийцсэн 200,000 айлын орон сууц** барих боломжтой (1 айлын байрны дундаж өртөг 200 сая төгрөгөөр тооцвол).
* Улаанбаатарын **гэр хорооллын бүх айл** орон сууцанд орох боломжтой гэсэн үг.
* Шинэ хот, дагуул хотуудыг барьж байгуулахад хүрэлцээтэй.
—
Нэргүй 2025-10-06 66.181.186.32
Тэгэхээр шүүхийн үйл ажиллагаанд асуудал байна гэсэн үг үү
Т1 2025-10-06 202.9.46.21
МАН-д ?70 бна г.ү.