Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 22 дахь улирал үргэлжилж байна. Шведийн Стокхольм хотноо 400 мянган ам.долларын шагналын сантай эхэлсэн тус тэмцээний хоёр дахь тоглолтоо "The MongolZ" баг өчигдөр/2025.10.05/ Украины "Inner Circle" багийн эсрэг хийлээ.
Тэд тэмцээний эхний тоглолтдоо Оросын "HOTU" багт хожигдсон билээ.
Харамсалтай нь энэ удаад "The MongolZ" баг дахин хожигдол хүлээж, 0-2 гэсэн амжилттай боллоо. Өнөөдөр Монголын баг 21:30 цагаас хожигдох эрхгүй тоглолтыг "GamerLegion" багийн эсрэг хийнэ. Хоёр багийн хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх учиртай.
Харин хоёрдугаар шатны эхний тоглолтдоо хожигдож, уурандаа компьютерийн хулганаа цохиж эвдэлсэн Артем Мушинский буюу "caine" дараах ярилцлагыг өгчээ.
-Баяр хүргэе, The MongolZ багийг яллаа. Одоо ямар мэдрэмж төрж байна?
-Баярлалаа. Яг үнэндээ, энэ Best-of-three тоглолтын үеэр бид огт дарамт мэдрээгүй. Гэхдээ дэлхийн хамгийн шилдэг багийг ялна гэдэг гайхалтай мэдрэмж юм. Үнэндээ хэлэх юм алга, яг одоо сэтгэл хөдөлсөн гэхээсээ илүү зүгээр л ямар ч мэдрэмжгүй байна.
-Гэхдээ та нар дэлхийн шилдэг багийг ялсан шүү дээ?
-Надад бол тийм их сэтгэл хөдлөл алга, харин Dawy өнөөдөр амьдралд тохиох ганц сайн тоглолтоо хийлээ (инээв). Тэгэхээр түүнд баяр хүргэе, тэр Mirage дээр биднийг бараг ганцаараа авч явсан шүү.
-Та нар Spirit-ийн эсрэг ч бас сайн тоглосон. Гэхдээ тоглолтын дараа “хулгана”-тай холбоотой нэг явдал болсон?
-(инээв) Тийм ээ, бид бараг ялж болохоор байсан. Гэхдээ талаа сольсны дараа таван раунд дараалж хожигдсон. Тэгээд 5v3, 4v2 нөхцөлд ч хожиж чадаагүй. Би үнэхээр уурласан. Palace-аас буусан тоглогчийг Ninja дээр алж чадаагүй. Тэр үнэхээр галзуурал байсан шүү. Маш их сөрөг сэтгэл хөдлөл мэдэрсэн. Тэгээд л буруу аргаар илэрхийлсэн (инээв). Болдог л зүйл шүү дээ. Дахиж хулгана эвдэхгүй (инээв).
-Тэр явдлын дараа интернетээр олон хүн бичиж байлаа. Хулганаа эвдсэний дараа нөөц хулгана байхгүй байсан тул ESL танд шинэ хулгана өгсөн гэсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бид угаасаа ялахгүй байсан гэж бодож байна. Энэ бол ганцхан хулганы асуудал биш. Сүүлийн раунд дээр CT дээр би нэг хүн алах боломжтой байсан ч ямар ч хулганатай байсан ялгаа гарахгүй. Zweih шууд алсан. Энэ хулганаас болоогүй, тэд зүгээр л илүү сайн байсан.
-Та “дахиж ингэхгүй” гэж хэлсэн, гэхдээ өнөөдөр ч гэсэн хулганаа бага зэрэг цохисон шүү дээ…
-Үгүй үгүй (инээв), гэхдээ бага зэрэг л дээ. Жаахан “micro-уур” л (инээв). Одоо би “битгий эвд” гэж өөртөө байнга сануулдаг болсон. Гэхдээ бидэнд хоёр дахь хулгана байгаа болохоор санаа зовох зүйлгүй.
Өчигдөр шинэ хулгана авсан гэсэн үг үү?
-Тийм ээ, тийм. Нэмэлт хулгана байгаа, тоглолтын үеэр сольж болно.
-Өнөөдөр та бүхэн The MongolZ багийг яллаа. Танд “ямар ч сэтгэл хөдлөл байхгүй” гэж хэллээ, гэхдээ энэ бол маш том ялалт шүү. The MongolZ өчигдөр ч бас хожигдсон, гэхдээ та бүхэнд энэ ялалт юу гэсэн үг вэ?
-Хэлэхэд хэцүү. Бидний зорилго бол туршлага хуримтлуулах, зүгээр л хөгжилдөх. Үр дүн, оноо гэх мэт зүйлсийн талаар боддоггүй. Бид зүгээр л бэлтгэл дээрх шигээ, раунд бүрээр тоглодог. Тэр л ялах түлхүүр.
Маргаашийн тоглолтод та нарын үзүүлэлт 1-1 боллоо. Хүлээлт өөрчлөгдөх үү?
-Яг адилхан. Хүлээлт алга.
3,593.62






















































чб 2025-10-06 202.72.245.121
0-2 бол амжилт биш ялагдал